Мэрилин Монрогийн тухай таны мэдэхгүй баримтууд

Мэрилин Монро гэх шаргал үст бүсгүй эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, эрхэмсэг оршихуйг дэлхий дахинд мэдрүүлээд одсон, хорьдугаар зууны хамгийн сайхан бүсгүй билээ. Тэр бол яах аргагүй нэгэн үеийн залуусын хүсэл мөрөөдөл байсан юм. Та бүхэндээ зориулан түүний талаарх маш сонирхолтой мэдээллийг бэлтгэсэн бөгөөд магадгүй түүний талаарх таны бодол өөрчлөгдөх ч юм билүү.

Мэрилин Монрогийн тухай таны мэдэхгүй баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Мэрилин Монрогийн IQ буюу сэтгэн бодох чадвар нь 168 байсан бөгөөд энэ нь Альберт Эйнштэйнийхээс их гэсэн үг юм. Тэр ч байтугай "Microsoft Corporation"-ийг үүсгэн байгуулагч Билл Гэйтс болон эрдэмтэн судлаач Стефен Хоукинс нарын IQ-г Мэрилин Монрогийнхтой харьцуулахад даруй 8-аар бага гарчээ.

2

Мэрилин Монро гэдэг нь түүний жинхэнэ нэр биш бөгөөд түүний жинхэнэ нэрийг Норма Жинь Мортенсон гэдэг байжээ. Тэрээр өргөмөл нэгэн байсан юм.

3

Мэрилин Монро нь төрөлхийн шар үстэй байгаагүй бөгөөд түүний үс нь бор, хардуу өнгөтэй байжээ. Тэрээр мөн амжилтанд хүрэхийнхээ өмнөхөн хацар болон хамрандаа гоо сайхны хагалгаа хийлгэж байсан юм байна. Түүний хувьд өөрийнх нь ажлын төлөөлөгчид нь чухал байр суурьтай байсан бөгөөд тэдний зөвлөгөө, шүүмж зэргийг сайтар сонсож, хүлээж авдаг байжээ.

4

Тэрээр очир алмаазан эдлэлд тийм ч дуртай байгаагүй бөгөөд түүний хамгийн дуртай байсан эдлэл нь сувд байсан ажээ.

5

Гоо үзэсгэлэнт бүсгүй маань ээрүү хүн байсныг та мэдэх үү? Бага балчир болон хүүхэд насандаа тэрээр ээрүү байсан бөгөөд насанд хүрснийх нь дараа ээрэх нь багасч, бүрмөсөн больсон ажээ. Гэвч түүнийг уурлаж бухимдах болон стресстэх үедээ заримдаа ээрэх хандлага гаргадаг байсан хэмээн түүний хамтран ажилагчид нь хэлж байсан юм.

6

Түүний өмсөж байсан даашинзнууд хэр их үнэд хүрснийг та мэдэх үү? Түүний ноён Кеннедид зориулан "Төрсөн өдрийн мэнд хүргэе" дууг дуулж байх үедээ өмсөж байсан бариу загвартай, бие барьсан даашинз гэхэд л одоогоос 16 жилийн өмнө 1 сая доллараас их мөнгөөр зарагдаж байсан ажээ. Харин түүний "The Seven Year Itch" кинонд тоглохдоо өмссөн цагаан өнгөтэй даашинз нь 2011 онд 3.6 сая доллараар зарагдаж байсан юм.

7

Нүцгэн зураг авахуулсныхаа төлөө тэрээр ердөө 50 доллар авдаг байжээ. Энэ нь түүний 1949 онд алдарт "Playboy" сэтгүүлд авахуулж байсан нүцгэн зурагны төлбөр гэнэ. Харин дараа нь түүний нүцгэн зурагнуудыг Хью Хеффнер гэх эрхэмд 500 доллараар худалдаж байсан түүхтэй юм байна.

8

Мэрилин Монро нь урлаг, утга, уран зохиолд дуртай байсан бөгөөд тэрээр Битховен болон Моцартын аялгууг сонсох дуртай байснаас гадна утга, уран зохиолын хаадууд болох Толстой, Достоевский, Шоу, Салинжер, Хэмингуэй, Вольф нарын зохиолуудыг шимтэн уншдаг байжээ.

