АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Бүсгүйчүүдийг халуухан харагдуулдаг зүйлс

Эмэгтэй хүн бүр л бусдад сайхан харагдах гэж хичээж, чармайж явдаг нь нууц биш билээ. Тэд өөрсдийгөө гоё сайхан болгохын тулд бүхнийг хийх бөгөөд энэ нь зөвхөн залууст таалагдах гэсэндээ биш бөгөөд сайхан төрх нь тэдэнд өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, бардам алхахад тусладаг байна. Ингээд бүсгүйчүүдийг халуухан, үзэсгэлэнтэй харагдуулдаг зүйлстэй танилцъя. 

Бүсгүйчүүдийг халуухан харагдуулдаг зүйлс Хадгалах

Мэрилин Монрогийн тухай таны мэдэхгүй баримтууд

Мэрилин Монро гэх шаргал үст бүсгүй эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, эрхэмсэг оршихуйг дэлхий дахинд мэдрүүлээд одсон, хорьдугаар зууны хамгийн сайхан бүсгүй билээ. Тэр бол яах аргагүй нэгэн үеийн залуусын хүсэл мөрөөдөл байсан юм. Та бүхэндээ зориулан түүний талаарх маш сонирхолтой мэдээллийг бэлтгэсэн бөгөөд магадгүй түүний талаарх таны бодол өөрчлөгдөх ч юм билүү.

Мэрилин Монрогийн тухай таны мэдэхгүй баримтууд Хадгалах

Ким Кардашьяаны эрчүүдийг урхидах арга

Жинхэнэ хайр гэж юу вэ? Хэрвээ хэдийн түүнтэйгээ учирсан бол өөрсдийн хайрыг хэрхэн хадгалж үлдэх, харилцаагаа сайжруулах болон хайртай залуугаа өөртөө татах тухай мэдээллийг хүргэж байна. Доорх зөвлөгөөг "Keeping Up With Kardashians" шоуны од Ким болон, түүний гэр бүлийн гишүүд, бүсгүйчүүдэд зориулан бэлтгэснийг хүлээн авна уу. Ингээд хэзээ ч цуцашгүй эрэлхэг, үзэсгэлэн төгс бүсгүйчүүдийн хайрын нууцыг та бүхэндээ орчуулан хүргэе.

Ким Кардашьяаны эрчүүдийг урхидах арга Хадгалах

Дэлхийн хамгийн баян эрийн ер бусын амьдрал

Дэлхийн хамгийн баян болоод нигүүлсэнгүй сэтгэлт, сайн санааны элч гэгддэг Билл Гэйтс (Bill Gates)-ыг танихгүй, түүний тухай дуулж байгаагүй хүн,  орчлон дэлхий дээр ганц ч үгүй билээ. Мэдээлэл технологийн салбарт хувьсал хийн "Microsoft" компанийг байгуулж амжилтын гараагаа эхлүүлж байсан тэрээр өдгөө тансаг сайхан эдлэнд тайван тухтай амьдарч байгаа аж. Ингээд хамтдаа түүний гайхалтай байшин, эдлэнтэй танилцъя. 

Дэлхийн хамгийн баян эрийн ер бусын амьдрал Хадгалах

Жинхэнэ амьдрал дээрх гүнжүүд

Хүмүүс гүнж хэмээх үгийг сонсоход, эрхгүй хүүхэлдэйн кино төсөөлөгддөг шүү дээ. Учир нь бидний амьдарч буй нийгэм, орчинд энэхүү ойлголт нь дэндүү хол юм. Кино дээр, үзэсгэлэнтэй үлгэрийн гүнж, цагаан морьтой ханхүүтэйгээ гэрлэн аз жаргалтай, амар сайхандаа жаргадаг. Тэгвэл бид та бүхэндээ өнөөг хэр нь хаан ширээт засаглал ноёрхож байгаа улсуудын бодит амьдрал дээрх гоо үзэсгэлэн төгс, ухаан саруул гүнжүүдийг танилцуулъя.  Тэд заяаны ханиараа чухам ямар азтай аавын хүүг сонгох болоо?

Жинхэнэ амьдрал дээрх гүнжүүд Хадгалах

Цахим ертөнцөөр хамгийн их мөнгө олдог одууд

Өдгөө цахим ертөнц бидний дотны анд нөхөр болоод байгаа билээ. Бид үүнээс сонирхолтой мэдээ, мэдээлэл авахаас гадна, хайрлаж, хүндэлж явдаг олны танил хүмүүстэй холбогдож, амьдралынх нь хором мөч бүртэй хамт байх боломжтой юм. Харин алдартай одууд олон нийтийн сүлжээг ноёрхож, оруулсан ганц зургандаа олон мянган "лаяк" аван, буруу хийсэн ганц үйлдэлдээ бороо мэт асар их шүүмжлэл хүртдэг жамтай. Тэд үүнийг ашиглан, бараа бүтээгдэхүүн сурталчилж, асар их хэмжээний мөнгийг хүртэл халаасладаг байх юм. Ингээд та бүхэндээ цахим ертөнцөөр хамгийн их мөнгө олдог олны танил эрхмүүдийг танилцуулъя. 

