Италийн алдарт жүжигчин Адриано Челентаногийн тухай таны мэдэхгүй зүйлс

"Зөрүүд эрийг номхтгосон нь" киногоор бидний сайн мэдэх Италийн нэрт жүжигчин Адриано Челентано (Adriano Celentano) өдгөө 82 настай бөгөөд үзэгч олонтой удаан хугацааны турш шинэ уран бүтээлээр уулзаагүй ч урьдын дүрүүдээрээ хүмүүсийн сэтгэлд хэдийнээ хоногшсон билээ. Бид энэ удаад хүүхэд наснаасаа эхлэн хошин мэдрэмж, бүтээлч сэтгэлгээгээрээ бусдаас ялгарч ирсэн түүний талаар үзэгчдийн төдийлөн мэддэггүй сонирхолтой баримтуудыг цуглууллаа. Ингээд түүний амьдралаар аялцгаая! 

Италийн алдарт жүжигчин Адриано Челентаногийн тухай таны мэдэхгүй зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Адриано Челентано 5 хүүхэдтэй айлын отгон хүү болж, инээдмийн баяр гэгддэг 4-р сарын 1-нд төрсөн байна. Хүүхэд байхын алиа салбадай гэмээр хөгжилтэй, сахилгагүй нь дэндсэн жаал байсан учир ээж нь хүүгийнхээ ирээдүйд ихээхэн санаа зовдог байв. Улмаар төлөв даруу байлгахын тулд Адрианог үсчин болгохоор ятгасан ч эцэстээ урлагийн хүн болох учиртайг нь ойлгосон байна. 

Челентаног 12 настай байхад аав нь хорвоог орхиж, улмаар хүү цаг хийдэг ахынхаа ажлаас суралцахаар сургуулиас гарсан юм. Тэнд 5 гаруй жил ажилласан бөгөөд өнөөдрийг хүртэл цаг засах нь түүний бяцхан хобби гэнэ. Ингээд 17 насандаа Rock Boys хамтлаг байгуулж, ажлаасаа гарсан байна. Тэрээр Элвис Пресли, Америкийн хошин урлагийн жүжигчин Жерри Льюис нарын шүтэн бишрэгч байсан бөгөөд тэдгээрээс үлгэр жишээ авч, тэр байтугай элэглэлийн тэмцээнд оролцож байжээ. Нэг удаа тэр Льюисийн дүрээр 100 мянган лир хожсон аж. 

Тун удалгүй бүхий л Италичууд дуучин Адриано Челентаног таниж эхлэв. Тэр дуунуудаа өөрөө бичиж байсан бөгөөд анхны цомгоо хүртэл гаргаж амжаад байтал 23 насандаа цэргийн албанд татагдаж, дараа нь Italian Rock 'N Roll хамтлагт элссэн байна.

Үүнээс хэсэгхэн хугацааны дараа буюу онгоцонд анх удаа суухдаа тэр аэрофоби өвчтэй болохоо нээсэн аж. Адриано ухаан алдаж, хэдэн өдрийн турш ухаангүй хэвтсэн нь энэ явдлыг улам тодорхой болгожээ. Аэрофоби түүнийг насан туршид нь дагаж байгаа бөгөөд аялж болох газрын хүрээг нь хязгаарласан юм. 

1959 онд тэрээр "Guys and Jukebox" мюзикль инээдмийн кинонд тоглосон нь түүний кино урлагийн гараа болсон юм. Эндээс түүнийг Италийн алдарт найруулагч Федерико Феллини олж харсан бөгөөд "La Dolce Vita" цувралд оролцох санал тавьсан байна. Харин Челентаногийн анхны гол дүр бол "Serafino" инээдмийн киноны хөдөөний хүү байсан ба энэхүү кино 1969 онд Москвагийн кино наадмын гол шагнал хүртсэн аж. 

25 насандаа тэрээр өөрийнхөө дүрийг кино дэлгэцнээ бүтээсэн байна. "Uno strano tipo" кинонд Адриано нэгэн жижиг хотод амрахаар ирсэн хөгжилтэй явдлын талаар өгүүлэх бөгөөд энэ уран бүтээлийн явцад залуу жүжигчин Клаудиа Моритой дотносож, хожим гэрлэсэн юм. 

19 настай үзэсгэлэнт Клаудиагийн сэтгэлийг эзэмдэж чадсан Адриано одоо ч түүнийгээ дэлхий дээрх хамгийн сайхан эмэгтэй гэж үздэг. Тэдний гэрлэлт 50 гаруй жилийн настай бөгөөд 3 хүүхэд төрүүлсэн байна. Хүүхдүүд нь мөн л уран бүтээлч мэргэжил сонгосон аж. Сонирхуулахад, 1975 онд Челентано "Yuppie-doo" кинонд найруулагчаар ажилласан бөгөөд эхнэр, хүүхдүүдээ ч мөн оролцуулжээ. 

"Зөрүүд эрийг номхотгосон нь" киноны зураг авалт дээр Адриано Челентано, Орнела Мути нар хамтарч ажилласан. Бүх жүжигчид тэдний талаар мэддэг байсан ч тэдний харилцааг нуун дарагдуулсан байв. Тэд хоёр жилийн турш уулзсан бөгөөд Челентано энэ нууцыг 2008 онд өгсөн ярилцлагадаа илчилсэн юм. Үүний дараа түүний эхнэр бас мэддэг байсан бөгөөд салах хүсэлтэй байгаагаа хүлээн зөвшөөрчээ. Орнела Мутид жүжигчний энэ үйлдэл таалагдаагүйгээр барахгүй, бараг гучин жилийн дараа яагаад ингэснийг нь ойлгоогүй гэв. 

Адриано Челентано 1992 онд хөгжмийн ертөнц рүү бүр мөсөн шилжиж, кино урлагийг орхисон юм. Орчин үеийн кино зохиолууд түүнд сэтгэгдэл төрүүлэхээ хэдийнээ больсон учир ийм сонголт хийсэн гэдгээ тэрээр нуулгүй илэрхийлдэг.

Өдгөө ч түүнийг хайрласаар байгаа  шүтэн бишрэгчид дэлхий дахинаа сая саяараа байна. Өнгөрсөн жил тэрээр Челентаногийн гадаад төрх, дуу хоолой бүхий "Adrian" залуугийн тухай хүүхэлдэйн киног найруулсан. Мөн тэрээр блог хөтөлж, дагагчидтайгаа улс төрийн асуудлаар санаа бодлоо солилцдог. Учир нь улс төрийн сэдэв түүний хувьд асуудал дагуулж байсан бөгөөд тэр засгийн газартайгаа үргэлж муу харилцаатай байсан юм. 1987 онд жүжигчин сонгуульд саналын хуудсыг хүчингүй болгохыг уриалсныхаа төлөө хоёр зуун сая лирээр торгуулж байжээ. Челентано бол Италийн хамгийн алдартай эсэргүүцэгчдийн нэг бөгөөд хүрээлэн буй орчны бохирдол, түүхэн дурсгалт газруудыг нураах зэрэг үйлдлүүдийн эсрэг засгийн газрыг байнга шүүмжилдэг байна. 

2012 онд Адриано Челентано Веронад салах ёс гүйцэтгэх тоглолт хийсэн бөгөөд түүнээс хойш тайзан дээр зөвхөн тусгай зочны хувиар гарч ирж байгаа юм. Гэвч түүнийг хаа нэгтээ тоглолт хийсэн гэх цуурхал үе үе гардаг...

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()