Тэрбумтнуудын итгэмээргүй худалдан авалтууд

Мөнгө гэдэг амьдралын хамгийн чухал хэрэглээнүүдийн нэг юм. Ялангуяа өнөө цагт хайр дурлал, хүн чанараас ч дээгүүр тооцогдох болжээ. Хэдийгээр мөнгө хэмээх энэхүү үнэмлэхүй зүйлээр үнэнч сэтгэлийг худалдаж авч болохгүй ч, эд баялагийн хувьд хэнээс ч дээгүүр амьдарч болно. Үүний жишээг биеэр мэдэрч яваа дэлхийн тэрбумтнуудын худалдаж авсан,  хамгийн итгэмээргүй зүйлсийг та бүхэндээ танилцуулъя.

Тэрбумтнуудын итгэмээргүй худалдан авалтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Парад - 1.2 сая доллар

Жил бүр Хойд Америк улсад маш олон төрлийн парад болж байдаг билээ. " MLB, NHL, NFL, NBA " гэх зэрэг спортын төрлүүдэд улиралд шилдэг нь байж аварга авсан багууд хотынхоо гудамжаар олон зуун мянган хүнийг багтаан парад зохион байгуулдаг билээ. Харин 2011 онд тэрбумтан Марк Кубан (Mark Cuban)-ы эзэмшдэг Даллас Маврикс баг нь "НБА"-ын аварга болж, алдар нэрээ цуурайтуулсан юм. Харин Марк ялалтын парадад зориулан 1.2 сая долларыг зарцуулсан байдаг бөгөөд энэ нь хамгийн өндөр өртгөөр бүтсэн "парад" гэгддэг юм. 

Парад - 1.2 сая доллар

2 Шумбагч онгоц - 1.5 сая доллар

Нэрт найруулагч Жэймс Камерон (James Cameron) нь "Титаник", "Аватар" гэх киногоороо илүүтэй алдартай бөгөөд эдгээр бүтээлээрээ авьяас чадвараа гайхуулаад авсан юм. Тэрээр далай тэнгис ихээр сонирхдог бөгөөд 1.5 сая доллараар шумбагч онгоц худалдан авч байсан аж. Түүний нийт хөрөнгө 1.8 тэрбум билээ. 

Шумбагч онгоц - 1.5 сая доллар

3 Үзэг - 43,000 доллар

Өдгөө бүхий л зүйлс технологийн дэвшилтэй холбогдож үзэгний хэрэгцээ бага багаар буурсаар байгаа билээ. Харин тэрбумтнууд үнэтэй үзгээр гангарах тун ч дуртай юм. Тус зурагт үзүүлсэн үзэг нь 0.90 крат очирэрдэнийг цагаан алтан дээр суулгаж өгсөн бөгөөд 22 крат алтыг хольж, өнгө үзэмж нэмсэн аж. Энэ нь 43,000 долларын үнэтэй төдийгүй баячууд чухам тус үзгийг л сонгож авдаг байх юм. 

Үзэг - 43,000 доллар

4 Нохойны зүүлт - 3.2 сая доллар

Амьтанд хайргүй хүн гэж ховор. Тэр тусмаа баячууд гэрийн тэжээмэл амьтдаа гэр бүлийн гишүүн гэж үзэн, хамаг мөнгөө тэдэнд зарцуулах нь ч бий. Тиймдээ ч баячууд 3.2 сая долларын үнэ бүхий тус нохойны зүүлтийг авах гэж шуурдаг байна. Энэ нь 1,600 ширхэг очир эрдэнийг цагаан алтан дээр шигтгэж өгсөн байна. 

Нохойны зүүлт - 3.2 сая доллар

5 Сахлын тонгорог - 100,000 доллар

Сахлыг сахлын машин, хутга гэхчлэн авч болох хэрэгсэл боловч баячууд голчлон хамгийн өндөр үнэтэй сахлын тонгорогыг сонгон хэрэглэдэг байх юм. Дэлхийн хамгийн үнэтэй сахлын тонгорог нь 100,000 долларын үнэтэй бөгөөд цагаан алт, индранил чулууг оролцуулж бүтээсэн байна. 

Сахлын тонгорог - 100,000 доллар

6 Нүдний шил - 380,000 доллар

Нарны хэт ягаан туяанаас биднийг хамгаалж байдаг нүдний шил нь олон талаар ашиг тустай эд билээ. Харин баячууд 380,000 долларын үнэ бүхий "Dolce & Gabbana"-ийн шилээр гангардаг бөгөөд энэ нь алтны хольц, алмазан шигтгээтэй аж. 