Цахим ертөнцөөр хамгийн их мөнгө олдог одууд Хадгалах

Хоорондоо усны дусал мэт ижилхэн одууд

Урлаг соёлын алдартай уран бүтээлчид, тэр дундаа бидний сайн мэдэх эрэгтэй, эмэгтэй одууд хоорондоо "усны дусал мэт" ижилхэн болохыг та анзаарч байсан уу. Тэднийг нарийн сайн анзаараад харвал, ураг төрлийн хүмүүс, төрсөн эгч дүүс мэт ижилхэн харагдана. Ийнхүү бид та бүхэндээ хамгийн ижилхэн хэмээгдэх олны танил хүмүүсийг танилцуулъя.

Хоорондоо усны дусал мэт ижилхэн одууд Хадгалах

Тэрбумтнуудын итгэмээргүй худалдан авалтууд

Мөнгө гэдэг амьдралын хамгийн чухал хэрэглээнүүдийн нэг юм. Ялангуяа өнөө цагт хайр дурлал, хүн чанараас ч дээгүүр тооцогдох болжээ. Хэдийгээр мөнгө хэмээх энэхүү үнэмлэхүй зүйлээр үнэнч сэтгэлийг худалдаж авч болохгүй ч, эд баялагийн хувьд хэнээс ч дээгүүр амьдарч болно. Үүний жишээг биеэр мэдэрч яваа дэлхийн тэрбумтнуудын худалдаж авсан,  хамгийн итгэмээргүй зүйлсийг та бүхэндээ танилцуулъя.

Тэрбумтнуудын итгэмээргүй худалдан авалтууд Хадгалах

Оддын гоо үзэсгэлэнгийн нууц

Олны танил алдартай эрхмүүд үргэлж л өөрсдийн төгс сайхнаар биднийг алмайруулж, атаархлыг төрүүлсээр ирсэн билээ. Харин өнөөдөр та бүхэндээ үзэсгэлэн сайхны ундарга болсон алдартай одуудын гоо сайхны нууцыг аминчлан дэлгэхээр бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Оддын гоо үзэсгэлэнгийн нууц Хадгалах

Алдартай реппэрүүдийн тухай бидний мэдэхгүй баримтууд

Дэлхий даяар олон сая хүний өдөр тутмын амьдралдаа сонсох болсон хөгжмийн урсгал бол "Хип Хоп" билээ. Америкын өнгөт арьстнуудаас үүсэлтэй гэх уг хөгжмийн урсгал үүсч хөгжсөөр өнөөдөр дэлхийн хөгжмийн салбарт асар том байр суурийг эзлэх болсон юм. Иймд та бүхэндээ Америкын шилдэг реппэрүүдийн тухай сонирхолтой баримтуудыг хүргэе гэж бодлоо. 

Алдартай реппэрүүдийн тухай бидний мэдэхгүй баримтууд Хадгалах

Ким Кардашьяаны нүцгэн зургууд цахим ертөнцөд шуугиан тарьж байна

Үргэлж л өвөрмөц байдал, өнгө төрхөөрөө олны анхаарлыг татаж ирсэн алдарт Ким Кардашьян (Kim Kardashian)-ны энэ зуны хамгийн анх удаа өмссөн усны хувцастай зургууд нь цахим ертөнцийг шуугиулаад байна. Учир нь тэрээр төрснийхөө дараа жин ихээр нэмээд байсан боловч түргэн хугацаанд урьдын хэвэндээ орж чадсан байна. Ингээд түүний бикинитэй халуухан зурагнуудыг хамтдаа сонирхоцгооё.

Ким Кардашьяаны нүцгэн зургууд цахим ертөнцөд шуугиан тарьж байна Хадгалах

Тайлор Свифт найз залуудаа хаягдсан уу?

Шотландын нэрт DJ Калвин Харрис (Calvin Harris), болон дуучин Тайлор Свифт (Taylor Swift) нар нь энэ онд, хамгийн ихээр олны анхаарлын төвд байсан уран бүтээлчдийн нэг билээ. Өөрсдийн салбарт хэдийн шилдэг гэдгээ баталсан залуус 2015 оны 3-р сараас болзож эхэлсэн ч, өнгөрсөн 6 сард хоёр тийшээ болсон юм. Түүнээс хойш залуу эр, харилцааныхаа тал дээр нам гүм байсан ч, саяхан хэвлэлээр түүнийг шинэ найз охинтой болсон гэх мэдээлэл тархаад байна.  

Тайлор Свифт найз залуудаа хаягдсан уу? Хадгалах