Одууд шүтэн бишрэгчдээсээ юуг нууцалсаар ирсэн бэ?

Хэлж буй үг, хийж буй үйлдэл бүрийг нь тандаж байдаг папарацичид, элдвээр бичиж, доромжилж байдаг хэвлэл, мэдээллийнхэн гээд олны танил хүмүүсийн зовлонг дурдаад байвал дуусахгүй биз ээ. Тийм ч учраас зарим одууд өөрт тохиолдсон нууцаа тэр бүр бусдад дэлгэхийг хүсдэггүй байна. Тэр ч бүү хэл амь насаа ч зориулахаас буцахгүй үнэнч шүтэн бишрэгчдээсээ хүртэл нуудаг ажээ. Гэвч цаг хугацааны эрхээр олон нийтэд ил болж, цахим ертөнцийг шуугиулдаг нь нууц биш юм. Тэгвэл хамтдаа одууд ямар зүйлийг нууцалсаар ирснийг мэдэж авцгаая.

Одууд шүтэн бишрэгчдээсээ юуг нууцалсаар ирсэн бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Арнольд Шварценеггерийн нууц хүү

Нэрт жүжигчин Арнольд Шварценеггер (Arnold Schwarzenegger) нь сэтгүүлч, зохиолч Мариа Шрайвер (Maria Shriver)-тай гэр бүл болж, 4 сайхан хүүхдийн эцэг, эх болцгоосон билээ. Тэд 2011 онд 25 жилийн хамтын амьдралаа төгсгөх үед Шварценеггер 14 жилийн турш гэрийн үйлчлэгч Милдред Патрисиа Бэйна (Mildred Patricia Baena)-тай амрагийн холбоотой байсан нь илэрсэн юм. Энэ 14 жилийн хугацаанд Бэйна хүү төрүүлсэн бөгөөд хүүхдийн эцэг нь хэн болохыг хэн ч мэддэггүй байжээ. Бүр Шварценеггер өөрөө хүртэл шүү.

Арнольд Шварценеггерийн нууц хүү

2 Селена Гомез арьсны сүрьеэ өвчин туссан

Бяцхан охин байхаасаа л урлагт хүч үзэж, олны танил болсон Селена Гомез (Selena Gomez) шүтэн бишрэгчдийнхээ нүдэн дээр өсч торниж, биеэ даасан хүчирхэг эмэгтэй болсон билээ. Түүний өхөөрдөм төрх, уянгалаг хоолой, бүжгийн эвсэл, жүжиглэх чадвар зэрэг нь алдрын оргил өөд хөтөлсөн юм. Харин тэрээр 2012 онд арьсны сүрьеэтэй хэмээн оношлогдож, аялан тоглолтоо хойшлуулж, чимээ аниргүйхэн, эмчилгээ хийлгэж байв. Энэхүү өвчин нь арьсан дээр хатуу товруунууд үүсгэж, гадаад төрхөнд маш ихээр нөлөөлдөг төдийгүй, эмчлүүлэлгүй удаан явбал амь насанд ч хүрч болох аюултай өвчин юм. Харин дуучин бүсгүй өвчнөө нууцалж байсан ч сүүлд бүрэн эдгэрмэгцээ ярилцлага өгчээ.

Селена Гомез арьсны сүрьеэ өвчин туссан

3 “The Last Tango in Paris” цуурхал

1972 онд дэлгэцнээ гарсан “The Last Tango in Paris” эротик уран бүтээлд жүжигчин Марлон Брэндо (Marlon Brando) болон Мариа Шнейдэр (Maria Schneider) нар янаг амрагийн холбоо үүсгэж тоглосон байдаг. Харин 20 гаруй жилийн дараа Мариа киноны тухай ам нээж, хүмүүсийг гайхшруулсан юм. Учир нь киноны нэгээхэн хэсэг болсон секс хэсгийн үзэгдлийг авахад найруулагчийн зөвлөснөөр жүжигчин Марлон Брэндо бүсгүйд хэлэлгүйгээр бодитоор секс хийхийг оролдож, түүнийг хүчирхийлсэн байна. Бүсгүй энэхүү аймшигтай нууцыг олон жил хадгалж явсаар саяхан дэлгэсэн нь олон бүсгүйчүүдийн бухимдлыг төрүүлсэн билээ. 

