Жинхэнэ амьдрал дээрх гүнжүүд

Хүмүүс гүнж хэмээх үгийг сонсоход, эрхгүй хүүхэлдэйн кино төсөөлөгддөг шүү дээ. Учир нь бидний амьдарч буй нийгэм, орчинд энэхүү ойлголт нь дэндүү хол юм. Кино дээр, үзэсгэлэнтэй үлгэрийн гүнж, цагаан морьтой ханхүүтэйгээ гэрлэн аз жаргалтай, амар сайхандаа жаргадаг. Тэгвэл бид та бүхэндээ өнөөг хэр нь хаан ширээт засаглал ноёрхож байгаа улсуудын бодит амьдрал дээрх гоо үзэсгэлэн төгс, ухаан саруул гүнжүүдийг танилцуулъя.  Тэд заяаны ханиараа чухам ямар азтай аавын хүүг сонгох болоо?

Жинхэнэ амьдрал дээрх гүнжүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Люксембургийн гүнж Александра (Alexandra)

Тэрээр өдгөө 24 настай бөгөөд Люксембургийн ван Анри (Henri) болон түүний эхнэр Мария-Тереза (Maria Teresa) нарын ганц охин юм. Тэрээр 5 улсын хэлээр чөлөөтэй ярьдаг бөгөөд, спортод үнэхээр дуртай. Ялангуяа теннисээр идэвхитэй хичээллэдэг байна. Хаан ширээ залгамжлах хүмүүсийн 5-р байранд жагсдаг. 

Люксембургийн гүнж Александра (Alexandra)

2 Английн гүнж Амелия Виндзор (Amelia Windsor)

20 настай үзэслэнтэй гүнж Амелияг Английн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй хэмээдэг. Тэрээр 5-р Жорж хааны бага хүү Жорж Виндзор (George Windsor)-ийн охин юм. Ирээдүйд сэтгүүлч мэргэжилтэй болохыг хүсдэг бөгөөд, хичээлдээ ч шамдан суралцдаг аж. Мөн тэрээр олон нийтийн үйл ажиллагаа, үдэшлэгт орохыг төдийлэн хүсдэггүй байна. Мөн хувцас загварт ихээхэн сонирхолтой бөгөөд, алдартай загвар зохион бүтээгчдийн шоуг үзэх дуртай гэнэ.

Английн гүнж Амелия Виндзор (Amelia Windsor)

3 Бельгийн гүнж Луиза Мария (Luisa Maria)

Бельгийн гүнж Луиза өдгөө 21 настай бөгөөд Англид мэргэжил эзэмшиж байгаа юм. Тэрээр хаан ширээг залгамжлах боломжтой 9 дэх хүн бөгөөд, гоо үзэсгэлэнгээрээ гайхагддаг байна.

Бельгийн гүнж Луиза Мария  (Luisa Maria)

4 Иорданийн гүнж Иман ( Iman)

Абдулла (Abdullah) II болон Иорданы гүнж Раниа (Rania) нарын охин бөгөөд өдгөө 20 настай юм. Одоогоор АНУ-ын Вашингтон мужын Жоржтауны их сургуульд суралцдаг бөгөөд олон нийт, хүмүүстэй харилцах дургүй аж. Харин эхийнхээ хамт буяны ажиллагаанд оролцдог байна.

Иорданийн гүнж Иман ( Iman)

5 Монакoгийн гүнж Шарлотта (Charlotte)

Өдгөө 29 настай Шарлоттагийн эмээ нь, Холливуудын алдарт жүжигчин Грейс Келли (Grace Kelly) байв. Магадгүй тиймээс ч Шарлотта загварын ертөнцөд сонирхолтой байж болох юм. Тэрээр сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд Лондон хотын алдарт "Above"- сэтгүүлийн редактораар ажилладаг. 

Монакoгийн гүнж Шарлотта (Charlotte)

6 Японы гүнж Мако (Mako)

Япон улсын эзэн хаан, Акитогийн ач охин Мако өдгөө 24 настай юм. Тэрээр Токио хотын олон улсын их сургуульд суралцдаг бөгөөд Австри улсад мэргэжил эзэмшсэн аж. 

Японы гүнж Мако (Mako)

7 Грек, Данийн гүнж Мария (Maria)

Өдгөө 20 настай үзэсгэлэнтэй бүсгүй Мария, Англи улсад амьдардаг бөгөөд график дизайны чиглэлээр суралцдаг байна. Мөн Инстаграмд 80 мянган дагагчтай аж. Цахим ертөнц, загвар тайзнаа ихээхэн нэр хүндтэй нэгэн билээ.

Грек, Данийн гүнж Мария (Maria)

8 Австрийн гүнж Габриэлл (Gabriella)

Тэрээр өдгөө 22 настай бөгөөд өөрийн улсад аж төрдөг байна. Олон нийтийн үйл ажиллагаанд ихээхэн сонирхолтой бөгөөд, хэлний мэдлэг өндөртэй юм. Үүгээрээ олон улсын чиглэлээр ажиллах сонирхолтой аж.

Австрийн гүнж Габриэлл (Gabriella)

9 Монакогийн гүнж Полин (Pauline)

Монакагийн гүнж Стефания (Stephanie), болон түүний хуучин бие хамгаалагч Даниель Дукрует (Daniel Ducruet) нарын охин юм. Өдгөө 22 настай бөгөөд мэргэжлийн усанд сэлэгч, шумбагч ажээ. Тэрээр хаан ширээг залгамжлах боломжтой 14 дэх гүнжийн нэг байна. 

Монакогийн гүнж Полин (Pauline)

10 Испанийн гүнж Инфанта Леонор (Infanta Leonor)

Тэрээр өдгөө дөнгөж 12 настай бөгөөд, VI Фэлип хаан, Испанийн хатан Летиция (Letizia) нарын бага охин юм. Бяцхан гүнж Леонер бусад хүүхдүүдийн л ижил сургуульдаа суралцаж, эцэг эхийнхээ хамт олон нийтийн үйл ажиллагаанд алгасалгүй оролцдог юм.

Испанийн гүнж Инфанта Леонор (Infanta Leonor)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()