Мьянмарын усан дээрхи амьдрал

2013-06-04, 22:21
16,612
Ус бол амьдралыг тэтгэгч юм. Ийм байсаар ч ирсэн, үргэлжлэх ч болно. Ус цангааг тайлж, ганг арилгадаг төдийгүй хоол хүнсийг бүтээдэг. Гол, горхи, нуур, далай оршдог учраас л дотор нь есөн зүйлийн загас, усны амьтад амьдарч, түүгээр нь бид болон бусад амьтад хооллон амьдардаг билээ. Усны ачаар л бид ногооны талбай, тариалангаа усалж, талх хийх тариагаа ургуулдаг. Ингээд усаар тэтгэгдсэн Мьянмар-чуудын амьдралаар аялцгаая.
Мьянмарын усан дээрхи амьдрал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Мьянмар улс бол бидний мэдэхээр Ардчиллын төлөө тэмцэгч, Нобелийн энх тайвны шагналт хатагтай Ан Сан Су Чи (Aung San Suu Kyi) -ийн эх орон билээ.



Гэхдээ усыг зөвхөн дэлхий дээрхи махан биеийн амьдралыг тэтгэгч гэж ойлгож болохгүй. Учир нь ус бас сэтгэлийг тэтгэгч юм. Усан дээрхи үүрийн туяа, сэтгэлийн мянган шаналалыг мартуулах усны ид шидийн үзэмж, хүнийг байгальтай зохицон амьдрах учиртайг сануулж, бусад амьтдад анхаарал халамж үзүүлэхийг сургах мэт налайх далайн ус... Далай, тэнгисийн үзэмж л гэхэд Буддын гүн ухаан, эр зориг, харилцан тусын ач тусыг байгалийн оршихуйгаараа ойлгуулдаг билээ.



Мэдээж усан дээр байнга амьдардаг хүмүүс хүрээлэн буй ертөнцийн гоо үзэсгэлэн, зохицлыг амархан мартдаг. Гэхдээ хүрээлэн буй орчныг анхаарахгүй байлаа гээд ертөнц бидэнд нөлөөлөхөө байна гэж үгүй. Тийм ч учраас Мьянмарын усан дээр амьдардаг хүмүүс хөрш зэргэлдээх хуурай газрын оршин суугчдаас нэн ялгаатай. Одоо та бүхэнд амьдралаа ус гэдэг ертөнцтэй салшгүй гагнасан Мьянмарын зарим оршин суугчдын амьдралыг хүргэе. Зураг авалтын дийлэнхи хэсгийг тус улсын төв дэхь Инле болон Сангкар нууруудад хийжээ.



Усан дээр амьдардаг хүмүүс загасаар амь залгуулах нь мэдээж. Мьянмарчууд ч мөн адил. Бүгд л загаснуудыг маш багаасаа барьж эхэлдэг. Тороор, дэгээгээр, кастрюлаар гээд гараар л биш бол байж болох бүх аргаар барина. Тэнд загасчин биш хүнтэй таарлаа гэхэд түүний эцэг, ах, найз гээд ойр дотны хэн нэгэн нь заавал загасчин байдаг.



Ус хүнийг нэгтгэдэг боловч тэнд маш олон тусгаар тосгонууд, бүлэг ардууд бий. Тус тусдаа онцлогтой. Жишээлбэл Инле нуур нэг хөлөөрөө завиа залдаг загасчдаараа алдартай. Өөр хаана ч тийм маягаар загас барьдаггүй. Ойролцоох өөр нууранд нь хүмүүс огт өөрөөр загас барина. Тэд нэг хөлөө сэлүүр болгон ашигладаг.



Завиныхаа голд суугаад, хоёр сэлүүрээр ус сэлүүрдэг завьчныг тэнд олж харна гэж бараг үгүй. Загасчин завин дээрээ суугаад үргэлж ганц сэлүүрээ л ашиглана. Түүнчлэн завинууд нь дэндүү жижигхэн, уснаас завины ирмэг хүртэлх зай асар богино учраас яаж загасчид хөмрүүлчихэлгүй, усанд автахгүй тэнцвэрээ олдогийг нь гайхмаар...



Сэлүүрнээс гадна загасчдын гол зэвсгүүдийн нэг бол хулсан саваа юм. Хулсан савааг усны төвшинг тодорхойлж, шаварт суухаас сэргийлэх үүднээс ашигладаг. Ерөнхийдөө хулс нь маш нягт, уян хатан бөгөөд усанд зөөлөрдөггүйгээрээ онцлогтой. Мөн Мьянмард алхам бүрт хулс тааралддаг байна.



Завьчид нуурын усныхаа ямх бүрийг дэндүү сайн мэддэг. Нүдээ аниад ч гэсэн загастай газрыг тэд олдог учраас шөнийн харанхуй тэдний хувьд асуудал биш. Тиймээс үүр цайхаас өмнө ангаа эхэлж, нар жаргасан хойно харьцгаадаг байна.



