КИНО ЕРТӨНЦ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Алдартай кинонуудын хөшигний ард

Бидний үзэх дуртай алдартай аймшгийн киноны тайзны ард чухам юу болдог тухай та урьд өмнө сонирхож байсан уу? Бодох төдийд л хамаг биеийн хүйтэн хөлс асгарч, сэтгэл сэртхийлгэм аймшигтай уран бүтээлүүдийн цаана харин ч эсрэгээрээ бидний нүдийг баясгах, хөгжөөнтэй зүйлсүүд олон болдог байна. Иймд бид та бүхэндээ тэрхүү нууцлагдмал хөшигний цаана юу болдог тухай сонирхолтой мэдээллийг бэлтгэлээ.

Алдартай кинонуудын хөшигний ард Хадгалах

Цаг хугацаа улиран өнгөрөхөд таны дэргэд хэн үлдэх вэ?

Цаг хугацаа гэдэг нэг л мэдэхэд харвасан сум шиг өнгөрдөг билээ. Энэ богино хугацаанд хүмүүс бид цаг нартай уралдан завгүй ажиллаж, хамгаас эрхэм нандин хүмүүстээ анхаарал халамж тавилгүй орхигдуулах нь бий. Гэвч эцсийн үр дүнд бидний хажууд ажил мэргэжил, зугаа цэнгэл, хүсэл сонирхол биш, харин тэдгээр эрхэм чухал хүмүүс л үлддэг шүү дээ. Тэгвэл бид та бүхэндээ Япончуудын хийсэн, ухаарал хайрлах богино хэмжээний киног хүргэхээр бэлтгэлээ. Ялангуяа залуу хосууд энэхүү бичлэгийг заавал үзээсэй гэж хүсэх байна.

Цаг хугацаа улиран өнгөрөхөд таны дэргэд хэн үлдэх вэ? Хадгалах

Аймшгийн кино үзэхийн давуу талууд

Аймшгийн киног хүний бие болон сэтгэл санаанд муугаар нөлөөлнө гэж үздэг. Тэгвэл хүмүүс ямар зорилгоор энэ төрлийн киног сонирхдог бол? Үнэн хэрэгтээ тэд өөрийн айдсыг даван туулах, адреналиныг мэдрэх зорилготой байдаг аж. Үүнээс гадна аймшгийн кинонд хоёрдогч давуу тал байдаг бөгөөд энэ нь таныг сэтгэл судлаач дээр очсонтой ижил эмчилгээний үр дүнг мэдрүүлэх гэнэ. 

Аймшгийн кино үзэхийн давуу талууд Хадгалах

Дүрдээ "хөгшидсөн" жүжигчид

Зэвүүцэл, хүчирхийлэл, хэрцгий үзэгдлүүдтэй дүрд залуу жүжигчдийг сонгосноор тэд үүнийг бүтээхэд хангалттай туршлагагүй байгаа нь харагддаг. Тэгвэл эсрэгээрээ ахлах сургуулийн хүүхдийн ч юмуу эсвэл өсвөр насныхны амьдралыг өгүүлсэн кинонд тухайн дүрд арай хөгшидхөөр хүмүүсийг ч тоглуулах нь бий. Тэд дүр сонголтондоо юуг чухалчлан үзснийг мэдэхгүй ч, дараах тохиолдлуудад насны зөрүү илт анзаарагдаж байсан аж. 

Дүрдээ "хөгшидсөн" жүжигчид Хадгалах

Танд эрч хүч, эерэг энерги өгөх шилдэг кинонууд

Зарим киног үзсэний дараа сэтгэл зүрхэнд хоногшиж, хэзээ ч мартагдашгүй дурсамжийг бүтээдэг бол, зарим кино нь тэр даруй мартагддаг. Бид өнөөдөр та бүхэндээ эмэгтэйчүүдэд урам зориг, ухаарал хайрлах хамгийн шилдэг, хэзээ ч сэтгэл зүрхнээс гарахгүй кинонуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Эдгээр киног үзсэний дараа таны амьдралыг харах өнцөг өөрчлөгдөж, илүү хүчирхэг, өөртөө итгэлтэй болно гэдэгт итгэлтэй байна. 

Танд эрч хүч, эерэг энерги өгөх шилдэг кинонууд Хадгалах

"Оддын дайн" киноны санаа авсан бодит зүйлс болон үйл явдлууд

Үндэс үгүй бол үр шим үгүй гэхчээр ямар ч уран сайхны, шинжлэх ухааны зөгнөлт зохиолууд бодит амьдралд батлагдсан баримт дээр тулгуурлаж алив сонирхолтой зүйлийг гаргаж, үзэгч олондоо хүртээдэг билээ. Ялангуяа "Оддын дайн"-ыг зохиосон Жорж Лукас (George Lucas) түүхийн хорхойтон байсан учраас бүтээлдээ өөрийн сонирхлын дагуу олон гайхалтай шинжийг шингээж өгсөн аж. Өнөөдөр та бүхэнд тэдгээрээс танилцуулахаар бэлтгэлээ. 

