Хамгийн өндөр хүмүүс амьдардаг дэлхийн 5 орон

Сүүлийн 100 жилд дэлхийн хүн ам дунджаар 10 см-ээр өсөж, дэлхийн дундаж өндөр 165 см болсон гэдгийг судалгаагаар тогтоожээ. Гэхдээ манай гаригийн хүн амын дийлэнх хувийг эзэлдэг Ази тивийн иргэд сүүлийн 100 жилд огцом өссөн нь энэхүү судалгааны үр дүнд нөлөөлсөн аж. Үнэндээ хүн амын дундаж өндрийг тухайн бүс нутаг эсвэл улс орноор нь авч үзвэл илүү бодит үр дүн гарч ирэх болно. Ингээд та бүхэнд дэлхийн хамгийн өндөр хүмүүс амьдардаг улс орнуудыг танилцуулж байна. 

Хамгийн өндөр хүмүүс амьдардаг дэлхийн 5 орон
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

5 Дани

Дани улсын эрчүүд дунджаар 181.4 см өндөртэйгээр дэлхийд 5-д ордог. Харин эмэгтэйчүүд нь дунджаар 167.2 см өндөртэй учраас дэлхийд 7-рт бичигддэг ажээ.

Дани

4 Латви

Латви эрчүүд дунджаар 181.4 см өндөртэй байдаг бол эмэгтэйчүүд нь дэлхийд хамгийн өндөр буюу дунджаар 169.8 см байдаг гэнэ.

Латви

3 Эстони

Эстони эрчүүд 181 см дундаж өндөртэйгээр 3-рт бичигддэг бол эмэгтэйчүүд нь 168.7 см өндөртэйгөөр 2-рт бичигддэг.

Эстони

2 Бельги

Бельги эрчүүд дунджаар 181.7см өндөртэй учраас дэлхийд өндрөөрөө 2-рт ордог. Харин эмэгтэйчүүд нь дунджаар 165.5 см-ийн өндөртэйгөөр 21-рт бичигддэг нь эрчүүдээсээ харьцангуй намхан байдгийг нь харуулж байна.

Бельги

1 Нидерланд

Нидерланд эрчүүд дэлхийд хамгийн өндөр буюу дунджаар 182.5  см-ийн өндөртэй байдаг гэнэ. Сонирхолтой нь тэд сүүлийн 100 жилд огцом өссөн бөгөөд 100 жилийн өмнө Нидерландчууд дэлхийд өндрөөрөө 12-рт бичигддэг байжээ. Түүнчлэн эмэгтэйчүүд нь Эстоничуудтай адил буюу 168.7 см өндөртэй байдаг учраас мөн адил 2-рт бичигддэг байна.

Нидерланд

Бонус: Дэлхийн хамгийн өндөр бүсгүйчүүдтэй орнууд

  1. Латви: Дундаж өндөр 169.8 см
  2. Нидерланд: Дундаж өндөр 168.7 см
  3. Эстони: Дундаж өндөр 168.7 см
  4. Чех: Дундаж өндөр 168.5 см
  5. Серби: 167.7 см

Бонус: Дэлхийн хамгийн өндөр бүсгүйчүүдтэй орнууд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()