Дээр хэлсэнчлэн загасчид төрөл бүрийн хэрэгслийг андаа ашигладаг. Тэдний ашигладаг конус хэлбэрийн тор, эсвэл хүндрүүлэгчтэй тор хоёр нь хамгийн үзэмжтэй. Гэхдээ тэд ихэвчлэн энгийн тор ашигладаг. Тороо усанд дүрээд, хэсэг хугацаанд байлгасны дараа буцаан гаргана. Зарим загасчид торонд загас орохыг удаан хүлээхгүйн тулд сэлүүрээрээ ус савж харагдана. Энэ мэт биеийн хөдөлгөөн их шаарддаг учраас Мьянмарын загасчид булчинлаг гоолиг биетэй, ажилдаа хайртай залуус байдаг. Тэднийг хэрхэн загас барьж буйг хэдэн цагаар ч хамаагүй харахад уйдахааргүй.



Инле болон хөрш зэргэлдээх нуурнууд нь хамгаалалттай бүсэд багтдаг. Энд маш олон ховор шувууд бий. Тэндэхийн шувуудаас гадна бүх ургамалууд нь улсын хамгаалалд багтдаг. Цэцгэн зүлэгт нуга шиг зүйл зурагт харагдаж буй. Гэхдээ энэ бол нуурын эрэгт хүрэхэд таардаг усан суваг юм. Усан дээр хөвөх ургамалууд заримдаа маш шигүү болдог тул завинуудын замд саад учруулах тохиолдол бий. Гэхдээ дээр нь гишгээд явах боломжгүй юм. Тиймээс загасчид ургамалыг урт саваагаараа зайлуулахаас өөр аргагүй болдог.



Усан дээрхи амьдрал загас агнуурын ажлаар хязгаарлагдахгүй. Тэнд хөвөгч тосгон, салан дээрхи байшингууд, тэр битгий хэл усан дээрхи тариалангийн талбайнууд хүртэл бий. Гэхдээ загасчдын ихэнхи нь усан дээрхи тосгонд биш, эргийн тосгонд аж төрдөг. Харин замаа хялбарчлахын тулд тэд нуурлуу сунайх урт гүүрнүүдийг барьдаг байна. Энэхүү гүүрнүүд нь загасчдын завины зогсоол мэт ашиглагдана. Усны төвшин огцом өөрчлөгддөг учраас загасчид гүүрэн дээр гарч загасчлах тохиолдол гардаг байна. Эхнэрүүд нь олзтой ирэх нөхрүүдээ гүүрний дэргэд хүлээх ажээ.







Мьянмарчууд амьтаддаа их хайртай бөгөөд өдөр бүр усанд оруулж харагдана. Үдшийн цагаар үхэр, бухнууд сайн дураараа усанд орж, сэрүүцэцгээх ажээ. Гэвч халамжтай эзэд нь усанд сайн дураар орсон үхэрнүүдээ угаалгын нунтгаар зүлгэнэ.













Усан дээрхи амьдралын ихэнхи цаг завин дээр өнгөрнө. Наад зах нь л гэрээсээ тариалангийн талбай хүртлээ тэд завиар явдаг байна.





Энэ байшинд нэгэн айл аж төрдөг. Иймэрхүү байшингуудыг ихэвчлэн нэгтгэн барьж, тосгон болгоно.



Тэндэхийн хаана ч шүршүүр байхгүй. Бүгд л олны нүдэн дээр усанд орцгооно. Зарим нь завин дээрээ, зарим нь эрэг дээр толгойгоо шампуньдаад, биеэ савандсаныхаа дараа хувинтай усаар зайлцгаана. Гэхдээ Мьянмарчууд их ичимхий ард түмэн шиг санагдсан. Бүсгүйчүүд нь үргэлж уртаас урт хувцсанд баглаатай байж харагдана. Мөн дотоож, майктай нэгэн загасчин эрийн зургийг дарах гэтэл усруу үсэрч ороод, өмд, цамцаа өмсчихөөд гарч ирснээс үүнийг харж болно.















Энэ хавьд л усны суваг байх учиртай. Бүх ургамалуудын нуурын усруу түлхэхгүй бол завинууд эрэгт хүрч чадахгүйд хүрнэ.







Төгсгөл болгож, нуурын захад нар мандах хэд хэдэн агшны фотог хүргэж байна. Эдгээр хүмүүс энэ гайхамшгийг өдөр бүр хардаг гэж бодохоор атаархам.







Сонирхуулахад, Мьянмар нь дэлхийн 40 дахь том болох 676,578 ам дөрвөлжин километр газар нутагтай, 24 дэх хүн ам шигүү суурьшсан, нийт 58.8 сая хүнтэй юм. Тус улсын соёл нь хөрш орнуудынхаа нөлөөг хүчтэй тусгасан байдаг бөгөөд Буддын шашны Бага хөлгөний урсгалд тулгуурлана. Генерал Не Виний удирдсан офицерууд 1962 онд У Нугийн иргэний засаглалыг түлхэн унагаснаас хойш цэргийн хунтын засаглал ноёрхож буй. Бирм маягийн социализм нь тус улсыг ядуурал руу гүнзгий түлхэн оруулсан юм. 1989 он хүртэл Бирм гэдэг нэртэй байв.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()