"Оддын дайн" киноны санаа авсан бодит зүйлс болон үйл явдлууд Хадгалах

Насны хэт их зөрүүг үл харгалзан кинонд дүр бүтээсэн жүжигчид

Кино найруулагчид ихэнхдээ өөрийн зохиосон дүртэй ойролцоо настай жүжигчдийг сонгож, кинондоо тоглуулахыг эрмэлздэг. Гэхдээ энэ бол хамгийн гол шалгуур биш бөгөөд нэн түрүүнд жүжигчний чадвар, гадаад төрх зэрэг нь маш чухал. Тиймээс ч заримдаа кинон дээр маш сонирхолтой зүйл тохиолддог. Жишээлбэл: эцэг нь хүүгээсээ дүү (Ли Пейс болон Орландо Блүүм), 23 настай гэрлэсэн эмэгтэй өсвөр насны хүүхэдтэй хайр сэтгэлийн холбоотой болох (Татьяна Аксюта болон Никита Михайловский) гэх мэт. Тухайн  кино үнэхээр сонирхолтой, сэтгэл хөдөлгөсөн болж чадвал үзэгчид энэ  төрлийн зүйлийг төдийлөн анзаардаггүй байна.

Насны хэт их зөрүүг үл харгалзан кинонд дүр бүтээсэн жүжигчид Хадгалах

Италийн алдарт жүжигчин Адриано Челентаногийн тухай таны мэдэхгүй зүйлс

"Зөрүүд эрийг номхтгосон нь" киногоор бидний сайн мэдэх Италийн нэрт жүжигчин Адриано Челентано (Adriano Celentano) өдгөө 82 настай бөгөөд үзэгч олонтой удаан хугацааны турш шинэ уран бүтээлээр уулзаагүй ч урьдын дүрүүдээрээ хүмүүсийн сэтгэлд хэдийнээ хоногшсон билээ. Бид энэ удаад хүүхэд наснаасаа эхлэн хошин мэдрэмж, бүтээлч сэтгэлгээгээрээ бусдаас ялгарч ирсэн түүний талаар үзэгчдийн төдийлөн мэддэггүй сонирхолтой баримтуудыг цуглууллаа. Ингээд түүний амьдралаар аялцгаая! 

Италийн алдарт жүжигчин Адриано Челентаногийн тухай таны мэдэхгүй зүйлс Хадгалах

Аймшгийн кино биш хэрнээ хүн бүрийг айлгадаг 12 шилдэг бүтээл

Хэдийгээр хүнийг айлгах зориулалтгүй ч өөрийн эрхгүй дотор зарс хийлгэм мэдрэмж төрүүлдэг зүйлс олон бий. Ялангуяа зарим кинонууд аймшгийн төрөлд хамаардаггүй хирнээ хүмүүсийн даралтыг ихэсгэх хэмжээнд хүртэл айдас хүргэж чаддаг аж. Өнөөдөр та бүхэнд тэдгээр бүтээлүүдээс хүргэе. 

Аймшгийн кино биш хэрнээ хүн бүрийг айлгадаг 12 шилдэг бүтээл Хадгалах

Холливууд дахь хамгийн хачирхалтай ажлууд

Бид бүхэн Холливуудын алдартай кино, уран бүтээлүүдийг үзэх дуртай байдаг шүү дээ. Тэгвэл тэрхүү алдартай киноны ард бүхэл бүтэн баг хамт олны нөр их хөдөлмөр ордог. Тиймээс ч та бүхэндээ тэдгээр хүмүүсийн бүхий л ажлыг нугалдаг, бидний төдийлөн мэддэггүй сонирхолтой ажлуудыг танилцуулж байна.

Холливууд дахь хамгийн хачирхалтай ажлууд Хадгалах

“Лолита” романы бодит түүх

1958 оны 8 сарын 18-нд АНУ-д Владимир Набоковын “Лолита” роман хэвлэгдсэн бөгөөд энэ романаараа Набаков нэр алдрын оргилд хүрсэн байдаг. “Лолита” бол ХХ-р зууны хамгийн шилдэг романуудын нэг бөгөөд “Modern Library”-аас нэрлэсэн  хамгийн шилдэг 100 романы 4-рт, Time сэтгүүлээс нэрлэсэн бүх цаг үеийн шилдэг 100 романы нэгт тооцогддог байна.

“Лолита” романы бодит түүх Хадгалах
2017-01-12, 09:09

Азийн шилдэг аймшгийн кинонууд

Хүн бүрийн нуруугаар хүйт даалгаж, үзсэн хүн бүрийг эрхгүй айдаст автуулах дэлгэцийн бүтээлийг "сайн уран бүтээл" хэмээн нэрлэдэг. Аймшгийн төрөл жанрын кинонууд дундаас Азиудын хийсэн бүтээлүүд өгүүлэх утга санаа, чанараараа ялгардаг билээ. Тиймээс ч бид та бүхэндээ нурууны шар үс босгож, шөнө зүүдэнд ортол айлгах Азийн хамгийн шилдэг аймшгийн кинонуудыг танилцуулахаар бэлтгэлээ.

Азийн шилдэг аймшгийн кинонууд Хадгалах