АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Одууд 30 жилийн дараа ямар болох вэ?

Цаг хугацаа гэгч хамгийн үнэн хэрнээ хамгийн өршөөлгүй зүйл юм. Өнөөдөр сайхан байгаа зүйлийг маргааш аймшигтай болгож чадах хамгийн хүчтэй зэвсэг бол цаг хугацаа билээ. Ингээд холливуудын одуудын 30 жилийн дараах төрхийг фотошоп ашиглан харуулсныг хүргэж байна.
Одууд 30 жилийн дараа ямар болох вэ? Хадгалах

Одууд ямар машин унадаг вэ?

Алдартай одуудын өмссөн хувцас, амьдардаг тансаг орд харш, унадаг машин зэрэг нь дэлхий нийтийн анхаарлыг эрхгүй татдаг. Тэдний орлого ч жилээс жилд өссөөр байгаа. Тиймээс нэр хүндийн баталгаа болсон хурдан төмөр хүлгүүдээ алдартай брэндүүдийн үнэтэй машинаар сонгох нь элбэг буй заа... Харин зарим жүжигчид, дуучдын хувьд үнэтэй машинаас илүү хүрээлэн буй орчинд хор хөнөөл багатай машин унахыг илүүд үздэг гэнэ. Ингээд та бүхэнд алдартай одуудын төмөр хүлгүүдийг танилцуулж байна.
Одууд ямар машин унадаг вэ? Хадгалах

Хамгийн үнэтэй хөхний мэс засал хийлгэсэн одууд

21-р зуун гарахад царай муутай, тарган хүн гэж байхаа больж, харин хаа сайгүй хиймэл хөх, өгзөг, уруул, хамартай бүсгүйчүүд гунхалзан алхах болсон. Энэ бол мэдээж сайн эмч нарын гарын дүйгээр бүтсэн “бүтээл” билээ. Тэдний дурлан байж хийлгэдэг, хараа булаам, төрөлхийн мэт харагдах хиймэл хөх  чамгүй үнэтэй хийгддэг ажээ. Ингээд танд алдартнууд хэдэн долларыг “шинэ” хөхөндөө зарцуулсныг сонирхуулж байна.
Хамгийн үнэтэй хөхний мэс засал хийлгэсэн одууд Хадгалах

Дуучин Рианнагийн хувийн амьдрал

Дэлхий даяар өөрийн цомгуудаа 9.8 сая хувь борлуулсан Барбадосын алдарт дуучин Рианна (Rihanna)-ийн талаарх сонирхолтой баримтуудийг уншигч та бүхэндээ хүргэх гэж байгаадаа таатай байна. “RnB” жанрын алдарт дуучны маань мэдээлэл та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Дуучин Рианнагийн хувийн амьдрал Хадгалах

Арнольд Шварценеггерийн амжилтанд хүрсэн түүх

Арнольд Алойс Щварцнеггер бол Австри-Америкийн жүжигчин, бодибилдингийн тамирчин, бизнесмэн, улстөрч юм. Тэрээр 15 настайгаасаа хүчний бэлтгэл хийж эхэлсэн бөгөөд 22 насандаа "Дэлхийн мистер" цолыг хүртэж чадсан юм. Мөн түүнийг АНУ-ын Калифорни мужийн 38 дахь амбан захирагч байсан гэдгийг та бүхэнщ мэдэж байгаа биз ээ. Ингээд түүний амьдралын талаарх гайхалтай нэгэн бичлэгийг толилуулж байна.
Арнольд Шварценеггерийн амжилтанд хүрсэн түүх Хадгалах

Энэ бүсгүй юу хийдэг вэ?

Израйлын иргэн Mario Domark хэмээх энэ үзэсгэлэнт бүсгүйг та юу хийдэг гэж бодож байна? Тэрээр фото моделиор ажилладагаас гадна хэний ч санаанд оромгүй өөр нэгэн тусгай ажилтай ажээ. Түүний нууцыг хүмүүс мэдсэн даруйдаа цахим ертөнцөөр шуугиж эхэлсэн байна. 
Энэ бүсгүй юу хийдэг вэ? Хадгалах

