Цөмийн гамшгийг тэсвэрлэж чадах 10 амьд биет

Хэрвээ цөмийн дайн болбол дэлхий сүйрлээ л гэсэн үг. Тиймээс бид аль болох эв найрамдалтай амьдрах нь чухал юм. Гэхдээ үнэхээр хэзээ нэгэн цагт цөмийн дайн болж манай гараг цацраг туяанд хордвол юу болох бол? Бүх амьд биетүүд устах уу эсвэл интернет орчинд яригддаг шиг зөвхөн жоомнууд л амьд үлдэж дэлхийг эзлэх болов уу? Гэхдээ сайн мэдээ гэвэл, доор дурдсан бусад амьд биетүүд ч бас мөхөлгүй үлдэх боломжтой ажээ.

Цөмийн гамшгийг тэсвэрлэж чадах 10 амьд биет
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Амёб

Хамгийн энгийн амьдралын хэлбэр, ирээдүйн амьд биетүүдийн суурь гэгддэг амёбууд нь дэлхий даяар тархсан байдаг бөгөөд тэд маш жижигхэн биетэй учир цөмийн дайнд амьд үлдэх бүрэн боломжтой юм. Учир нь амёбууд цацраг идэвхт туяанд тэсвэртэй ба хамгаалалтын давхарга үүсгэн хуниралдаж тодорхойгүй хугацаагаар идэвхгүй унтаа байдалд орж чаддаг. Мөн тэд маш хурдан үрждэг нэг эст амьтан тул үржих үедээ мутацын асуудалд ордоггүй аж.

Амёб

9 Жоом

Бүх амьтдын дундаас цөмийн дэлбэрэлтэд амьд үлдэх хамгийн өндөр магадлалтай гэгддэг жоомнууд нь нэлээд хэмжээний цацраг туяаг тэсвэрлэж чаддаг бөгөөд энэ шавж Хирошимагийн цөмийн дэлбэрэлтээс 300 метрийн зайд амьд үлдэж чадсан байдаг.

Хэдий тийм боловч орчин үеийн зэвсгүүд Хирошимагийн бөмбөгнөөс хамаагүй хүчтэй учир өнөө үед цөмийн бөмбөг дэлбэрвэл жоомнууд амьд гарч чадах нь юу л бол. Түүнчлэн “Mythbusters”-н мэдээлснээр, 10.000 радын хүчтэй цацраг туяанд туршилтад оруулсан жоомны 10% нь л амьд үлдсэн гэнэ. Тэгэхээр жоомнууд дэлбэрэлтийн төвөөс хангалттай хол байсан тохиолдолд л амьд үлдэх боломжтой гэсэн үг юм. Үүнээс гадна тэдний амьд гарах чадвар удаан өсдөгтэй нь холбоотой бөгөөд эсүүд нь 48 цаг тутамд л нөхөн төлждөг тул мутацид орох нь бага байдаг юм.

Жоом

8 Хилэнцэт хорхой

Баттай биш боловч хилэнц амьд гарах магадлалтай аж. Учир нь бодитоор харсан хүмүүсийн яриагаар тэд хэт ягаан туяаны нөлөөнд гэмтдэггүй бөгөөд харанхуйд гэрэлтдэг гэнэ. Мөн хилэнц Антарктидаас бусад бүх тивд олдсоноос гадна хөлдөөгөөд гэсгээхэд ч амьд байдаг. Тиймдээ ч энэ чадвар нь цөмийн дэлбэрэлтийн дараа  амьд үлдэхэд нь тусалж мэдэх юм. Мөн тэд ихэвчлэн ангал, нүхэнд амьдардаг учир аливаа эрсдлээс өөрсдийгөө хамгаалж чаддаг. Сонирхуулахад, уг тэсвэртэй амьтад хувьслынхаа явцад бараг төгс хөгжсөн ч хэлбэр нь ер өөрчлөгдөөгүй байдаг.

Хилэнцэт хорхой

7 Браконид хэдгэнэ

Паразит буюу бусад амьд биетийн бие дотор өндгөө шахдаг шавжийн томоохон төрөл болох энэ хэдгэнэ цацраг идэвхт туяанд маш тэсвэртэй байдаг. Судлаачдын тогтоосноор тэд 180.000 радиусын цацраг туяаг тэсвэрлэж чаддаг аж. Гэхдээ цөмийн дэлбэрэлтийн дараа тэдэнд өндгөө шахах амьд биет олдох эсэх нь маргаантай байгаа хэдий ч браконид уг жагсаалтад орсон цор ганц амьтан биш шүү дээ. Нэмж хэлэхэд, тэднийг химийн хорт бодис болон тэсрэх бөмбөг илрүүлэх зорилготойгоор яг л үнэрч нохой шиг сургах боломжтой байдаг гэнэ. 

Браконид хэдгэнэ

6 Лингулата

Лингулата нь эмгэн хумсны адил дун бүхий далайн сээр нуруугүйтэн бөгөөд нэр нь латин хэлний "Хэл" гэсэн үгнээс гаралтай. Дэлхийн түүхэн дэх динозаврын мөхөл гэх мэт таван удаагийн томоохон сүйрлийг тэд ямар ч асуудалгүй даван гарч чадсан юм. Хэдийгээр тэднийг яаж амьд гарсныг хэн ч мэдэхгүй боловч цөмийн дайны дараа ч бас мөхөлгүй үлдэх нь гарцаагүй. Лингулата газрын хөрсөнд гүнзгий нүх ухан шургаж орж, дараа нь гарч ирдэг юм.

