Криштиан Роналдутай болзож байсан үзэсгэлэнт бүсгүйчүүд

“Алтан бөмбөг”-ийн эзэн, Испанийн “Реал Мадрид” клубын довтлогч, алдарт хөлбөмбөгчин Криштиан Роналдугийн талаарх дуулиан шуугиагүй намжина гэж үгүй. Тэрээр загвар өмсөгч, фото моделиудтай олон удаа нэр холбогдож, тэр ч бүү хэл Оросын нэрт загвар өмсөгч Ирина Шейктэй таван жилийн турш үерхээд салсныхаа дараахан хүртэл нэгэн нэвтрүүлэгчтэй нэр холбогдож байв. Ингээд түүний болзож байсан үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй таныг танилцуулъя.
Криштиан Роналдутай болзож байсан үзэсгэлэнт бүсгүйчүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Жордон Жардел (Jordon Jardel)
Бразилийн хөлбөмбөгчин Марио Жарделийн (Mario Jardel)-ийн төрсөн дүү Жордон Жарделтай тэр үерхэж байсан юм. Тэрээр өөрийгөө Victoria Beckham шиг алдарт хөлбөмбөгчний эхнэр болно гэдэгт тун итгэлтэй байсан гэдэг.



2. Жемма Аткинсон (Gemma Atkinson)
Английн загвар өмсөгч Жемма, Роналду 2 нилээд удаан хугацааны туршид салж нийлэн явсан билээ. Тэрээр Роналдуд маш их хайртай байсан ч, тогтворгүй харилцаанаасаа уйдсаны эцэст үерхлээ эцэслэхээр шийдсэн байна.



3. Нерейд Галлардо (Neriede Gallardo)
Роналдутай болзож байсан бүсгүйчүүдээс нилээд алдартайд тооцогдоно. Тэрээр загварын салбарт хүч үзсэн ч, амжилт олоогүй юм. Роналдугаас салсны дараахан тэр шөнийн клубуудын байнгын үйлчлэгч болсон гэдэг.



4. Иможен Томас (Imogen Thomas)   
“Miss Wales-2003” тэмцээнд түрүүлж олны танил болсон бөгөөд гэр бүл зохиохоосоо өмнөхөн Роналдутай болзож байжээ.



5. Летизиа Филипп (Letizia Filippi)
Италийн загвар өмсөгч тэрээр Роналдугаас 7 насаар эгч ажээ. Тэд далайн эрэг дээр амрах үеэрээ танилцсан гэдэг. Харин Летизиа Ронулдагаас загвар өмсөгч бүсгүй Галлордагаас болж салсан байна.



6. Рафаело Фичо (Raffaello Ficho)
Тэрээр онгон биеэ интернет дуудлага худалдаагаар 1 сая еврогоор үнэлж байжээ. Харин түүний охин биеийг авах азтай залуу гарч иртэл, тэр татгалзсан юм. Учир нь үл ойлгогдох энэхүү бүсгүйн дүрсгүй зан л Роналдуг өөртөө татсан болов уу.



7. Парис Хилтон (Paris Hilton)
Тэд 2009 онд маш богино хугацаанд болзоод салсан юм. Дэлхий нийтээр тэдний харилцааг “мөнгөний үерхэл” хэмээн шуугиж байв.



8. Ирина Шейк (Irina Shayk)
Тэд анх 2010 онд “Армани”-ийн зураг авалтын үеэр танилцаж байжээ. Роналдугийн хайр дурлалын романс үүсгэсэн бүсгүйчүүдээс хамгийн алдартай, хамгийн үзэсгэлэнтэй нь тэр байв. Тэд 5 жил үерхэж, нэг жил хамт амьдарчээ. Салахынхаа өмнөхөн Ирина Роналдугийн ээжийнх нь төрсөн өдөр дээр ирээгүй байна. Энэ явдлаас төд удалгүй тэд салцгаасан юм. Харин хэн хэн нь салалтаа төрсөн өдрийн үдэшлэгээс болсон гэж хэлээгүй ажээ.



9. Лусиа Вилалон (Lucia Villalon)
Иринагаас салсны дараахан түүний хуульч, сэтгүүлч, нэвтрүүлэгч Лусиа бүсгүйтэй авахуулсан зураг дэлхий даяар түгж эхлэв.  Тэд хоёул ямар нэгэн хайр дурлалын асуудал үүсээгүй хэмээн хэлж байсан ч, зурагнаас харахад тийм биш байсан бололтой.



10. Яра Хмидан (Yara Hmidan)
Украйны загварын ертөнцийн өсч яваа залуу модель Яратай тэр хамгийн сүүлд нэр холбогдсон юм. Зарим хүмүүс түүнийг Иринатай андуурах нь цөөнгүй.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()