9

Эмэгтэй хүн бүр мундаг тогоочид байдаггүй ч Мэрилин Монрогийн хувьд хоол хийхдээ гаргууд нэгэн байсан бөгөөд амьдралынхаа ихэнх хугацаанд цагаан хоолтон байсан түүний хувьд өдрийн хоолондоо ихэвчлэн шарсан өндөг болог сүү уудаг байжээ.

10

Түүний булшинд 20 жилийн турш баглаа цэцэг тасралтгүй тавьсаар байсан бөгөөд эдгээр цэцэгнүүдийн эзэн нь нэгэн цаг үед Мэрилин Монрогийн нөхөр байсан Жое Ди Мажжио гэх эрхэм байсан юм. Тэрээр Мэрилин Монротой эхнэр нөхөрийн харилцаатай байхдаа түүнд хандан "Хэрвээ чамайг би үхвэл, чиний булшин дээр 7 хоног бүр цэцэг аваачиж тавих болно" гэж хэлж байжээ. Тэрээр эр хүн шиг загнаж, хэлсэндээ хүрсэн бөгөөд 20 жилийн турш 7 хоног бүр булшин дээр нь цэцэг аваачиж тависан юм.

11

Тэрээр хөгжмийн зохиолч Артур Миллертэй гэрлэснийхээ дараахан еврэйн шашинд орсон бөгөөд энэ нь түүнийг нас нөгчихөөс нэг жилийг өмнө болсон үйл явдал ажээ.

12

Тэрээр олон эртэй холбогдож байсан билээ. Харин хөгжмийн зохиолч Артур Миллертэй гэрлэснийхээ дараачаар хүүхэдтэй болохыг маш их хүсч байсан ч, харамсалтай нь түүнд бурхан хүүхэд заяагаагүй юм.

13

Франк Синатра Мэрилин Монрог хөгжмийн зохиолч Артур Миллерээс салсны дараа түүнд сэтгэлийг нь тайтгаруулах үүднээс нэгэн бэлэг өгч байжээ. Тэрхүү бэлэг нь Мафиа Хони гэх нэртэй нохой байсан юм. Мафиа нохой Мэрилин Монрогийн амьдралын сүүлийн хоёр жилийн хугацаанд түүнтэй хамт байсан ажээ.

14

Тэрээр кареертаа нэг ч удаа Академийн шагналд нэр дэвшиж байгаагүй бөгөөд цорын ганц шагналд нэр дэвшиж байсан нь "Some Like It Hot" кинонд бүтээсэн дүрээрээ "Алтан Бөмбөрцөг" кино наадмаас шагнал хүртэж байжээ.

15

Түүний үхсэнийг сонсмогцоо маш олон хүн амиа хорлосон гэдэг. "New York Times"-ийн тухайн үеийн мэдээллэж байснаар өдөрт Мэрилин Монрогийн үхлээс болж 12 хүн амиа хорлож байжээ. Амиа хорлох гэж буй хүмүүсээс яагаад ингэж байгаа талаар нь асуухад "Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, гайхалтай бүсгүй үхчихээд байхад цааш амьдрах утга учир гэж юу байх билээ. Дэлхий хоосорсон мэт санагдаж байна" гэж хариулцгааж байжээ.

16

Мэрилин Монрогийн хамгийн өмсөх дуртай байсан даашинз нь алиман ногоон өнгөтэй даашинз байсан бөгөөд сэтгэл санааны хувьд хямрах болсон тэрээр хамгийн дуртай даашинзаа хүртэл шатааж байжээ. Мэрилин Монро тэрхүү даашинзаа 1962 оны 2 сард Мексик улсад болсон хэвлэлийн бага хурлын үеэр хамгийн сүүлд өмсөж байжээ.

17

Тэрээр нас нөгчихөөсөө өмнө "Миний түүх" нэртэй өөрийнхөө амьдралаас сэдэвлэсэн намтар номоо бичиж дуусгаад байсан ч харамсалтай нь хэвлүүлж амжаагүй бөгөөд хожим энэхүү номыг хэвлэлтэнд өгч, дэлхий даяар борлуулж байв.

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()