АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Инстаграмд хийсэн нэг зургаараа асар их мөнгө олдог алдартнууд

Спорт, кино, дуу хөгжим гээд бүхий л төрлийн алдартнууд олон нийтийн сүлжээгээр дамжуулан шүтэн бишрэгчидтэйгээ харьцахаас гадна томоохон брэндүүдийг сурталчлах болсон. Ялангуяа алдартнуудын инстаграм хуудас сурталчилгааны самбар болсон гэхэд хилсдэхгүй байх. Тэгвэл тэдгээр алдартнууд нэг зураг оруулахдаа яг хэдийг олдог вэ?

Инстаграмд хийсэн нэг зургаараа асар их мөнгө олдог алдартнууд Хадгалах

Дэлхийг байлдан дагуулж буй гоц ухаантай хүүхдүүд!

Бид доорх нийтлэлд насанд хүрээгүй сансрын нисэгч, саятан, зохион бүтээгч, эрдэмтдийн тухай ярих гэж байна. Тэгэхээр бага залуу нас амжилтад хүрэхэд садаа болдоггүй бололтой. 

Дэлхийг байлдан дагуулж буй гоц ухаантай хүүхдүүд! Хадгалах

12 настай Тайланд хүү ээж аавынхаа ачийг ингэж хариулжээ!

Тайландын "ПхангНга" мужид амьдардаг 12 настай хүү Нес (Nes) сүүлийн үед нийгмийн сүлжээнд шуугиан дэгдээгээд байна. Учир нь тэрбээр үргэлж өндөр өсгийтэй гутал, хиймэл үс зэрэг эмэгтэй хувцас өмсдөг бөгөөд эхлээд хүмүүс түүнийг охин хэмээн андуурдаг байжээ. Одоогоор Нес хүү инстаграм хуудсан дээрээ 550 мянга гаруй дагагчтай болоод байгаа юм.

12 настай Тайланд хүү ээж аавынхаа ачийг ингэж хариулжээ! Хадгалах

Тэрбумтнууд хэрхэн сайхан амарч, ядаргаагаа тайлдаг аргаа хуваалцлаа!

Хэдийгээр хөдөлмөр хүнийг бүтээдэг нь үнэн ч гэлээ хэт их ажилласнаас болж хувийн амьдралаа орхигдуулсан хүмүүс олон бий. Харин бидний нүдээр амжилттай яваа бизнесмэнүүд, тэрбумтнуудын бүх зүйл сайн сайхан, уур бухимдал гээчийг мэдэхгүй, хүссэн бүхэн нь алган дээр нь дэлгээтэй байж байдаг мэт л харагддаг. Гэхдээ тэд ч бас хүн учраас амьдралд нь олон хэцүү зүйлс тохиолддог бөгөөд харин тэдний амжилттай яваагийн нэг гол нууц нь тэдний бухимдлаа тайлж чаддаг чадвар нь юм.

Тэрбумтнууд хэрхэн сайхан амарч, ядаргаагаа тайлдаг аргаа хуваалцлаа! Хадгалах

Английн хатан хааны амьдралын бодит үнэн

Заримдаа бидний нүдээр хэн нэгний дадал зуршил инээдтэй ч юм шиг, эрүүл биш ч юм шиг санагдах нь бий. Гэхдээ тэдгээр дадал зуршлууд биднийг бусдаас онцгой нэгэн гэдгийн баталгаа ч болж чадна гэдгийг мартаж болохгүй. Үүнтэй адил Их Британийн хатан хаан Элизабет II-ын зарим зуршил яг л харь гарагаас ирсэн гэлтэй байдаг гэнэ. Тиймээс түүний хачин жигтэй дадал зуршлууд таны сонирхлыг татах нь гарцаагүй.

Английн хатан хааны амьдралын бодит үнэн Хадгалах

Нобелийн шагналаас татгалзсан 5 хүний түүх

1939 онд Нобелийн Энх тайвны шагналыг Германы удирдагч Адольф Гитлерт өгөх тухай санал гарсан ч Нобелийн хороо түүнийг нэр дэвшүүлэхээс татгалзсан юм. Үүнтэй зэрэгцээд шагналын болзол хангасан ч Германы химич Рихард Кун, Адольф Бутенандт нар Гитлерээс болж шалтгаангүйгээр шагналаасаа татгалзахад хүрч байжээ. Угтаа бол Нобелийн Энх тайвны шагнал бол бүхий л салбарын хамгийн дээд түвшний шагнал гэж хэлж болох бөгөөд амжилттай яваа эрхмүүд энэ л шагналын төлөө хөлс хүчээ урсгаж яваа. Гэвч энэхүү нэр хүнд бүхий шагналаас өөрийн саналаараа татгалздаг нэгэн ч байдаг гэнэ. Ингээд дэлхий дахины хамгийн нэр хүндтэй энэ шагналаас өөрсдөө татгалзсан нэр хүндтэй таван тохиолдлыг толилуулж байна. 

Нобелийн шагналаас татгалзсан 5 хүний түүх Хадгалах

Энэ бүсгүй хэдэн настай вэ?

