Дэлхийг өөрчилсөн сэтгэцийн өвчтэй хүмүүс

2015-12-05, 03:45
20,245
Дэлхий дээр 1000 хүний 5 нь сэтгэцийн өвчтэй байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Харин та өмнө нь алдартай хүмүүсийг сэтгэцийн өвчтэй байсан гэж сонсож байсан уу? Тэгвэл таны хэзээ ч төсөөлж байгаагүй хүмүүс “шизофрен”-тэй байсан бөгөөд магадгүй ийм байснаараа ч тэд дэлхийг байлдан дагуулсан байх. Ингээд хэн хэн энэ жагсаалтанд багтсаныг харцгаая.
Дэлхийг өөрчилсөн сэтгэцийн өвчтэй хүмүүс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Винсент Ван Гог
Хайр дурлалдаа үнэнч гэдгээ харуулан, амраг бүсгүйдээ чихээ огтлон илгээсэн ганцхан сод зураач хүн төрөлхтний түүхэнд бий. Тэр бол Голландын пост-импрессионист зураач Винсент Ван Гог. Уран бүтээлийн оргил үе болох 1880-д оны сүүлчээр түүний сэтгэцийн өвчин сэдэрч, хэдэн өдрийн турш ерөөсөө унталгүй зургаа зурж байсан гэдэг.



2. Николай Гоголь
Одоогоос 80 жилийн өмнө “Амьгүй албат” зохиолоороо дэлхий даяар нэрд гарч байсан Оросын зохиолч Николай Гоголь эхнэрээ алдсанаас болж уй гунигт автан дээрх алдарт романыхаа 2 дугаар дэвтрийн гар бичмэлээ шатаан, хэвтэрт ортлоо гашуудсан гэдэг. Тэрээр шизофренээс гадна гүн нойрсох өвчинд автсаныг эмч нар мэдэлгүй оршуулсан байна. Дараа нь түүний шарилыг зөөх явцад авсных нь тагийг нээж үзэхэд толгой нь хажуу тийшээ болсон байжээ.



3. Бетти Пэйж
Америкийн алдарт загвар өмсөгч, 50-д оны секс бэлгэ тэмдэг Betty Page 1958 оны үеэр Христийн шашныг ихээр сонирхох болж, шашны бүлэглэлүүдэд элсчээ. Түүний гаргадаг зан авир, үйл хөдлөл, өдрийн тэмдэглэл зэргээс яавч “эрүүл биш” байсан нь илхэн харагдана. Эмч нар түүнийг 1979 онд “шизофрентэй” хэмээн оношилжээ.



4. Фридрих Вильгельм Ницше
20-р зууны их сэтгэгч, Германы философич тэрбээр “мозайк шизофрени”-тэй байсан гэдэг. Тэр ёс суртахууны номлолыг бус гүн ухааны суурь үзлийг түгээснээрээ дэлхий даяар алдартай болсон юм. Харин зарим судлаачид түүнийг “Зовлонг бясалгаж таашаал авдаг, хайр энэрлийг уландаа гишгэгч фашизмын үзэл суртлыг боловсруулсан” гэх мэтчилэн буруутгадаг байна.



5. Филипп Киндред Дик
Америкийн алдарт зохиолч Филип Дик уран зөгнөлт ном бичдэгээрээ алдартай. Түүний гаргасан хэд хэдэн романуудаар кино хийсэн бөгөөд хамгийн алдартай нь “Total Recall”, “Blade Runner” юм. Түүнийг сэтгэцийн хурц өвчтэй байсан гэж дүгнэдэг бөгөөд энэ өвчнийхөө “тусламжтайгаар” зохиол бүтээлээ туурвидаг байсан гэх баримтууд бий.



6. Исаак Ньютон
Зарим судлаачид Ньютоныг 2 туйлт сэтгэцийн эмгэг болон шизофренээр давхар өвчилсөн байсан хэмээн баталдаг. Тэр хэдийгээр хүн төрөлхтний түүхэнд дахиж олдошгүй агуу математикч, физикч байсан ч түүнтэй ярилцана гэдэг маш хэцүү, дээрээс нь түүний ааш цаг тутамд өөр өөр болдог байжээ.



7. Парвен Баби
Энэтхэгийн алдарт, үзэсгэлэнтэй жүжигчин ид хийж бүтээх үедээ буюу 30 насандаа сэтгэцийн өвчинд нэрвэгдсэн байна.



8. Александр Николаевич Скрябин
Оросын алдарт хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Александр Скрябин гайхамшигтай зохиолч байсан ч шашны нөлөөнд хэт их автаж, түүнээсээ болж сэтгэцийн архаг эмгэгтэй болж байв.



9. Маяа Мякила
Шведийн алдарт зураач Маяа Мякила шизофренитэй байсан нь нотлогдсон ба түүний уран бүтээлүүд аймшигтай хэрнээ хурц, өдөөн хатгасан байдгаараа манай цаг үеийн хамгийн сод бүтээлд тооцогддог юм.



10. Жон Наш
Математикийн онол, геометрийн олон гаргалгааг амжилттай хийсэн Америкийн алдартай математикч 1994 онд “Нобелийн шагнал” хүртэж байжээ. Хэт гоц оюун ухаан хүнийг ямархуу зүйлд хүргэдгийг түүнээс харж болно. “Beautiful Mind” киногоор Нашийг олон хүн мэддэг болсон бөгөөд харамсалтай нь тэрээр энэ оны 5-р сард автомашины ослоор өөд болсон юм.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()