Папарацийн түүхэнд хамгийн их шуугиан тарьсан зургууд

Тухайн үедээ л олны нүдийг орой дээр нь бүлтийлгэж, олны хэл ам дагуулсан  басхүү нөхөж болшгүй цаг хугацааны дурдатгал болон үлдсэн оддын дуулиантай фото агшинг хүргэж байна. Оддын нүд чих гэлтэй папарициудын арга заль, няцашгүй хөдөлмөрийг үнэлэхгүй байхын аргагүй. Нэг бодлын хүмүүсийн "хормой хот " ухсан хэцүү ажлын нэг боловч тэдний ачаар л бид өдгөө эдгээр гайхалтай зургуудыг үзэж байна шүү дээ.

Папарацийн түүхэнд хамгийн их шуугиан тарьсан зургууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Мадоннагийн хууралт

Өдгөө 60 насын шүргэж яваа дуучин Madonna (Мадонна), Английн кино найруулагч Гай Ричи (Guy Ritchie) нар 2000-2008 оныг хүртэл 8 жилийн турш хамтран амьдарч, 3 хүүхдийн эцэг эх болсон юм. Гэвч дуучин бүсгүй, Америкийн мэргэжлийн бейсболын “New York Yankees” багийн тамирчин Алекс Родригес (Alex Rodriguez)-той учир ургуулж, улмаар тэд Нью-Йорк хотын байрандаа байхад нь папарациуд зурагжуулснаар тэдний харилцаа олонд ил болсон билээ. Үүнээс сарын дараа Гай Ричи (Guy Ritchie), Мадонна нарын харилцаа дуусгавар болсон юм.

Мадоннагийн хууралт

2 Бритни Спирс хүүхдээ унагах шахсан нь

2006 онд дуучин Бритни Спирс, 8 сартай бяцхан хүү Шон Федерлайн (Sean Federline)-ийг авч явж байгаад өндөр өсгийт дээрээ хальтран хүүгээ унагаах шахсан боловч, золоор түүний хамгаалагч хүүг аюулгүй тосон авчээ. Үүнээс үүдэн маш олон хүмүүс түүнийг нялх хүүхдээ тэвэрч байж, өндөр өсгийт өмслөө, хариуцлагагүй гэхчилэн олон шүүмжийг хэлсээр байсан гэдэг. Тэрээр 2004 онд бүжигчин Кевин Федерлайн (Kevin Federline)-тай хуримаа хийж, улмаар 3 жилийн дараа албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан юм.

Бритни Спирс хүүхдээ унагах шахсан нь

3 Диана гүнжийг осолд орохоос өмнөх агшин

Уэльсийн гүнж Диана 1981 онд хунтайж Чарльзтай гэрлэж,  1982 оны 6-р сард хунтайж Уильям, 1984 оны 9-р сард хоёр дахь хүү Гарриг төрүүлсэн. Тэд 1992 онд албан ёсоор салах тухай мэдэгдсэн байдаг. Үүнээс 5 жилийн өмнө буюу 1997 онд Диана гүнж Доди аль-Файед (Dodi Al Fayed) хэмээх нууц амрагийнхаа хамтаар папарациудаас зугтаж байгаад авто осолд орж харамсалтайгаар амь үрэгдсэн билээ. Энэхүү зураг нь тэднийг осолд орохоос ердөө минутын өмнөх зураг юм. Гүнж Дианагийн үхэл зөвхөн Англи ч биш, бүх дэлхийг донсолгосон билээ. Букингемийн ордны өмнөх талбай цэцгээр дүүрч засмал дээр гашуудлын лаа ассан байдаг. Түүнчлэн хүмүүс гүнжийн үхлийн эмгэнэлийн дэвтэрт гарын үсгээ үлдээхийн тулд маш олон цагийн турш урт дараалал үүсгэн хүлээж байсан аж.

Диана гүнжийг осолд орохоос өмнөх агшин

4 Майкл Жексоны эгзэгтэй мөч

Попын хаан Майкл Жексон 2002 онд Берлин хот дахь зочид буудлынхаа тагтнаас шүтэн бишрэгчиддээ 9 сартай бяцхан хүүгээ харуулахын тулд хүүгээ нэг гараараа цээжээр нь тэврэн, нөгөө гараараа нүүрийг нь халхлан байхыг папарациуд зурагжуулжээ. Түүний энэхүү байдлыг хараад доор зогссон фэнүүд нь тэсгэлгүй хашгичиж байсан гэдэг.