Английн Колчестр хотын иргэн Алис Даусон (Alice Dawson) өдгөө 31 нас хүрч яваа. Гэхдээ тэрбээр дөнгөж 18 юм уу 19 настай мэт харагддаг бөгөөд өөрийгөө Брэд Питтийн тоглосон “Бенжамин Баттон” киноны гол дүртэй адилхан  хөгшрөх тусам улам залууждаг хэмээн зарласан нь цахим ертөнцөд шуугиан дэгдээгээд байна. “Бенжамин Баттон” кинонд эхээс төрөх үедээ хөгшин төрөөд цаг хугацаа өнгөрөх тутам залууждаг өвөрмөц хүний тухай өгүүлдэг. Харин Алис Даусан өөрийгөө яг ийм хувь заяатай нэгэн гэж итгэдэг бөгөөд цаашдаа ч залуужсаар байна хэмээн хэлсэн юм. 

Энэ бүсгүй хэдэн настай вэ? Хадгалах

"Miss Earth 2018" буюу "Эх дэлхийн мисс"-ийн торгон агшнууд

Өнгөрөгч амралтын өдрүүдээр "Эх дэлхийн мисс 2018" тэмцээн Филиппин улсын Баракай арал дээр болж өнгөрлөө. Тус тэмцээнд нийт 90 орны бүсгүйчүүд үзэсгэлэн гоо, оюун ухаанаараа өрсөлдсөн байна. Энэ жилийн ялагч бүсгүйг Нгуен Фыонг Кхань (Nguyen Phuong Khanh) гэдэг бөгөөд өдгөө 23 настай. Тэрбээр Вьетнамын Меконг голын эрэгт орших Бенче хотод төрж өссөн бөгөөд маркетингийн мэргэжлээр суралцдаг, вьетнам, англиар чөлөөтэй ярьдаг нэгэн. Мөн түүнчлэн 15 настайгаасаа хойш миссийн тэмцээнд оролцож үзэхийг хүсдэг байжээ. 

"Miss Earth 2018" буюу "Эх дэлхийн мисс"-ийн торгон агшнууд Хадгалах

Ким Кардашианы эгч дүүс хагас нүцгэн байдалтайгаар заан унажээ

Өдгөө 38 нас хүрч яваа Ким Кардашиан (Kim Kardashian) гурван хүүхэд болон эгч Кортни (Cortney), дүү Клой (Chloe) Кардашианы хамт Бали арал дээр дарвуулт усан онгоцтой аялал хийжээ. Тэд усан онгоцон дээрээс шууд нисдэг тэргээр зураг авалтын талбайд ирсэн бөгөөд тэндээ усны хувцастай, заан хөлөглөн зургаа авхуулцгаасан байна. Түүний хажуугаар Кортни, Клой нар мөн хүүхдүүдээ дагуулан ирсэн бөгөөд Бали арал дээр Кардашианы гэр бүл "Keeping up with Kardashians" шоуны зураг авалтыг хийсэн аж. Ингээд та бүхэнд тэдний Бали арал дээрх зураг авалтын халуухан мөчүүдээс хүргэе. 

Ким Кардашианы эгч дүүс хагас нүцгэн байдалтайгаар заан унажээ Хадгалах

Та эдгээр зургаас тэрбумтнуудыг ялгаж чадах уу?

Заримүмүүс илүү чинээлэг болох тусмаа илүү энгийн, минималист болж эхэлдэг. Тиймдээ ч зарим тэрбумтнуудын энгийн байдлыг хараад нээрээ тийм баян эсэхт нь эргэлзэх ч тохиолдол бий. Харин та тэдгээр хүмүүсийг хараад гаднах төрхөөр нь хэр их хөрөнгөтэй болохыг нь мэдэж чадах уу? Тэгвэл та доорх зургуудыг хараад хэн нь тэрбумтан бэ гэдгийг таахыг хичээгээрэй.

Та эдгээр зургаас тэрбумтнуудыг ялгаж чадах уу? Хадгалах

Ким Кардашиан Бали арал дээр амарч, тачаангуй биеэ гайхуулав!

Үргэлж л дуулиан шуугианы эзэн болж явдаг дэлхийн хамгийн дэггүй сахилгагүй гэгддэг Ким Кардашиан (Kim Kardashian) – ы шинэхэн зургуудаас та бүхэндээ хүргэж байна. Түүний амжилтын гараа амьдралын алдаа гэх мэт зүйлс бүхэн бүгд л хэн бүхний анхаарлыг байнга л татаж байдаг бөгөөд нэг л өдөр олны танил болчихно хэмээн төсөөлж ч яваагүй биз. Реалити шоуны од сайхан өгзөгт сарнай гэх хочит бүсгүй Ким Кардашианы ээлжит зургуудаа ийнхүү хүлээн авч үзнэ үү.

Ким Кардашиан Бали арал дээр амарч, тачаангуй биеэ гайхуулав! Хадгалах

Энэтхэгийн алмазны магнат ажилтнууддаа гэнэтийн бэлэг барьжээ!

Савжи Данжи Долакиа (Savji Dhanji Dholakia) нь 1962 оны 4-р сарын 12-нд төрсөн бөгөөд Энэтхэгийн хамгийн том алмаз олборлолтын "Krishna express" компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал юм. Тэрбээр өдгөө 11.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй бөгөөд "алмазны раж" буюу "алмазны хаан" гэсэн хочтой болжээ. Түүний компани одоо Мумбайгаас 50 гаруй улс руу жилд 10 гаруй тонн алмаз экспортолдог болжээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт ажилчиддаа нэгэн гэнэтийн бэлэг барьсан нь дэлхий нийтийн анхааралд өртжээ. 

Энэтхэгийн алмазны магнат ажилтнууддаа гэнэтийн бэлэг барьжээ! Хадгалах