Намагт шигдсэн хайртай морийг аварсан нь

2012-03-06, 03:15
24,372

Мельбурн-ээс холгүйхэн орших тэнгисийн эрэг дээрхи намаг дотор орсон Астро хэмээх морийг хэрхэн аварсан тухай түүхийг танд хүргэж байна. Астро-гийн эзэн, Николь хэмээх бүсгүй нь хором бүрт доош татах шаварт морьтойгоо хамт орж, толгойг нь дээш өргөн, аль болох удаан амьд байлгахын тулд бүтэн 3 цаг болжээ. Энэ хугацаанд тэнгисийн ус эргээ алгадан, нүүр нүдгүй давалгаалж, амьд байхад маш хүндрэлтэй байсан аж. Ямартай ч мориндоо хайртай Николийн ачаар Астро төдийгүй өөр олон морьдыг аварч чадсан байна. Ийм явдалтай бид өдөр бүр таарахгүй билээ.

Намагт шигдсэн хайртай морийг аварсан нь
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


www.caak.mn (12 фото)
Николь Грэм нь энэ үеэр бяцхан охинтойгоо хамт, 18 настай Астро хэмээх мориороо Мэльбурны эрэг хавиар зугаалж явжээ. Гэтэл морь нь “сордог” намагт хөл алдан унасан байна.


www.caak.mn (12 фото)

Николь эхлээд охиноо аюулгүй газар аваачаад, дараа нь Астро дээр эргэн иржээ. Хагас тонн шахуу жинтэй Астро хором бүрт улам доошилж, хөлгүй намгийн нэгэн хэсэг болохоор “яарч” байлаа.


www.caak.mn (12 фото)

Морь хурдан живж байсан төдийгүй эзнийх нь түүнийг гаргах гэсэн оролдлого нь улам бүтэлгүйтэж, эргийн ус ч заналтай хальж, тэр хоёрт нэрмээс болж байжээ.


www.caak.mn (12 фото)

Николийн охин машинруугаа гүйж, тусламж дууджээ. Николь харин тэр хооронд морио амьсгалуулахыг хичээн, туламж иртэл тайвшруулсаар байсан аж.


www.caak.mn (12 фото)

Амьтан хамгаалагчдаас гадна гал сөнөөгчдийн баг туслахаар иржээ.


www.caak.mn (12 фото)

Гал сөнөөгчид усны хоолойгоо ашигласан боловч тийм ч бүтэлтэй байж чадсангүй.


www.caak.mn (12 фото)

Харин орон нутгийн нэгэн фермер тэдэнд трактороо ашиглуулахыг зөвшөөрчээ.


www.caak.mn (12 фото)

Ингээд эцсийн эцэст орон нутгийн фермерийн өгсөн трактор болон нисдэг тэрэгний тусламжтайгаар морийг намагнаас гаргаж дөнгөсөн байна.


www.caak.mn (12 фото)

Хар дарсан зүүд шиг 3 цаг үргэлжилсэн аврах ажиллагааны эцэст Астро-г хамтын хүчээр гаргажээ.


www.caak.mn (12 фото)

Николь Грэм: “Тэмцэж цөхөрсөн морио бага багаар үхэж байгааг харахад үнэхээр хэцүү байсан”- гэжээ.


www.caak.mn (12 фото)

Баатарлаг эзэгтэй нь охиноороо тусламж дуудуулж, дэргэд нь байгаагүй бол энэ сайхан морины орчлонгийн тоосыг хөдөлгөх хувь төд удалгүй төгсөх байжээ.


www.caak.mn (12 фото)
Харин тэд кинон дээр гардаг шиг эцсийн мөчид түүнийг аварч чадсан байна.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()