“The Last Tango in Paris” цуурхал

4 Элис Куперийн сүсэг бишрэл

Номыг хавтсаар нь дүгнэж болдоггүй гэдгийг Элис Купер (Alice Cooper) өөрийн биеэр нотолсон юм. Алдарт дуучин эр үнэн хэрэгтээ Христосын шашин шүтдэг бөгөөд өөрийн дүр төрх, стилээ сөргөөр нөлөөлнө гэж үзэн хүмүүсээс нууцалдаг байжээ. Тэрээр бага байхаасаа Библийн сургааль үзэж, уншиж өссөн төдийгүй хэн ч түүнийг рок од болно гэж төсөөлөөгүй гэдэг. 

Элис Куперийн сүсэг бишрэл

5 Альфред Хичкокийн дутагдалтай тал

Холливуудын нэрт жүжигчин, амьд домог болсон Альфред Хичкок (Alfred Hitchcock) нь маш олон гайхалтай уран бүтээлд өөрийн дүрээ мөнхөлж, хүмүүсийн хүндэтгэлийг хүлээсэн билээ. Гэтэл түүнд нэг маш том дутагдалтай тал байдаг бөгөөд үүнээсээ болж нэр хүндээ шавартай хутгаж, хүмүүсийн хараал, зүхлийг хүртэх болсон юм. Тэрээр сексийн гаж донтой бөгөөд хамт кинонд тоглосон бүсгүйчүүдээ байнга оролдож, бэлгийн дарамт үзүүлдэг байжээ. Мөн Альфред Хичкок нь "The Birds" киног бүтээхдээ гол дүрийн эмэгтэйд Типпи Хедрен (Tippi Hedren)-ийг тоглуулсан төдийгүй түүнийг оролдож, өөртөө нь унтахыг шаардаж байсан байна.

Альфред Хичкокийн дутагдалтай тал

6 Хэний ч анзаараагүй сексийн чиг хандлага

Ижил хүйсийн хүнээ сонирхох явдал сүүлийн жилүүдэд Холливуудад маш түгээмэл болж байна. Тэгвэл бидний сайн мэдэх алдартнууд ч мөн ижил хүйсийн хүнээ сонирхож, хамтдаа амьдардаг нь ил болсоор байгаа билээ. Нэрт жүжигчин Рок Хадсон (Rock Hudson) нь ижил хүйстэн байсан бөгөөд үүнийгээ хүмүүсээс нууцалж, сүүлд ДОХ өвчтэй болохдоо сексийн чиг хандлагаа олонд дэлгэсэн байдаг. Мөн бидний сайн танил болсон нэвтрүүлэгч Эллен ДеЖенерес (Ellen DeGeneres) 1997 онд лесби гэдгээ зарлаж, олон хүний гайхшралыг төрүүлж байв. 

Хэний ч анзаараагүй сексийн чиг хандлага

7 Кори Фельдманы аймшигт нууц

1980-аад онд од болон гялалзаж, олон хүний хүндэтгэлийг хүлээж байсан жүжигчин, дуучин Кори Фельдман (Cory Feldman) маш олон хүүхдийн уран бүтээлд дүр бүтээж, алдаршиж явсан билээ. Гэтэл тэрээр хэний ч санаанд буумгүй аймшигтай үйлдэл хийсэн нь бага насны хүүхэд хүчирхийлсэн явдал юм. Түүний үйлдсэн хэрэг карьерийг нь үгүй хийсэн бөгөөд түүнийг мансууруулах бодис хэрэглэхэд хүргэсэн байдаг. Өөрөө хүүхдүүдэд зориулан уран бүтээл туурвидаг хүн атал бага насны хүүхдийг хүчирхийлсэн нь яагаад ч уучилж болохгүй хэрэг байсан нь ойлгомжтой биз ээ.

