Хорт хавдрыг хүчтэй эсэргүүцдэг эмийн ургамлууд

Орчин үеийн анагаах ухаанд хорт хавдраар өвчилхөөс урьдчилан сэргийлэх, өвчилсөн тохиолдолд бүрэн гүйцэд эмчлүүлэх боломжтой болсон. Гэхдээ хорт хавдраас сэргийлэх вакцин, хавдрын өсөлтийг зогсоох аргууд нээгдэж, мэс заслын арга техник улам боловсронгуй болсоор байгаа ч энэ өвчнийг төгс эмчлэх арга хараахан бий болоогүй байна. Тиймээс бид танд хавдрыг хүчтэй эсэргүүцдэг байгалийн гаралтай 15 ургамлуудыг танилцуулахаар бэлтгэлээ.  

Хорт хавдрыг хүчтэй эсэргүүцдэг эмийн ургамлууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Улаан буудайн үр

Улаан буудайны үр нь биеийг хоргүйжүүлэх идэвхитэй бүтэцтэй. Орчны гаралтай агаарын бохирдол зэргийн хорыг биеээс шүүж, цусны улаан эсийн тоог нэмэгдүүлэх онцгой чадвартай байдаг билээ. Хорт хавдрын химийн эмчилгээний үед улаан буудайн үрний шүүсийг хүнсэндээ хэрэглэх нь биен дэх хүчил шүлтийн хэмжээг тэнцвэржүүлэх чадвартай ажээ. Тиймээс агаар болон усны бохирдол ихтэй томоохон хотод амьдардаг бол үүнийг хэрэглэснээр хорт хавдраас сэргийлж болдог. 

Улаан буудайн үр

2 Яншуй

Яншуй нь үрэвсэлийн эсрэг, хорт хавдар үссгэдэг чөлөөт радикалуудын эсрэг үйлчилгээтэй антиоксидант ургамал юм. Ногоон навчлаг ургамлуудад тэр дундаа яншуйнд ихээр агуулагддаг Куэрцэтин хэмээх бодис нь хорт хавдрын эс томрохоос сэргийлж чаддаг гэнэ. Та яншуйгаар салат хийх, хоолонд хийх зэргээр хэрэглэж болно. Энэ нь хоолыг маш сайхан амт оруулдпаг юм.

Яншуй

3 Усан үзмийн үрний ханд

Усан үзмийн үрний ханд нь хорт хавдрын эмчилгээний үед болон урьдчилан сэргийлэхэд нэн тустай. Колорадогийн Их сургуулийн эрдэмтдийн тогтоосноор энэ нь хорт хавдрын эсэнд нөлөөлж, эрүүлжүүлэх үйлдэлтэй гэнэ. Энэ хандыг дарсны дэлгүүрээс худалдан авч болно. 

Усан үзмийн үрний ханд

4 Цагаан гаа

Цагаан гаа нь ходоод, нарийн гэдэсний, хэлний, бүдүүн гэдэсний, хөх, өндгөвчний хорт хавдрын үүслийг саармагжуулах, зогсоох, сэргийлэх үйлчилгээтэй гэнэ. Тиймээс нунтаг болон шингэн цагаан гааг цайнд хандлан уух эсвэл хоолондоо хэрэглэх нь эрүүл мэндийн чухал ач холбогдолтой. 

Цагаан гаа

5 Бессмертник

Энэхүү ургамал нь Карри шиг хурц үнэртэй байдаг тул, Каррины ургамал ч гэж нэрлэгддэг. Хорт хавдрын нэгэн шалтгаан бол сэтгэл санааны хямрал гэж зарим судлаачид үздэг. Энэ ургамлын цэцгийн ханд нь сэтгэл гутралыг зогсоож, тайвшруулах болон хавдрын эсрэг үйлчилгээтэй нь нотлогдсон байна. Үүнээс ялгардаг органик эфирийн тосыг хэрэглэх нь синтетик, хортой химийн бодисыг биеэс гадагшлуулах хамгийн шилдэг арга юм. 

Бессмертник

6 Хар перец

Хар  переценд агуулагдах Пиперин хэмээх бодис нь хортой болон хоргүй хавдрын үеийн эмний үйлчилгээг дэмждэг бөгөөд ходоод гэдэсний хорт хавдраас сэргийлдэг аж. Хар перец тогтмол хэрэглэснээр бүдүүн гэдэсний хавдрын эсийн ургалт саардаг бөгөөд хөхний хавдартай хулганы хоолонд хар перецний хандыг нэмснээр амьдрах хугацаа 65%-аар уртсаж байжээ.

Хар перец

7 Чихэр өвсний үндэс

Чихэр өвсний үндсэнд глюкозтой төстэй боловч эрүүл мэндэд онцгой сайн нөлөөтэй нэгэн бодис агуулагддаг гэнэ. Энэ нь уушигны өвчин, цэр ховхлох болон амьсгалын замын өвчнийг ангаах үйлчилгээтэй бөгөөд хорт хавдрын үед үрэвслийн эсрэг, тайвшруулах, хоргүйжүүлэх шинж чанартай байдаг. 