Нүдний шил - 380,000 доллар

7 Тэнгэр багаднасан байшин - 1 тэрбум доллар

Энэтхэгийн тэрбумтан Мукеш Амбани (Mukesh Ambani) 21 тэрбум долларын хөрөнгөтэй бөгөөд 27 давхар тэнгэр багатнасан барилгыг 1 тэрбум доллараар барьж, байгуулсан байна. Энэ нь зочид буудал, кино театр, ресторан зэрэгтэй бөгөөд 600 гаруй ажилтантай аж. 

Тэнгэр багаднасан байшин - 1 тэрбум доллар

8 Өндөр өсгийт - 312,000 доллар

Энэ гутлыг хөлөндөө хүргэж, хэдхэн ч болов алхахыг хүсэхгүй эмэгтэй хүн гэж үгүй. Харахад хүртэл хайран санагдах дэндүү чамин тус гутланд 1,300 ширхэг очир эрдэнэ, 18 крат алт орсон бөгөөд 312,000 доллараар үнэлэгддэг аж. Бүсгүйчүүдийн мөрөөдөл болсон тус гутлыг зөвхөн Беойнси л хөлдөө өмсөх хувь тохиожээ. 

Өндөр өсгийт - 312,000 доллар

9 Даруулт завь - 72.3 сая доллар

Эр хүн бүхэн загасчилж, зугаацах дуртай байдагтай маргах хүн үгүй биз. Харин энгийн иргэд гол, нуурын эрэг сахин суудаг бол баячууд үнэтэй даруулт завь хөлөглөн загасчилдаг байх юм. Харин "Google" компанийн захирал Эрик Шмидт (Eric Schmidt) 72.3 сая доллараар тансаг зэрэглэлийн даруулт завь худалдаж авсан бөгөөд энэ нь дотроо хиймэл нуур, заал, цэнгээний газар зэрэгтэй байна. 

Даруулт завь - 72.3 сая доллар

10 Аварга махчин загас - 8 сая доллар

Стивен Коэн (Steven Cohen)  гэх энэ эрхэм 12 тэрбум долларын хөрөнгөтэй бөгөөд 2007 онд 8 сая доллараар Акул худалдан авч, тэжээх болжээ. 

Аварга махчин загас - 8 сая доллар

11 Хувийн онгоц - 450 сая доллар

Хувийн онгоц худалдаж авна гэдэг тухайн хүнээс багагүй хөрөнгө, эр зоригыг шаарддаг юм. Харин Оросын тэрбумтан Алишер Усманов (Alisher Usmanov) Европын хамгийн том онгоц гэгддэг "Airbus A340-300"-ыг 400-500 сая долларын хооронд үнээр худалдаж авсан байдаг билээ. 

Хувийн онгоц - 450 сая доллар

12 Үс засуулах - 20,000 доллар

Үс сайхан бол зүс сайхан гэгчээр хүн бүр л сайхан үсээр өөрийгөө гоёх дуртай байдаг. Харин Брунейн султан 20 тэрбум  долларын хөрөнгөтэй бөгөөд зөвхөн өөрийн үсчингээр үсээ засуулдаг байна. Ингэхдээ түүний үсчин өөр улсаас нисч ирэн, үсийг нь засдаг төдийгүй нэг удаа засахдаа 20,000 долларыг авдаг байх юм. 

Үс засуулах - 20,000 доллар

13 Оргилуун дарс - 250,000 доллар

Реппер Жей Зи (Jay Z) 2011 онд дуучин Кэнье Вэсттэй хамтарсан цомгоо гарган, баяраа тэмдэглэхдээ 250,000 долларын үнэ бүхий оргилуун дарс задлан баяраа тэмдэглэж, чансаагаа гайхуулсан юм. 

Оргилуун дарс - 250,000 доллар

14 Цаг - 42 сая доллар

"Amazon"-ыг үндэслэгч, дэлхийн толгой баячуудын нэг болох Жеф Безос (Jeff Bezos) нь эртний эдлэл, зүйлсд тун дуртай бөгөөд гар таталгүй авч явдаг байна. Тиймдээ ч тэрээр 1000 жилийн түүхтэй эртний нэгэн том цагыг 42 сая доллараар худалдан авсан байх аж.

Цаг - 42 сая доллар

15 Ном - 30.8 сая доллар

Гайхалтай ур чадварт зураач, зохиолч Леонардо Да Винчи (Leonardo Da Vinci)-гийн амьд ахуйдаа бичсэн "Codex Leicester" гэх ном нь дэлхийн хамгийн үнэтэй номоор нэрлэгддэг билээ. Харин тус номыг манай гарагын хамгийн баян эрхэм болох Билл Гэйтс (Bill Gates) 30.8 сая доллараар худалдаж авсан байна. 

Ном - 30.8 сая доллар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()