Кори Фельдманы аймшигт нууц

8 Анжелина Жоли хөхний булчирхайгаа авахуулсан

Холливуудын хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг, сайн үйлсийн элч гэх мэт олон тодотголыг хүртэх болсон нэрт жүжигчин Анжелина Жоли (Angelina Jolie) нь 2013 оны 2-р сард өөрийгөө хөхний хорт хавдар тусах магадлал 87 хувьтай байгаа гэдгээ олж мэдэн, хоёр хөхний булчирхайгаа авахуулахаар зориг шулуудсан билээ. Харин хөхний булчирхайгаа авахуулсны дараа түүний хөхний хорт хавдар тусах магадлал 5 хувь болж багасчээ. Энэ нь олон бүсгүйчүүдэд нөлөөлж, урам зориг өгснөөр барахгүй хэвлэл мэдээллийнхэн мэдэх хүртэл тэрээр нууцалж байсан юм.

Анжелина Жоли хөхний булчирхайгаа авахуулсан

9 Марвелийн уран бүтээлд дүр бүтээсэн жүжигчдийн бухимдал

Комик номыг кино болгож, олон мянган хүний хүслийг биелүүлж, хүндэтгэлийг хүлээсэн "Marvel" кино компанитай хамтран ажиллаж, кинонд нь дүр бүтээсэн жүжигчид бүгд нэр алдарт гарч чаддаг. Жишээлбэл хүмүүс Роберт Довней (Robert Downey, Jr.)-ийг "Iron Man", Крис Эван (Chris Evans)-ийг "Ахмад Америк", Крис Хемсворт (Chris Hemsworth)-ийг "Тор"-ын дүрээр илүү сайн таньж мэддэг. Харин эдгээр дүрүүдийг бүтээж алдаршсан жүжигчид үнэн хэрэгтээ баатрын дүрд хувирах ямар төвөгтэй хэцүү байдаг болохыг ярьж байсан удаатай. Үүнээс гадна үргэлж үсэрч харайж, тулалдаж байна гэдэг маш төвөгтэй боловч кино компаниас тэдний хөлс хүчийг дутуу үнэлдэг гэхчлэн гомдол гаргаж байсан нь хожим интернетээр тархаж байжээ.

Марвелийн уран бүтээлд дүр бүтээсэн жүжигчдийн бухимдал

10 Том Круз бол "scientology" шашинтан

Авьяас чадвар, царай төрх, бие хаа зэргээрээ гайхагдаж, олон бүсгүйн харцыг булааж, хайрыг татаж явсан жүжигчин Том Круз (Tom Cruise) Христийн шашинд үндэслэж, 1954 онд гарч ирсэн өөрийн амьдралаа чиглүүлж явдаг байна. Тэрээр үүнээс болж, үзэсгэлэнт эхнэр Кейт Холмес (Kate Holmes)-оос салж, ахин гэрлэсэн бөгөөд энэхүү хэт шашны урсгалд итгэж, сүсэглэдэг болохоо олноос нууж явахыг хичээдэг байжээ. 

Том Круз бол "scientology" шашинтан

11 Вилл Смит ч мөн адил "scientology" шашинтан

Том Крузын адилаар нэрт жүжигчин Вилл Смит (Will Smith) ч мөн адил "scientology" урсгалд итгэж, цуглаанд нь хамрагддаг байна. Тэрээр үүнийг амьдралдаа хэт тусгаад байдаггүй боловч бусдаас нууцаар үргэлж, шашны ажилд нь туслалцаа үзүүлж, өргөжин тэлэх тал дээр нь анхаарлаа хандуулдаг аж. 

