АЛДАРТАЙ ХҮМҮҮС

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Парис Хилтоны тансаг амьдрал

Олон залуусын харцыг өөртөө татан, охид, бүсгүйчүүдийн атаархлыг төрүүлсэн азтай, адтай Парис Хилтон нэгэн үе загварын тайзыг эзэгнэж, элдэв бусын үйлдлээрээ сонин сэтгүүлийн бай, олны ярианы сэдэв болоод байсан ч өдгөө түүний нас ч явж, намба ч сууж, чимээ анир багатай амьдарч яваа билээ. Харин тэрээр нийт 100 сая долларын хөрөнгөтэй хэмээгддэг төдийгүй хэрхэн амьдарч байгаа нь хүн бүрийн сонирхолыг төрүүлж байна. Ингээд та бүхэндээ Парис Хилтоны тансаг амьдралын тухай товчхон бөгөөд сонирхолтой мэдээллийг сонордуулая.

Парис Хилтоны тансаг амьдрал Хадгалах

Дэлхийн хамгийн шилдэг ерөнхий сайд

Улс орныхоо төлөө хийсэн бүтээсэн зүйлтэй байна гэдэг үнэхээр бахархам сайхан явдал юм. Ялангуяа улс төрийн түшээд нь улсаа гэсэн чин сэтгэлтэй, үнэнч шударга, басхүү хөдөлмөрч байж чадваас, тэр орны иргэд нь жаргалтай, санаа зовох зүйл бага байна шүү дээ. Үүний жишээг харуулсан Канадын ерөнхий сайд Жастин Трюдо (Justin Trudeau)-г та бүхэндээ танилцуулж буйдаа таатай байна. Манай улсын төрийн эрх мэдэлтнүүд түүнээс үлгэр жишээ авмаар санагдсаныг нуух юун.

Дэлхийн хамгийн шилдэг ерөнхий сайд Хадгалах

Тоглосон киногоо үзэж чадалгүй нас барсан 10 жүжигчин

Олны танил жүжигчин нас барахад түүний мянга мянган шүтэн бишрэгчид гунигт автдаг билээ. Ихэнхдээ тэд хорвоогийн жамаар бус золгүй явдлаар амиа алдаж байгаад тэр харууслын утга учир оршино. Дэлхий даяар алдартай болсон зарим кино, урлагийн бүтээлүүд заримдаа жүжигчнээ нас барсны дараа дэлгэцийн бүтээл болдог байна. Харамсалтай нь доор дурдах жүжигчид бидний сэтгэлд зөвхөн өөрийн бүтээсэн дүрээрээ мөнхрөн үлдсэн аж.  

Тоглосон киногоо үзэж чадалгүй нас барсан 10 жүжигчин Хадгалах

Польшийн тамирчин бяцхан хүүд амьдрал бэлэглэхийн тулд Олимпын медалиа заржээ

Өвчин зовлон гэдэг хэн хүнд хэлж ирдэггүй, хийсэж ирдэг учир сайн санаат хүмүүс өвдөж зовж яваа нэгэнд аль чадахаараа тус хүргэхийг хичээдэг. Тамирчин хүний хувьд Олимпын медаль гэдэг хичээл зүтгэл, тэсвэр тэвчээрийн баталгаа болж насан туршид нь дурсагдаж явдаг үнэтэй эд боловч Польшийн тамирчин, сайхан сэтгэлт Мариа Андрейчик (Maria Andrejczyk) Токиогийн Олимпын наадмаас хүртсэн мөнгөн медалиа худалджээ. Тэрээр найман сартай бяцхан хүүд эрүүл саруул амьдрал бэлэглэхийн тулд медалиа зарсан мөнгөөрөө хүүгийн хагалгааны зардлыг төлсөн байна. Мариа өөрөө саяхан хорт хавдрыг ялан дийлж чадсан тул тусламж хэрэгтэй нэгэнд заавал туслах ёстой гэж өөртөө амлаж байсан гэнэ.

Польшийн тамирчин бяцхан хүүд амьдрал бэлэглэхийн тулд Олимпын медалиа заржээ Хадгалах

Рианна, Дрейк хоёрын нууцлаг харилцаа

Гайхалтай авьяас чадвар, өнгө төрх хослосон дуучин Рианна (Rihanna) болон реппер Дрэйк (Drake) нар олон жилийн турш найз нөхдийн харилцаатай байсаар ирсэн билээ. Харин тэднийг найзын харилцаанаас давсан хосууд байсан хэмээн эх сурвалжууд мэдэгдэх боловч одууд энэ талаар ам нээлгүй өдгөөг хүрсэн юм. Ингээд та бүхэндээ тэдний хайрын гайхалтай түүхийг хуваалцъя. 

