Холливууд дахь хамгийн хачирхалтай ажлууд

Бид бүхэн Холливуудын алдартай кино, уран бүтээлүүдийг үзэх дуртай байдаг шүү дээ. Тэгвэл тэрхүү алдартай киноны ард бүхэл бүтэн баг хамт олны нөр их хөдөлмөр ордог. Тиймээс ч та бүхэндээ тэдгээр хүмүүсийн бүхий л ажлыг нугалдаг, бидний төдийлөн мэддэггүй сонирхолтой ажлуудыг танилцуулж байна.

Холливууд дахь хамгийн хачирхалтай ажлууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Нүцгэн хэсгийн хиймэл биеийг урлах

Алдартай жүжигчин бүсгүйчүүд болох Пенелоп Круз (Penelope Cruz), Натали Портман (Natalie Portman), Кира Найтли (Keira Knightley) нар киноны эротик хэсгүүдэд тусгай арьсан өмсгөлийг өмсдөг ажээ. Энэ нь камерийн цаанаас яг л бодит нүцгэн бие мэт харагдах аж. Мэдээж тэрхүү өмсгөлийг хийхийн тулд тухайн жүжигчний биеэс хэмжээс авч маш нарийн хийх ёстой. Тэрхүү хувцсыг хийх хүн маш их судалгааг хийж, биен дээрх мэнгийг хүртэл оновчтой газар байрлуулах, хөхний хэмжээ, нимгэн зузаан гэхчилэн бүх зүйл дээр анхаарч ажилладаг байна.

Нүцгэн хэсгийн хиймэл биеийг урлах

2 Дадлагажигч ажилчид

Кино компанид шинээр ажилд орох, дадлагажигч байна гэдэг  нь хэн хүний хийхийг хүсэх ажил биш юм. Учир нь тэрээр бүхий л хүний удирдлаган доор ажиллах бөгөөд ёстой л цаг наргүй ажиллах шаардлагатай болдог. Харамсалтай нь тэд ингэж их хөдөлмөрлөчихөөд жинхэнэ ажилтан болтлоо цалин хөлсний талаар санахын ч хэрэггүй. Харин зовсны эцэст жаргана гэгчээр хожим хүссэн цалиндаа хүрдэг ажээ.

Дадлагажигч ажилчид

3 Орлон тоглогчид

Хамгийн эрсдэлтэй, аминд халтай ажлуудын нэг юм. Тэдний амь үргэлж л дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байдаг гэвэл хилсдэхгүй. Хэн нэгэн алдартай жүжигчний эрсдэлтэй үзэгдэлд орлон тоглохын тулд өдөр бүрийн хүнд хүчир бэлтгэл сургуулилттай нүүр тулгардаг. Учир нь тэдэнд алдах эрх байхгүй. Тэд үргэлж л хүнд хөнгөн бэртлүүдийг авч байдаг. Тиймээс ч өөрсдийн амь насыг өндрөөр даатгуулдаг ажээ. Түүнийхээ хэрээр маш өндөр цалинждаг, жүжигчдийн дотны анд болсон хүмүүс юм.

Орлон тоглогчид

4 Үзэгчдийн суудал дүүргэгч

Уран бүтээлчдийн киноны нээлтийн үеэр суудлыг хүн ихтэй дүүрэн харагдуулах нь нэг төрлийн "PR" юм. Үүний тулд тэд хүмүүст хангалттай мөнгийг төлдөг байна. Зөвхөн кино ч гэлтгүй ямарваа олныг хамарсан арга хэмжээ, хурал цуглаан зэрэгт тэдгээр үзэгчдийг алга ташуулан, инээмсэглүүлж, хүмүүст эерэг хандлагыг төрүүлэн, байгуулагын нэр хүндийг өсгөхөд тусладаг ажээ.

Үзэгчдийн суудал дүүргэгч

5 Эротик үзэгдлийн зөвлөх

Хэрвээ та бүжгийн тухай кинонд тоглох шаардлага гарвал мэдээж танд бүжгийн багш хэрэгтэй. Тулаантай кинонд мөн л тулааны багш хэрэг болно. Тэгвэл Холливуудад эротик үзэгдлийн зөвлөх хэмээх ажлын байр байдаг аж. Тэд гол дүрийн жүжигчдийн секс үзэгдлийг илүү бодит, халуухан, романтик болгохын тулд жүжигчдэд зааварлан зөвлөгөөг өгдөг гэнэ. Бас л хэцүү ажлуудын нэг байгаа биз?

Эротик үзэгдлийн зөвлөх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()