Майкл Жексоны эгзэгтэй мөч

5 Элезабет Тэйлорын хууралт

Холливуудын шигтгээ болсон жүжигчин Элезабет Тэйлор (Elizabeth Taylor), амьдарлынхаа хугацаанд 8 удаа гэрлэсэн болохыг хэн хүнгүй л мэднэ. Жүжигчин бүсгүйн бүхэл амьдралынх нь хайр Клеопатра кинонд хамтран тоглосон жүжигчин Ричард Бартон (Richard Burton) байсныг тэрээр хожим хэлсэн юм. 1962 онд тэд хоёул өөр өөрсдийн амьдралтай байсан ч, ахин нууцаар болзож эхэлснээр тэдний тус тусын гэрлэлтүүд нурсан ажээ. Хосууд 1964-1976 онуудын хооронд салж нийлсээр, эцэст нь бүр мөсөн салсан байдаг.

Элезабет Тэйлорын хууралт

6 Хит Леджер хар тамхи татаж буй байдал

Австралийн кино жүжигчин Хит Леджер (Heath Ledger), 2008 оны 1-р сарын 22-нд  Нью Йорк хотын Манхэттен дүүрэг дэх орон сууцандаа харамсалтайгаар амь нөгчсөн билээ. Түүний үхлийн шалтгаан нь шинжээчдийн хэлж буйгаар хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн хэмээх дүгнэлтэнд хүрсэн юм. Учир нь жүжигчин залуу нас нөгчихөөсөө өмнө сэтгэл санааны хүнд дарамтанд орсон төдийгүй эхнэрийнх нь салалт түүнд хүчтэй нөлөөлснөөс ийнхүү хар тамхинд донтсон болохыг ойр дотны хүмүүс нь хэлсэн юм. (Тэрээр эхнэр Мишель Уильямс (Michelle Williams)-аас 2007 онд салжээ.) Тус зураг нь түүний шүтэн бишрэгчдийг хэсэгтээ л хөдөлгөөнд оруулаад амжсан гэдэг.

Хит Леджер хар тамхи татаж буй байдал

7 Кристен Стьюартын хууралт

Тухайн үедээ л цахим ертөнцөд тэсрэлт хийгээд байсан үйл явдал бол яалтачгүй “Twilight” киноны од жүжигчин Кристен Стьюарт (Kristen Stewart), кинонд хамтран тоглосон найз залуу болох  Роберт Паттинсон (Robert Pattinson)-ийг хуурсан явдал байсан юм. Тэрээр "Цасан цагаан ба анчин" (Snow White and the Huntsman) киноны зураг авалтын үеэр тус киноны найруулагч Руперт Сандерс (Rupert Sanders)-тай тэврэлдэн ихэд дотно байгаа агшныг папарациуд зурагжуулж, тэдний харилцаа олонд ил болсон юм.

Кристен Стьюартын хууралт

8 Брэд Пит, Женнифер Энистон нарын салахаас өмнөх дүр зураг

Жүжигчин Брэд Пит (Brad Pitt), Женнифер Энистон (Jennifer Aniston) нар 2000-2005 оны хооронд буюу 5 жилийн турш хамтдаа амьдарсан. Энэхүү зураг нь тэднийг салахаас хэдхэн сарын өмнө Ангилья далайн эрэг дээр авахуулсан зураг бөгөөд тэд төд удалгүй албан ёсоор салж буйгаа мэдэгдсэн байдаг.

Брэд Пит, Женнифер Энистон нарын салахаас өмнөх дүр зураг

9 Жастин Бибер хар тамхи татаж буй байдал

Дуучин Жастин Бибер хар тамхи татаж байгаад папарацид баригдсан тул ихэд яаран машиндаа суун зугтжээ. Яг энэ мөчид тэрхүү агшинг камерын дуранд буулгасан гэрэл зурагчин Крис Гуерра (Chris Guerra) Жастин Биберийн машинд харамсалтайгаар мөргүүлэн нас барсан юм. Хэргийг шалгах явцад машиныг дуучин залуу бус түүний хамтрагч барьж байсан хэмээн мэдэгдсээр байжээ. 