Лингулата

5 Ялаа

Энгийн ялаа буюу шинжлэх ухааны нэршлээрээ "Drosophilla" нь 64.000 радиусын өндөр хэмжээний цацраг туяаг тэсвэрлэж чаддаг. Ялаа тэргүүтэй ихэнх шавжууд эсийн хуваагдал удаантай байдаг учир цацраг туяаны нөлөөнд амьд үлдэж чаддаг ба маш хурдан хувьсан өөрчлөгддөг. Энэ нь тэд гадаад орчны ямар ч өөрчлөлтөд дасан зохицох чадвартай байдаг гэсэн үг юм.

Ялаа

4 Хүн төрөлхтөн

Гайхсан уу? Цацраг идэвхийг тэсвэрлэх чадвар зэргээс үл хамааран бид цөмийн дайны дараа мөхөлгүй үлдэх өндөр магадлалтай юм. Нэгдүгээрт, дэлхий дээрх цөмийн зэвсгийн хэмжээ буурсаар байгаа бөгөөд энэ нь цөөн тооны дэлбэрэлт болно гэсэн үг. Харин одоо байгаа бөмбөгнүүд дэлбэрвэл тооны хувьд бүх хүнийг газрын хөрснөөс арчих магадлалтай ч бид дэлхийн бөмбөрцгөөр тархан суурьшсан байгаа шүү дээ. Хэдийгээр одоогийн цөмийн зэвсгүүд Хирошимагийн бөмбөгнөөс 1000 дахин хүчтэй боловч дэлбэрэлт болбол 1000 дахин илүү хүн үхнэ гэсэн үг биш юм.

Тэгэхээр хүн төрөлхтний дэлхий даяар тархан суурьшсан байдал болон цөмийн хоргодох байр зэргийг аваад үзвэл хангалттай тооны хүмүүс цөмийн дайны дараа амьд гарах боломжтой юм. 

Хүн төрөлхтөн

3 Муммичог

Хогвартсд амьдардаг ямар нэг ид шидийн амьтан мэт гайхмаар нэртэй ч энэ бол жирийн л нэг загас юм. Загаснууд үнэндээ тийм ч тэсвэртэй амьтад биш бөгөөд усны бохирдол болон дулааны хэмийн өөрчлөлт эсвэл давслаг байдал гэх мэт хүчин зүйлүүд л тэднийг мөхөлд хүргэхэд хангалттай байдаг. Гэхдээ муммичог ямар ч нөхцөлд байж чаддаг ба тэд химийн хаягдал ихтэй далайн хамгийн бохир хэсэгт амьдардаг, сансарт ниссэн цорын ганц загасны төрөл юм. 1973 онд уг загасыг "Skylab" сансрын станц руу шинжилгээнд авч явсан бөгөөд тэд сансарт ч хэвийн сэлж, үр төлөө үлдээх чадвартай болох нь тогтоогджээ. Муммичогийн амьд үлдэх чадвар нь генээ шаардлагатай үед унтрааж, асааж чаддагтай нь холбоотой. Түүнчлэн тэд шинэ орчинд дасан зохицохын тулд биеийн хэсгүүдээ "Дахин зохион байгуулж" чаддаг нь тогтоогдсон юм.

Муммичог

2 Таргиград

"Doctor Who" цувралаас гараад ирсэн юм шиг сонсогдож байгаа биз? Таргиград гэх усны баавгайг судлаачид "Extramophile” буюу “Хэт улаан хоолой" гэж нэрлэдэг. Энэ нь тэд ихэнх амьд биетүүдийн тэсэхээргүй нөхцөлд амьдарч чаддаг гэсэн үг юм. Таргиградыг буцалж, бяцалж, хөлдөөж, сансарт хөөргөхөд ч үхээгүй байсан ба тэд усгүйгээр амьдарч маш удаан хугацаанд клиник үхэлд орсон ч эргээд амилж чаддаг байна.

Таргиград

1 "Deinococcus radiodurans" бактери

Судлаачдын нэрлэдгээр "Ялагдашгүй Конан" хочтой тэд хамгийн тэсвэртэй гэгддэг таргиградаас бүх талаараа илүү. Эрдэмтэд цацраг идэвхт туяанд хамгийн тэсвэртэйгээр нэрлэгдэж Гиннесийн номд бичигдсэн уг амьтны гэмтсэн ДНК-гаа маш хурдан нөхөн сэргээдэг чадварыг хүмүүсийг эмчлэхэд ашиглахаар оролдож байна. Түүнчлэн энэхүү бактерийг бохирдсон бүсүүдийг цэвэршүүлэхийн тулд аль хэдийн хэрэглэж эхэлсэн юм.

Мөн судлаачид түүнийг цаг хугацааны машин болгох туршилт хийж байсан ба тэд цөмийн дайн гэх мэт олныг хамарсан сүйрэл мөхлийн үед ашиглах зорилготойгоор тус бактерийн ДНК дээр мэдээлэл суулгажээ. Улмаар 100 үеийн дараа шалгаж үзэхэд мэдээллүүд устаагүй ДНК-д нь хадгалагдаж байсан гэнэ. Ихэнх бактерийн адил "Deinococcus" нь яагаад бүх зүйлд тэсвэртэй байгаа нь хараахан тогтоогдоогүй байгаа боловч судалгаа хийгдсээр л байна. Тэгэхээр, ирээдүйд хүмүүс цөмийн дайнаас амьд үлдээд зогсохгүй бараг мөхөшгүй "конан" хэмээгч бактерийн ДНК дотроос бидний үлдээсэн мэдээллийг олж болох нь ээ.

"Deinococcus radiodurans" бактери

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()