Ким Кардашьяаны нүцгэн зургууд цахим ертөнцөд шуугиан тарьж байна

Үргэлж л өвөрмөц байдал, өнгө төрхөөрөө олны анхаарлыг татаж ирсэн алдарт Ким Кардашьян (Kim Kardashian)-ны энэ зуны хамгийн анх удаа өмссөн усны хувцастай зургууд нь цахим ертөнцийг шуугиулаад байна. Учир нь тэрээр төрснийхөө дараа жин ихээр нэмээд байсан боловч түргэн хугацаанд урьдын хэвэндээ орж чадсан байна. Ингээд түүний бикинитэй халуухан зурагнуудыг хамтдаа сонирхоцгооё.

Ким Кардашьяаны нүцгэн зургууд цахим ертөнцөд шуугиан тарьж байна
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Өдгөө хоёр хүүхэд төрүүлэн, ээж гэх эрхэм алдрыг зүүж яваа тэрээр гайхалтай сайхан бие галбираа ямагт хадгалсаар ирсэн билээ. Тиймдээ ч Ким охидын ярианы гол сэдэв болж, түүний нүүр будалт, хувцаслалт тэр бүү хэл турсан нууцыг нь хүртэл бүсгүйчүүд ихэд сонирхож байна. 

2

Бага хүүгээ төрүүлсний дараагаас л жин ихээр нэмж эхэлсэн тэрээр ямартай ч буцаад урьдын гуалиг Ким болж чадсан бөгөөд энэ зун анх удаагаа усны хувцас өмссөнг нь папарациуд дурандаа буулгаж чаджээ. 

3

Ким өөрийн бяцхан 2 үрсийнхээ хамтаар өнгөрөгч пүрэв гарагт Мексикийн Пунта Мита арал дээр зочилж, далайн эрэг дээр гайхалтай өдрийг өнгөрүүлсэн байна. 

4

Элдэв үнэтэй эд зүйлс, тансаг зэрэглэлийн чимэглэл, хувцас зэргээс илүүтэй бяцхан үрсээрээ гоёсон реалити шоуны од бүсгүй, илүүтэй үзэсгэлэнтэй дур булаам харагдаж байгааг нуух юун.

5

Түүний тухайд 12 сард бага хүүгээ төрүүлсний дараа багагүй жин нэмж байсан бөгөөд нэгдүгээр сард өөрийн твиттер хуудаснаа "Би жирэмсэн болоод 30 кг нэмсэн. Харин одоо илүүдэл жингээсээ салахаар тууштай хичээллэх болно" хэмээж байжээ. 

6

Бүсгүй өөрийн зорилгодоо хүрч, гайхалтай галбираа буцаан олж авсан нь зурагнаас тодхон харагдаж байгаа юм. Түүний турсан нууц нь "Atkins" дэглэмтэй нягт холбоотой бөгөөд үүнийхээ хажуугаар тогтмол дасгал хөдөлгөөн хийдэг байсан аж. 

7

Түүний баримталдаг энэхүү дэглэм нь 1950-аад оноос ашиглагдаж ирсэн бөгөөд хоол хүнсний илчлэг болон өөх тосыг огт хорьдоггүй зөвхөн цусан дахь сахар, уургийн хэмжээг хянаж турдгаараа онцгой юм. 

8

Энэ нь гурил, будаа, төмс, сахар зэрэг нүүрс усаар баялаг хоол хүнс нь гоолиг сайхан явахын үндсэн “дайсан” буюу тэдгээрээс татгалзаж чадвал өөх тос идсэн ч турсаар байх болно хэмээн үздэг аж. 

9

Ердийн нөхцөлд хүний бие нүүрс уснаас энерги ялгаруулан зарцуулдаг бөгөөд нүүрс усаар гачигдсан тохиолдолд, хуримтлуулсан өөхөө задалж эхэлдэг байна. Уг процессыг кетосис гэж нэрлэдэг аж. Өөрөөр хэлбэл, хүний биеийн бодисын солилцоонд өөрчлөлт орж, өөх задрах процесс явагдсанаар жин хасаж эхэлдэг юм байна.

10

Аткинсын дэглэм 4 үе шаттай бөгөөд индукци буюу хоёр долоо хоног үргэлжлэх эхний үед зөвхөн 20 грамм нүүрс ус хэрэглэхийг зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл, төрөл бүрийн мах, өндөг, бяслаг зэргийн хажуугаар зөвхөн ногоон ногоо л идэх боломжтой. Үе шат ахих тусам нүүрс усныхаа хэмжээг үл ялиг нэмэгдүүлж, улмаар өөрийн зохистой хэмжээндээ хүрэх ёстой бөгөөд түүнийгээ насан туршдаа барих шаардлагатай гэнэ. Энэхүү зохистой хэмжээ нь хүний биеийн бүтцээс шалтгаалан дунджаар 60-90 грамм байх буюу ердийн үед хүмүүс хоногт 260 грамм нүүрс ус хэрэглэдэг ажээ.

11

Түүний хүү өдгөө 8 сартай бөгөөд олон нийтийн сүлжээгээр зурагнууд нь хангалттай тарж, алдаршиж амжаагүй байсан бол папарациуд түүний өхөөрдөм хүүгийн зургийг авч, цахим сүлжээгээр тарааж чадсан байна. 

12

Ямартай ч зорилго тэмүүллээр жигүүрлэн, өөрийн хүссэн үр дүндээ хүрч чадсан тууштай, хүчтэй бүсгүйд баяр хүргэх нь зүйтэй болов уу? 

13

Өдгөө реалити шоуны од бүсгүй өөрийн зорилгодоо хүрч гуалиг сайхан биетэй, тун ч үзэсгэлэнтэй нэгэн болж чаджээ. Хүн бүр түүнийг замбараагүй амьдралтай, хэт будмал, нэр алдрын хойноос хөөцөлддөг хэмээдэг боловч хүн бүрт муу тал байдагтай адил сайн тал байдгыг нь ухаарч, түүний гайхалтай хөдөлмөрч, бүтээлч чанараас нь суралцаж, бүсгүйчүүдийгээ урам аваасай гэж хүсч байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()