Чихэр өвсний үндэс

8 Усны кресс

Энэ нь хагас усны ургамал бөгөөд шинжилгээгээр бүдүүн гэдэсний хорт хавдрын эсрэг маш үр дүнтэй урьдчилан сэргийлэх арга хэмжээ болдог нь нотлогдсон юм. Их Британий "Норвичийн судалгааны төв"-д шинжилж үзэхэд энэ нь шээсээр дамжуулан, хорт хавдар үүсгэгч эсүүд, биед хэрэггүй хорт бодисуудыг биеэс хөөж, ходоодны хорт хавдрын үйл явцад маш эерэг нөлөө үзүүлсэн байна. Судалгааны төвийн эрдэмтэд энэ ургамлыг нарийн шинжилж эм гарган авахаар ажиллаж байгаа гэнэ.  Энэ ургамлыг гэртээ тарих боломжтой бөгөөд салатанд холих, хоол амтлахад гайхалтай сайхан амттай болдог ажээ.

Усны кресс

9 Экинацеа (Echinacea)

Энэ ургамал нь ардын эмчилгээнд ханиалга дарах, цэр ховхлох зорилгоор ашигладаг. Үүнийг хорт хавдраас сэргийлэх ямар нэг үр нөлөөтэй эсэхийг хараахан нотолж чадаагүй байгаа ч хорт хавдрын мэс заслын дараах химийн тариа болон радио долгионы эмчилгээний үед илрэх ёөрөг нөлөөг бууруулдаг ажээ. 

Экинацеа (Echinacea)

10 Ногоон цай уушигны хорт хавдраас сэргийлдэг

 Агаарын бохирдол, химийн хорт бодис ууршиж байдаг газар ажиллах, тамхидалт зэргээс шалтгаалан уушгины хавдар үүсдэг. Харин ногоон цай нь хүний биеийг хоргүйжүүлэх үйлчилгээтэй байдаг учир хавдрын аюулаас сэргийлдэг гэнэ. Уушигны хавдар ямар нэг шинж тэмдэг үзүүлдэггүй зөвхөн рентген шинжилгээгээр харах боломжтой учир жилд 2 удаа эрүүл мэндийн үзлэгт орж байхыг эмч нар зөвлөдөг. 

Ногоон цай уушигны хорт хавдраас сэргийлдэг

11 Далайн замаг

Спирулина ба Хлорелла зэрэг дайлайн замгууд нь хавдрын эсийг устгах үйлчилгээтэй, хавдраас урьдчилан сэргийлдэг нь шинжилгээгээр батлагдсан юм. Мөн биеэс хорт бодисуудыг гадагшлуулж, биеийг цэвэршүүлэх, дархлааг дэмжих, гэдэсний ашигтай нянг сэргээж, биеийн хэвийн үйл ажиллагаа явагдахад шаардагдах олон төрлийн тэжээлийн бодисуудаар баялаг байдаг. 

Далайн замаг

12 Намуу цэцгийн үндэс

Энэ нь дөрвөн навчтай, улаавтар өнгөтэй цэцэг юм. Булцууг нь цэвэр героин (heroin) гарган авахад хэрэглэдэг бөгөөд харин үнлэс нь дотоод шүүрлийн гормоныг тэнцвэржүүлэхэд тустай бөгөөд дархлааны систем, адреналин ялгаруулах булчирхай, санах ой, хөхний болон түрүү булчирхайн хорт хавдраас сэргийлэх болон эмчлэхэд тустай байдаг. Тиймээс үндчийг нь өглөө коктейлонд хийх, гэртээ зайрмаг хийхдээ хольж хэрэглэж болдог. 

Намуу цэцгийн үндэс

13 Яншуй

Яншуйны үрийг нь ходоодны үйл ажиллагааг сайжруулах зорилгоор олон хүмүүс хэрэглдэг. Энэ нь цусан дахь холестриныг бууруулахын зэрэгцээ "E.coli" болон "Salmonella" зэрэг нянгийн эсрэг үйлчилгээтэй нь нотлогдсон. Мөн олон төрлийн витамин, эрдэс бодисоор баялаг тул, тогтмол хоолондоо хэрэглэх нь эрүүл мэндэд тустай.

Яншуй

14 Турмерик

Турмерик нь хавдар үүсгэдэг хүчин зүйлс болох ДНХ-ийн гэмтэл, архаг үрэвсэл, эсийн дохио дамжуулалтын алдагдал зэрэг хүчин зүйлсээс хамгаалдгийг тогтоожээ. Мөн арьсны болон бүдүүн гэдэсний хорт хавдраас сэргийлдэг. Өвчин намдаах эмнээс ч сайн үйлчилгээтэй гэж үздэг. Элэгний гепатитаар өвчилсөн хүмүүс элгээ хамгаалж турмерикийг хандалж эсвэл бэлдмэлийг нь уудаг. 

Турмерик

15 Багваахай цэцгийн үндэс

Уламжлалт анагаах ухаанд багваахай цэцгийг тамиржуулах ургамал ч гэж нэрлэдэг. Мөн хорт хаврын үеийн химийн эмчилгээний үр дүнг сайжруулдаг гэнэ. 

Багваахайн үндсээр бэлтгэх цайны жор: 

Хатаасан багваахай цэцэг ба хатаасан үндэс тус бүрээс 30 граммыг авч холиод 75 мл орчим усанд хийж, чимх давс нэмээд 20 минут орчим буцалгана. Дараа нь хандаа шүүж аваад өдөрт 3 аяга цай болгон хэрэглэнэ. Мөн лимон, хулууны үр, брокколи, халуун ногоотой хольж амттай салат хийж болно. 

Багваахай цэцгийн үндэс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()