Согтууруулах ундаа таны биед тохирохгүйг илтгэх шинж тэмдгүүд

2020-06-10, 16:11
6,387

Согтууруулах ундаа хэрэглэх үедээ даралт ихсэх, дотор муухайрах гэх мэт таагүй мэдрэмжүүдийг авч байв уу? Тэгвэл энэ нь архины харшил байж болзошгүй тул эдгээр шинж тэмдгийг илүү нарийвчилж авч үзье. Харшил үүсэх олон шалтгаан бий. Харшилтай гэдгээ өөрсдөө мэддэггүй хүмүүс ч байдаг. Жишээлбэл хамар битүүрэх, дотор муухайрах болон толгой эргэх гэх мэт түгээмэл шинж тэмдгүүд архины харшилтай гэдгийг харуулдаг. Энэхүү харшил нь төрөлхийн буюу удамшилтай холбоотой,  мөн олдмол буюу эм, гэмтэл, янз бүрийн өвчлөлүүдээс үүдэн үүссэн гэж 2 төрөл байдаг. 

Согтууруулах ундаа таны биед тохирохгүйг илтгэх шинж тэмдгүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Толгой хүчтэй өвдөх

Толгой өвдөх олон шалтгаан байдаг ч согтууруулах ундаа хэрэглэсний дараа толгой өвдөх нь архины харшил байх магадлал өндөртэй. Судалгаагаар толгой хүчтэй өвдөх нь архины харшлын хамгийн түгээмэл тохиолдох шинж тэмдэг аж. Согтууруулах ундааны харшлын урвалын үед гистамин нэрт бодис ялгарч, толгой өвдөхөд хүргэдэг байна.

Толгой хүчтэй өвдөх

2 Зүрхний цохилт хурдсах

Тухайн хүн зүрхний асуудалгүй, эрүүл байлаа ч үүнээс үл хамаарч спиртийн төрлийн уух зүйлс зүрхэнд муу нөлөө үзүүлж зүрхний хэмнэл алдагдуулдаг. Эмч нарын үзэж буйгаар хэрвээ эхний хундага дарсны дараа таны зүрхний хэмнэл түргэсэж байвал энэ нь спиртийн харшлыг илэрхийлж байгаа аж. Хурцадмал байдлаар илэрч байгаа үед амьсгал боогдож байгаа мэт болдог байна.

Зүрхний цохилт хурдсах

3 Хаван

Хатуулаг өндөртэй согтууруулах ундааны төрлийн зүйлс уухад хүний бие түүнийг хор гэж хүлээн авч хоргүйжүүлэх үйл явцыг өдөөдөг. Үүний үр дүнд шингэн алдалт явагдаж боловсруулах системд асуудал үүсдэг. Энэ бүх зүйл шингэн хуримтлахад хүргэдэг ба үүнийг хаван гэж нэрлэдэг байна. 

Хаван

4 Халуурах

Халуурахыг архины харшилтай холбох нь цөөн ч эмч нар үүнийг нэг төрлийн шинж тэмдэг мөн гэдгийг баталдаг. 

Халуурах

5 Хамар битүүрэх

Хамар битүүрэх нь олон төрлийн өвчний шинж тэмдэг ч согтууруулах ундаа хэрэглэсний дараа хамар битүүрэх нь спиртэд харшилж байгааг харуулдаг. Энэ нь хамрын салст доторх этанолоос болж хавагнадаг олон тооны хялгасан судаснуудтай холбоотой. 

Хамар битүүрэх

6 Арьс улайх

Архины харшилтай хүмүүсийн дийлэнхэд нь илэрдэг шинж тэмдэг нь арьс улайх явдал юм. Улайлт жигд бус байдаг бөгөөд зарим хүнд илүү хүнд хэлбэрээр буюу юм туурч илэрдэг байна. 

Арьс улайх

7 Дотор муухайрах

Уг шинж тэмдэг нь согтууруулах ундаа ихээр хэрэглэсэн хүмүүст илэрдэг.

Дотор муухайрах

8 Даралт огцом өөрчлөгдөх

Спиртийн төрлийн уух зүйл нэг хундагыг уухад л согтууруулах ундааны харшилтай хүний даралт ихсэж зүрхний цохилт түргэсдэг. Зарим хүмүүсийн даралт огцом унах ч тохиолдол байдаг, ингэхдээ толгой эргэж нүд харанхуйлах шинж илэрдэг байна.

Даралт огцом өөрчлөгдөх

9 Суулгах

Энэхүү шинж тэмдэг нь олон төрлийн шалтгаантай байдаг. Чанаргүй хоол хүнсний бүтээгдэхүүн, даруулга хэрэглэх мөн хүний биеийн олон төрлийн хариу үйлдлүүдээс болж гүйлгэж, суулгадаг. Эдгээр шалтгаанууд дотор мөн архины харшил ч багтдаг бөгөөд нэг хундага согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэхэд ч энэ шинж тэмдэг илэрдэг.

 

Суулгах

Эх сурвалж: Woman Advice

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()