Суугаа ажил хийдэг хүмүүст зориулсан иогийн хялбар дасгалууд

Өнөөдөр ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн дийлэнх хувь нь оффист суугаа ажил хийдэг бөгөөд ажлынхаа дундуур дасгал хөдөлгөөн хийхгүй бол нуруу нугасны өвчтэй болох, хөдөлгөөний дутагдалд орох зэрэг сөрөг нөлөөтэй байдаг ажээ. Тиймээс өнөөдөр бид та бүхэндээ зориулан танд эрч хүч, эрүүл чийрэг бие организмтай болоход тань туслах иогийн хялбар дасгалуудыг сонирхуулахаар бэлтгэлээ. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Суугаа ажил хийдэг хүмүүст зориулсан иогийн хялбар дасгалууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Уул"

Энэхүү дасгалыг хийж хэвшсэнээр нурууны бөгтөр засахаас гадна нуруунд суулт өгөхөөс сэргийлдэг байна.

Заавар:

  1. Хоёр хөлөө нийлүүлэн зогсоно
  2. Гараа толгойн дээрээ нийлүүлж, өлмий дээрээ дээш доош болох бөгөөд дунд нь амьсгаагаа авч, эргээд сайн гаргана
  3. Өдөрт хичнээн ч удаа хичээллэсэн болох бөгөөд цахилгаан шатаар зорчих, аяга тавгаа угаах, шүдээ угаахдаа хүртэл хичээллэж болох юм.

Анхаарах зүйл: Хэрвээ та мөрөө урьд өмнө гэмтээж байсан бол энэ дасгалыг хийгээд хэрэггүй.

2 "Урагш бөхийх"

Сээр нурууны өвдөх зовиурыг бeуруулах болон стрессээс ангижрахыг хүсч байгаа хэн бүхэн уг дасгалаар хичээллэх боломжтой юм. 

Заавар:

  1. Хоёр хөлөө нийлүүлэн зогсоно
  2. Толгойгоо өвдөг хүртлээ хүргэх бөгөөд энэ үед өвдгөө нугалахгүй байх хэрэгтэй
  3. Ингэхдээ хоёр гараараа газар хүрнэ
  4. Өдөр бүр 5-7 удаа давтах шаардлагатай

Анхаарах зүйл: Хэрвээ та өвдгөө өмнө гэмтээж байсан бол энэ дасгалыг хийгээд хэрэггүй.

3 "Сууж байгаад урагш тонгойх"

Мөрний үеийн гэмтлийг хугарч, гэмтэхээс урьдчилан хамгаална.

Заавар:

  1. Шалан дээр сууна
  2. Хөлөө урагш сайн гэгч нь тэнийлгэнэ
  3. Дараа нь хоёр гараа дээш өргөж, улмаар хөлнийхөө уланд хоёр гараа хүргэнэ
  4. Гарaa хүргэмэгцээ 1-3 минут орчим байна
  5. Өдөрт 10-12 удаа хийхэд тохиромжтой

Анхаарах зүйл: Астма, суулгалт зэрэг өвчнөөр өвчилсөн хүмүүс хэрэглэхэд тохиромжгүй.

4 "Мод"

Таны биеийн бүх булчинг зэрэг ачааллуулах бөгөөд хөл, шагай, гуяны булчинг хөгжүүлнэ.

Заавар:

  1. Хөлөө нийлүүлж, зогсоно
  2. Баруун хөлөө хагас нугалж, хоёр гараа дээш өргөнө
  3. Ингээд 10 секунд хэртэй барина
  4. Дараа нь хөлийyхөө байрлалыг сольж хийнэ
  5. Өдөрт 12-15 удаа давтана

Анхаарах зүйл: Толгой нь өвддөг эсвэл нойр нь хулждаг хүмүүс хийхэд тохиромжгүй.

5 "Гурвалжин"

Уг дасгалыг хийснээр хөл болон нурууны булчинг сайжруулна.

Заавар:

  1. Хоёр хөлөө хооронд нь нэлээн зайтай байрлуулна
  2. Хөлийн шагайгаа баруун тийш болгож, баруун гараараа газарт хүрнэ
  3. Үүний дараа зүүн талаараа хийнэ
  4. Өвдгөө нугалж болохгүй бөгөөд өдөрт 5-10 удаа хийгээрэй

Анхаарах зүйл: Мөр, нуруу болон хавиргандаа гэмтэлтэй хүн уг дасгалыг хийж болохгүй.

6 "Кобра могой"

Биеийн бүх булчинг зэрэг ачааллуулах ач холбогдолтой уг дасгалын хийж хэвшээрэй.

Заавар:

  1. Хөлөө нийлүүлж, доош харан хэвтэнэ
  2. Хоёр гаран дээр нуруугаараа эгц хойшоо болно
  3. Ингэхдээ толгойгоо аль болох чадахаараа цугт нь хойшлуулна
  4. Тохойгоо сайтар тэнийлгэнэ
  5. Өдөр 5 удаа давтаж хийнэ

Анхаарах зүйл: Жирэмсэн эмэгтэй болон толгой, нурууны өвчтэй хүмүүс энэ дасгалыг хийж болохгүй.

7 "Хүүхэд"

Иогоор анхлан хичээллэж буй хүмүүст зориулсан дасгал бөгөөд биеийн бүх хэсгийг эрүүл чийрэг болгох ач тустай ажээ. 

Заавар:

  1. Хөл дээрээ өвдөглөж сууна
  2. Цээжин биеэ доош сайтар бөхийлгөж, хоёр гараа урагш алдлана
  3. Өдөрт 20 удаа энэ дасгалыг хийхэд тохиромжтой

Анхаарах зүйл: Жирэмсэн эмэгтэйчүүд энэхүү дасгалаар хичээллэж болохгүй.

8 "Таазаа хойш болгох"

Иогийн дараах дасгалыг хийснээр цээж болон өгзөгний булчинг чангаруулна.

Заавар:

  1. Хөл дээрээ өвдөглөж сууна
  2. Урагш хоёр гар дээрээ тулж, таазаа хойшоо болгоно
  3. Ингэхдээ хөлийн улаа шалан дээр гүйцэт тавих 
  4. Өдөрт 3-5 удаа давтана

Анхаарах зүйл: Мөр болон гараа гэмтээсэн бол уг дасгалыг хийгээд хэрэггүй ажээ.

9 "Дайчин"

Мөр болон нурууны булчинг ачааллуулж, булчингийн тэнцвэржилтийг хангана.

Заавар:

  1. Хоёр хөлийнхөө хооронд зайтай зогсоно
  2. Хоёр хөлийнхөө шагайг ээлжлэн баруун, зүүн тийш болгоно
  3. Ингэхдээ өвдгөөрөө хагас сууж өгнө
  4. Хоёр гараа хажуу тийшээгээ алдлана
  5. Өдөрт 8-10 удаа хийнэ

Анхаарах зүйл: Нурууны өвчтэй хүн хийгээд хэрэггүй.

10 "Гүүр"

Өгзөг болон гуяны булчин сайжруулах ач холбогдолтой дасгал юм.

Заавар:

  1. Нуруугаараа дээш харан хэвтэнэ
  2. Өвдгөө нугалж, хэвлийгээ дээш өргөнө
  3. Ингэхдээ хоёр гараараа газарт тулна
  4. Өдөрт 10-20 удаа хийхэд хангалттай

Анхаарах зүйл: Нуруу болон хүзүүний гэмтэлтэй хүн хийхэд тохиромжгүй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()