Жастин Бибер хар тамхи татаж буй байдал

10 Николь Ричигийн усны хувцастай төрх

Жүжигчин Николь Ричигийн энэхүү төрхийг 2006 онд папарацачид дурандаа буулгасан юм. Тэрээр энэ үед эрүүл мэндийн шалтгаанаас ихэд шаналж байсан бөгөөд хоолны дуршилгүйн улмаас маш их жин алдсан байна. Өмнө нь тэр хэвийн жинтэй байсан бөгөөд ийнхүү огцом тураад байгаа нь хэсэгтээ л олны анхаарлыг эрхгүй татсан юм.

Николь Ричигийн усны хувцастай төрх

11 Женни Гартийн уйлж буй агшин

Өдгөө 43 настай алдарт жүжигчин Женни Гарт (Jennie Garth)-ийн уйлж буй гэрэл зураг олны анхааралд ихээхэн өртсөн билээ. Үргэлж л нүүрэндээ инээмсэглэл тодруулан, эрч хүчтэй бүсгүйг юу ингэтлээ зовоож шаналгасныг бурхан л мэдэх байх даа.

Женни Гартийн уйлж буй агшин

12 Тим Бартоны хууралт

Ер бусын гэмээр этгээд сэтгэлгээтэй, өвөрмөц найруулагч Тим Бартон (Tim Burton), өдгөө 47 настай үзэсгэлэнтэй бүсгүй Лиса Мэри (Lisa Marie)-тэй 1993-2001 онуудын хооронд хамтран амьдарсан. Улмаар найруулагч Тим Бартоныг жүжигчин Хелена Бонхэм Картер (Helena Bonham Carter)-тай нууцаар амраглах мөчид тэдний харилцаа дуусгавар болсон юм. Тим Бартон, жүжигчин Хелена Бонхэм Картер нар 2001-2014 хооронд хамтран амьдарч байсан юм.

Тим Бартоны хууралт

13 Эми Уайнхаусын нууцлаг төрх

Домогт дуучин Эми Уайнхаус 2011 оны 7-р сарын 23-нд Английн Лондон хотын Камден суурин дахь гэртээ  нас нөгчсөн юм. Тэрээр 2007 онд Блейк Филдер (Blake Fielder)-тэй гэр бүл болсон бөгөөд хосууд удсан ч үгүй, хоёрхон жилийн дараа хоёр тийш болов. Шинжээчдийн үзэж буйгаар дуучин бүсгүйг маш их дарамтанд орж архийг хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн нас барсан болохыг тогтоосон. Түүнчлэн энэхүү гэрэл зурагт тэрээр нүүр нь хөхөрч халтардан, шаахай нь цус болсон байхыг шүтэн бишрэгчид нь хараад түүний үхэлд хуучин нөхрийг нь буруутгахад хүргэсэн юм.

Эми Уайнхаусын нууцлаг төрх

14 Реппер Тупакын сүүлчийн гэрэл зураг

Энэхүү гэрэл зураг нь реппер Tupac (Тупак)-ийн нас барахаас хэдхэн минутын өмнөх зураг бөгөөд тэрээр энэхүү хар өнгийн BMW машин дотроо буудуулан харамсалтайгаар нас барсан билээ. 

Реппер Тупакын сүүлчийн гэрэл зураг

15 Найжела Лоусон халдлагад өртсөн нь

Английн сэтгүүлч Найжела Лоусон, өөрийн нөхөр Чарльз Саатчи (Charles Saatchi)-ийн хамтаар Лондон хотын нэгэн ресторанд хооллож байхдаа хорлон сүйтгэгчийн халдлагад өртсөн юм. Түүний энэхүү дайралтанд өртөж байх үеийн зургийг папарацид дурандаа буулган авчээ.

Найжела Лоусон халдлагад өртсөн нь

Та ямар компаний хэрэглэгч вэ?

(6407 хүн санал ѳгсѳн)

Юнивишн
39.63%
Скаймедиа
33.57%
ДДэш ТВ
9.9%
Сансар
7.07%
MNBC
4.84%
Бусад
3.89%
Супервижн
0.56%
Хийморь
0.55%
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()