Вилл Смит ч мөн адил  "scientology" шашинтан

12 Брюс, Кайтлин Женнер болсон нь

Кардашьяны эгч дүүсийн аав Брюс Женнер (Bruce Jenner) нь цагтаа Олимпын наадамд оролцож, алтан медаль хүртэж явсан нэгэн билээ. Харин тэрээр өөрийн хүсэл сонирхлоо дагаж, хүйс солиулах хагалгаа хийлгэн, эмэгтэй болсон нь жинхэнэ шуугиан дэгдээж байв. Тэрээр нэрээ ч өөрчлөн, Кайтлин Женнер (Caitlin Jenner) болгосон юм. Эмх замбараагүй, утга учир нь үл олдох Кардашьяны гэр бүлийг тойрсон асуудлууд дуусч дундрахгүй олон байдаг нь ч үүнтэй холбоотой биз ээ.

Брюс, Кайтлин Женнер болсон нь

13 Леди Гагагийн өнгөрсөн амьдрал

Өөрийн авьяас чадвараа гайхуулан, алдрын оргилд гарч чадсан гайхалтай уран бүтээлч бсүгүй бусдаас ямагт ялгарч, өвөрмөц шинж төрхөө хадгалж байдаг. Гэвч түүний өнгөрсөн амьдрал өнөөдрийнх шиг гэрэл гэгээтэй байгаагүй юм. Гагаг 19 настай байхад нэгэн танил нь хүчирхийлж, зодож, танхайрч байжээ. Энэхүү явдал нь түүний амьдралд хэзээ ч арилшгүй хар толбо үлдээсэн байна.

Леди Гагагийн өнгөрсөн амьдрал

14 Жүжигчдийн авдаг цалингийн харьцуулалт

Холливуудын ертөнцөд эрэгтэй дүрүүд эмэгтэйчүүдээс үргэлж илүү өндөр цалин авдаг аж. Тухайн эмэгтэй жүжигчин хамгийн хэцүү дүрийг гаргаж, олон шагнал хүртсэн эсэх нь хамаагүй бөгөөд эмэгтэй гэдгээсээ хамаарч бага цалин авдаг байна. Хэдхэн долоо хоногийн өмнө жүжигчин Натали Портман (Natalie Portman) энэхүү асуудлыг ярьж, шүүмжлэлтэй хандах хэрэгтэй хэмээв. Жишээлбэл 2014 онд дэлхийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчин Женнифер Лауренс (Jennifer Lawrence)  52 сая доллар олсон бол хамгийн өндөр орлоготой эрэгтэй жүжигчин Роберт Довней 80 сая долларыг олсон байна. Энэ мэтчилэн эмэгтэйчүүдийг үргэлж бага цалингаар үнэлдэг нь ихээхэн асуудлыг дэгдээгээд байгаа юм.

Жүжигчдийн авдаг цалингийн харьцуулалт

15 Харрисон Форд болон Кэрри Фишерийн нууц харилцаа

Маш олон гайхалтай уран бүтээлд өөрийн дүрээ мөнхөлсөн жүжигчин Керри Фишер (Carrie Fisher) нь онгоцонд явж байгаад гэнэт зүрхний шигдээс болж, удалгүй 2016 оны 12-р сарын 27-ны өдөр нас барсан билээ. Харин "Star Wars" киноны од бүсгүй, жүжигчин Харрисон Форд (Harrison Ford)-той янаг амрагийн холбоотой байсан нь хожуу илэрчээ. Тэд "Star Wars 4" кинонд хамтран тоглохдоо нэг нэгэндээ сэтгэл алдарч, 3 гаруй жил хамтдаа байсан аж. Хосууд удалгүй салсан ч бүсгүй түүнийг үхэн үхтлээ сэтгэлдээ тээж байсныг түүний бичсэн номноос уншиж болох юм. 

Харрисон Форд болон Кэрри Фишерийн нууц харилцаа

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()