Солонгос охидын хамтлагийг хил нэвтрүүлсэнгүй

Өмнөд Солонгосын охидын “Oh My Girl” хамтлаг саяхан буюу 12-р сарын 10-ний Пүрэв гарагт АНУ-ын Лос Анжелос хотноо шинэ цомгийнхоо зураг авалтанд оролцохоор очжээ. Гэтэл тэднийг хил дээр нэгэн итгэмээргүй шалтгаанаар саатуулсан байна.
Солонгос охидын хамтлагийг хил нэвтрүүлсэнгүй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Гаалийн ажилтнууд 15-21 насны охидын өмссөн хувцас сэлтийг харан, хууль бус биеэ үнэлэгчид байна хэмээн сэжиглэж түр саатуулж, шалгажээ. Тэднийг 15 цагийн турш холбогдох байгууллагад саатуулан, байцаалт авсан ч Лос Анжелос хот руу нэвтрүүлэлгүй Солонгос улс руу буцаасан гэнэ.



Тэдгээр цагдаагийн ажилтнуудыг “Oh My Girl” хамтлагийн менежер болон, Солонгосын “WM Entertainment” продакшны захирал нар шүүхэд өгч, зохих ёсоор шийдвэрлүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.



Үүнээс харахад Солонгосын охидын хамтлаг нэртэй, насанд хүрээгүй охид хэт ил задгай хувцас өмсөн, олон нийтэд буруу ойлголт төрүүлээд зогсохгүй, үеийнхэндээ буруу үлгэр дууриал өгч байгаа нь ойлгомжтой. Түүнчлэн АНУ-ын хил гаалийн ажилтнууд тэднийг жинхэнэ биеэ үнэлэгчид ч байж болзошгүй хэмээн сэжиглэсэн гэнэ.



Мөн түүнчлэн 2012 онд Өмнөд Солонгосын хөгжмийн продюсерүүд насанд хүрээгүй охидыг ил задгай, тачаангуй хувцаслахыг шаардан, бэлгийн дарамт үзүүлж байсан нь нэгэнт илчлэгдэж, олны дургүйцлийг хүргэж байсан билээ.










Видео



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()