Криштиан Роналдутай болзож байсан үзэсгэлэнт бүсгүйчүүд

“Алтан бөмбөг”-ийн эзэн, Испанийн “Реал Мадрид” клубын довтлогч, алдарт хөлбөмбөгчин Криштиан Роналдугийн талаарх дуулиан шуугиагүй намжина гэж үгүй. Тэрээр загвар өмсөгч, фото моделиудтай олон удаа нэр холбогдож, тэр ч бүү хэл Оросын нэрт загвар өмсөгч Ирина Шейктэй таван жилийн турш үерхээд салсныхаа дараахан хүртэл нэгэн нэвтрүүлэгчтэй нэр холбогдож байв. Ингээд түүний болзож байсан үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй таныг танилцуулъя.
Криштиан Роналдутай болзож байсан үзэсгэлэнт бүсгүйчүүд Хадгалах

Олныг гайхшруулсан Бразил бүсгүй

Бразилийн иргэн энэхүү үзэсгэлэнт бүсгүйг Карина Лемос (Karina Lemos) гэдэг бөгөөд сүүлийн үед цахим ертөнцөөр түүнийг “дэлхийн хамгийн тачаангуй одой бүсгүй” хэмээн шуугиж байна. Инстаграм хуудсандаа 35,000 дагагчидтай тэрбээр 1 метр 30 см өндөртэй ажээ. Тэрээр өөрийн дутагдлаа давуу тал болгон ашиглаж, телевезийн шоунуудад оролцон, фото моделиор ажиллаж, олны танил болсон юм.
Олныг гайхшруулсан Бразил бүсгүй Хадгалах

Хүмүүс яагаад баяжиж чаддаггүй вэ?

Дэлхий даяар эдийн засгийн хямралд өртөж, хэн хүнгүй мөнгөтэй, хуримтлалтай, ядаж өөрийн гэсэн орох оронтой, унах унаатай болохсон хэмээн ярьж байна. Хэрхэн баяжих вэ, баян болох нууц аргууд гэх мэт гарчигтай номууд хамгийн их борлогддог ч, яагаад баяжихгүй байна вэ хэмээх асуултыг тооцдог хүн цөөн. Тиймээс бид энэ удаад хүмүүс яагаад баяжиж чаддаггүй талаар сонирхолтой хэдэн асуудлуудыг дэвшүүлж байна.
Хүмүүс яагаад баяжиж чаддаггүй вэ? Хадгалах

Америк эрийн ер бусын амьдрал

АНУ-ын иргэн, хүний их эмч, уран илтгэгч Sean Stephenson-ий хүн болгонд тулгараад байгаа нэг асуудлыг гайхалтай хөндсөн, түүнийг сэтгэлд хоногштол тайлбарласан TEDx-ийн гайхалтай илтгэлийг та бүхэнд хүргэж байгаадаа бид сэтгэл өндөр байна. Тэрээр төрөлхийн ясны өвчлөлтэй төрсөн бөгөөд тэргэнцэртэй явдаг ажээ. Хүний хамгийн гол чанар бол сэтгэл зүрх болон оюун санаагаараа баян явах билээ. Та бүхнийг гацсан газраасаа хөдлөх хүчийг энэхүү илтгэл өгнө гэдэгт итгэлтэй байна.
Америк эрийн ер бусын амьдрал Хадгалах

Дуучин Adele-ийн тухай сонирхолтой баримтууд

Adele Laurie Blue Adkins 1988 оны 5-р сард Англи улсын Тоттенхамд төржээ. Түүний эцэг нь дөнгөж 20-хон настай ээжийг нь 2 настай охинтойгоо орхин явж, Аdele ганц бие ээжийнхээ хамт үлдсэн байна. Тэр бага байхдаа дуулахаас илүү ихэнх цагаа ном уншиж өнгөрүүлдэг байв. Тэрээр 16 настай байхдаа анхны бүтээл болох “Hometown Glory” сингл дуугаа гаргасан байна. Adele “BRIT” соёл урлагийн сургуульд байхдаа дуучин Leona Lewis, Jessie J нартай нэг ангийн найзууд байсан гэдэг. Тэрээр 2006 оноос эхлэн цомгуудаа гаргаж, өнөөдрийг хүртэл сонсогчдын зүрх сэтгэлд хүрсэн гайхамшигт бүтээлүүдээ туурвисаар байна. Ингээд дуучин Adele-ийн талаарх сонирхолтой, таны өмнө нь сонсож байгаагүй баримтуудыг хүргэж байна.
Дуучин Adele-ийн тухай сонирхолтой баримтууд Хадгалах