Энэ бүсгүй хэдэн настай вэ?

Английн Колчестр хотын иргэн Алис Даусон (Alice Dawson) өдгөө 31 нас хүрч яваа. Гэхдээ тэрбээр дөнгөж 18 юм уу 19 настай мэт харагддаг бөгөөд өөрийгөө Брэд Питтийн тоглосон “Бенжамин Баттон” киноны гол дүртэй адилхан  хөгшрөх тусам улам залууждаг хэмээн зарласан нь цахим ертөнцөд шуугиан дэгдээгээд байна. “Бенжамин Баттон” кинонд эхээс төрөх үедээ хөгшин төрөөд цаг хугацаа өнгөрөх тутам залууждаг өвөрмөц хүний тухай өгүүлдэг. Харин Алис Даусан өөрийгөө яг ийм хувь заяатай нэгэн гэж итгэдэг бөгөөд цаашдаа ч залуужсаар байна хэмээн хэлсэн юм. 

Энэ бүсгүй хэдэн настай вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Алис Даусан 13 настай байхдаа

Алис Даусан 15 настай байхдаа

Тэрбээр 15 настайдаа шөнийн цэнгээний газар төвөггүй ордог байсан бол одоо түүнээс биеийн байцаалт нэхэх болсон аж. Түүнийг зарим хүмүүс өсвөр насны охин гэж боддог учраас согтууруулах ундаа зарах юм уу +18 ангилалтай киноны тасалбар зарахаас татгалздаг гэнэ. 

Алис Даусан 31 настайдаа

Алис өдгөө нөхөр нэг хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр өөрийн улам залуужиж байгаагийн нууцыг эрүүл хооллолт болон арьсны зөв арчилгаатай холбожээ. 

Мөн тэрээр "Тийм ээ би бенжамин Баттон шиг хөгшин харагддаг байснаа улам залуужиж байгаа. Би өөрөө ч өөрийнхөө залуу үеийн зургаа хараад ямар овортой харагддаг байснаа гайхдаг. Энэ нь магадгүй миний буруу амьдралын хэвшилтэй холбоотой байсан байх. Одоо би өөрийгөө эрүүл байлгах талаас нь анхаардаг болсон учраас ийм үр дүнд хүрсэн гэдэгт итгэлтэй байна" хэмээн нэгэн сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр дурджээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()