Рианна, Дрейк хоёрын нууцлаг харилцаа Хадгалах

Хуульч бүсгүйн итгэмээргүй шийдвэр

Хүүхэд байхдаа мөрөөддөг ажил мэргэжлүүдийн дунд эмч, багш, цагдаа, хуульч, дуучин хэмээх мэргэжлүүд яалчтгүй л багтаж байдаг. Тэгвэл тэрхүү хүссэн мэргэжлээ эзэмшчихээд, гэнэт илүү сонирхолтой зүйл хиймээр санагдвал яах вэ? Хуульчийн мэргэжил эзэмшиж, шүүхийн байгууллагын "сор" гэгдсэн ч хүсэл сонирхлынхоо дагуу түүнийгээ хөсөр хаяж чадсан нэгэн үзэсгэлэнтэй бүсгүйг бид та бүхэндээ танилцуулъя.

Хуульч бүсгүйн итгэмээргүй шийдвэр Хадгалах

Ээжтэйгээ усны дусал мэт адилхан одууд

Охиноо харах төдийд өөрийн өнгөрөөж элээсэн залуу халуун насаа харж, бүхнийг дурсах сайхан шүү дээ. Би түүнийхээ насан дээр тийм зүйлсийг хийж байсан гээд л... Ялангуяа өөртөө нь усны дусал мэт ижилхэн бол эрхгүй залуу насыг нь санагдуулах биз ээ. Бид ийнхүү та бүхэндээ усны дусал мэт ижилхэн, олны танил оддыг танилцуулья.

Ээжтэйгээ усны дусал мэт адилхан одууд Хадгалах

Домогт Брюс Лигийн эзэмшдэг итгэмээргүй дээд амжилтууд

Тулааны урлагийн мастераас гадна Холливудын од, философич, кино найруулагч, зохиолч Брюс Ли (Bruce Lee) -г амьд ахуйд нь яригддаг байсан үлгэр домог мэт ярианууд өнөөг хүртэл амь бөхтэй оршсоор байгаа. Үнэхээр ч тэрээр  бие бялдрын хувьд үгүйсгэхийн аргагүй гайхамшигт чадвартай нэгэн байсан учир алдарт Times сэтгүүл XX зууны хамгийн нөлөөтэй эрхмүүдийн нэгээр шалгаруулсан нь гарцаагүй. Гэвч түүний талаарх зарим нэг түүхүүд нь бодит үнэнээс хол, дэндүү хэтрүүлэгтэй гэдэгтэй санал нийлдэг хүн олон бий. Тэгвэл Брюс Лигийн домгуудаас чухам аль нь үнэн юм бол?

Домогт Брюс Лигийн эзэмшдэг итгэмээргүй дээд амжилтууд Хадгалах

Папарацийн түүхэнд хамгийн их шуугиан тарьсан зургууд

Тухайн үедээ л олны нүдийг орой дээр нь бүлтийлгэж, олны хэл ам дагуулсан  басхүү нөхөж болшгүй цаг хугацааны дурдатгал болон үлдсэн оддын дуулиантай фото агшинг хүргэж байна. Оддын нүд чих гэлтэй папарициудын арга заль, няцашгүй хөдөлмөрийг үнэлэхгүй байхын аргагүй. Нэг бодлын хүмүүсийн "хормой хот " ухсан хэцүү ажлын нэг боловч тэдний ачаар л бид өдгөө эдгээр гайхалтай зургуудыг үзэж байна шүү дээ.

Папарацийн түүхэнд хамгийн их шуугиан тарьсан зургууд Хадгалах

Энэ бүсгүй хэдэн настай вэ?

Сүүлийн үед, охид бүсгүйчүүдийн маань гоо сайхны мэдлэг, боломж нь ихсэж, нас бол ердөө "тоо" гэдгийг баталсаар байна. Тэр бүү хэл залуус, хажуугаараа зөрсөн сайхан бүсгүйн насыг эндүүрч, өөрсдийгөө эвгүй байдалд оруулах нь бий. Ийнхүү бидний мэдээллээс та бүхэн энэхүү сайхан бүсгүйн насыг таах гээд үзээрэй. Найзуудаараа мөрийцөөд үзсэн ч болох шүү дээ...

Энэ бүсгүй хэдэн настай вэ? Хадгалах

Супер чадвартай Мисс

Хүн бүр өөрийн гэсэн давтагдашгүй чадвар, мөн чанартай байдаг. Тиймдээ ч хүмүүс өнөөдөр урлаг, соёл, спорт, улс төр гээд л тал бүрийн мэргэжил боловсрол эзэмшиж, амьдарч байна. Харин бүх төрлийн авьяас чадвартай, яг л тэнгэр элч, супер баатар шиг хүн байдаг гэвэл та итгэх үү? Ингээд та бүхэнтэй супер чадвартай Америк мисс бүсгүйг танилцуулья.

Супер чадвартай Мисс Хадгалах

Алдартай одуудын гэрээр зочилцгооё!

Бидний сайн мэдэх алдартай, олны танил эрхмүүд чухам ямар гэрт амьдардаг юм бол хэмээх бодол таны толгойд орж байсан уу? Тэдгээр хүмүүс гэрээ хэрхэн тохижуулж, мөн ямар зүйлсийг багтааж өгсөн тухай маш сонирхолтой мэдээллийг бид та бүхэндээ бэлтгэснийг хүлээн авна уу. Таны урмыг хугалахгүй гэдэгт итгэлтэй байна.

Алдартай одуудын гэрээр зочилцгооё! Хадгалах