КИНО ЕРТӨНЦ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Италийн алдарт жүжигчин Адриано Челентаногийн тухай таны мэдэхгүй зүйлс

"Зөрүүд эрийг номхтгосон нь" киногоор бидний сайн мэдэх Италийн нэрт жүжигчин Адриано Челентано (Adriano Celentano) өдгөө 82 настай бөгөөд үзэгч олонтой удаан хугацааны турш шинэ уран бүтээлээр уулзаагүй ч урьдын дүрүүдээрээ хүмүүсийн сэтгэлд хэдийнээ хоногшсон билээ. Бид энэ удаад хүүхэд наснаасаа эхлэн хошин мэдрэмж, бүтээлч сэтгэлгээгээрээ бусдаас ялгарч ирсэн түүний талаар үзэгчдийн төдийлөн мэддэггүй сонирхолтой баримтуудыг цуглууллаа. Ингээд түүний амьдралаар аялцгаая! 

Италийн алдарт жүжигчин Адриано Челентаногийн тухай таны мэдэхгүй зүйлс Хадгалах

Орон гэргүй эр хаягдсан барилгыг гудамжны урлагийн музей болгож хувиргажээ (30+ фото)

Италийн Милан хотын захад нэгэн хаягдсан барилгыг сүүлийн үед харш, шилтгээнээс дутахгүй үнэ цэнтэйд тооцох болжээ.  Энэ газарт хүн бүр хэдэн зуун граффити бүтээлүүдийг үзэж сонирхож, тэр байтугай тухлан сууж хооллож ч болох гэнэ. Эдгээр бүх зүйл Тунис гаралтай орон гэргүй хөгшин эрийн гавьяа аж. 

Орон гэргүй эр хаягдсан барилгыг гудамжны урлагийн музей болгож хувиргажээ (30+ фото) Хадгалах

"Гэртээ ганцаараа" киног дахиж үзэхдээ анзаарах хэрэгтэй сонирхолтой зүйлс

12-р сар бол шинэ жил, зул сарын баярын кино үзэхэд нэн тохиромжтой үе билээ. Баярын уур амьсгал төрүүлсэн дэлгэцийн бүтээлүүдийг бодох төдийд л хэн бүхний толгойд хамгийн түрүүнд бууж ирдэг хэд хэдэн алдартай кинонууд бий. Тэдгээрийн нэг нь яахын аргагүй "Гэртээ ганцаараа" гэдгийг эсэргүүцэх хүн бараг л байхгүй гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл энэхүү киноны эхний хоёр анги буюу жүжигчин Маколей Калкин (Macaulay Culkin)-ий гол дүр бүтээсэн кинонд та бүхний урьд өмнө нь анзаараагүй байж болох зарим хэсгүүдийг толилуулъя. 

"Гэртээ ганцаараа" киног дахиж үзэхдээ анзаарах хэрэгтэй сонирхолтой зүйлс Хадгалах

"Японы Боди-Арт" - Байгалийн болон урлагийн бүтээлийг хослуулахуй (20+ фото)

Наран улсын визуал артист Гаку Азүма (Gaku Azuma) 2012 оноос хойш өдийг хүртэл Боди-Арт чиглэлээр уран бтээл туурвиж байгаа бөгөөд тэрээр хүний бие махбодийг байгалийн үнэт бүтээлд тооцож, бишрэн шүтдэг байна. Тэр дундаа бүсгүй хүний гоо сайхныг харуулах түүний бүтээлүүдийг амьд организмын арьсан дээрх уран зураг гэж хэлж болно. Өдгөө 57 настай уран бүтээлч тэрээр бэхний тусламжтай Боди-Арт хийхийн хажуугаар тэдгээрийн гэрэл зургуудыг камерын дуранд буулгах ажлыг ч өөрөө хариуцан ажилладаг аж. 

"Японы Боди-Арт" - Байгалийн болон урлагийн бүтээлийг хослуулахуй (20+ фото) Хадгалах

Алдартай хүүхэлдэйн киноны дүрүүд дэлгүүр хэсдэг байсан бол... (30 фото)

Францын концепт артист Линда Будербала (Linda Bouderbala) бол Marcel Worldwide компанийн ахлах дизайнер бөгөөд хүүхэд ахуй насныхаа хайртай дүр, үлгэрийн баатруудыг уран бүтээлийн хуудсандаа өнгөрсөн цагаас өнөө үед авчрах сонирхолтой. Голчлон хүүхэлдэйн киноны дүрүүдийг зурдаг түүний бүтээлүүдээс та бүхэн ч өөрсдийнхөө бага насны хайртай дүрээ олох боломжтой. 

Алдартай хүүхэлдэйн киноны дүрүүд дэлгүүр хэсдэг байсан бол... (30 фото) Хадгалах

"Харри Поттер"-ын туслах дүрийн жүжигчид 20 жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Хүүхэд залуусыг байлдан дагуулсан Харри Поттерын адал явдлууд анх дэлгэцнээ цацагдаад бараг 20 жил өнгөрсөн байна. Киноны хачин жигтэй ч гэж болох үйл явдлуудаас нь айх зүйл байхгүй гэдгийг хайр хүргэм дүрүүдээс нь харахад илт байдаг билээ. Тийм ч учраас энэхүү шилдэг бүтээлийг дахин дурсаж, туслах дүрүүдэд тоглосон чадварлаг жүжигчид өдгөө хэрхэн өөрчлөгдсөн болохыг харуулахаар бэлдлээ. 

"Харри Поттер"-ын туслах дүрийн жүжигчид 20 жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хадгалах

Зартай гэмт хэрэгтнүүдийн дүрийг кино дэлгэцнээ хэн бүтээсэн бэ?

Хүн төрөлхтний оршин тогтнохуйд асар том гавьяа байгуулсан эрдэмтэд түүхийн хуудаснаа тэмдэглэгдэн үлдсэн байдаг бол мөн гэрэл, сүүдэр зэрэгцэн оршдогийн адилаар муу муухай үйлдлээрээ нэрээ дуурсгасан хүмүүс ч бас байх аж. Мөн та гэмт хэрэг, болсон явдлуудаас сэдэвлэн бүтээсэн кино зохиолын гол дүр бодит амьдрал дээр яг ямар хүн байсан бол гэж гайхаж байсан уу?

Зартай гэмт хэрэгтнүүдийн дүрийг кино дэлгэцнээ хэн бүтээсэн бэ? Хадгалах

Хүнийг байгальд "уусгадаг" Америк артистын шинэхэн бүтээлүүд

Контемпорари арт чиглэлээр уран бүтээл туурвидаг АНУ-ын артист Трина Мерри (Trina Merry) хүний биеийг байгалийн өнгөнд уусгасан боди-арт хийдгээрээ алдартай. Тодруулбал, тэрээр хүмүүсийг нүдэнд үзэгдэхгүй, хүрээлэн буй орчны нэг хэсэг болгон хувиргадаг байна. Трина Мерри саяхан "Lost in Wonder" нэртэй цувралаа танилцуулаад байгаа бөгөөд цувралын ерөнхий онцлог нь моделийг манай гариг дээр түүхэн дурсгалт газарт уусган харуулж, камерын дуранд буулгасан онцлогтой гэнэ. 

Хүнийг байгальд "уусгадаг" Америк артистын шинэхэн бүтээлүүд Хадгалах

Түүхэн кинонуудад дүрдээ хамгийн сайн тохирсон жүжигчид

Түүхэн цаг хугацаанд амьдарч байсан бодит хүний дүрийг бүтээхэд жүжигчдэд илүү өндөр хариуцлага оногдох нь бий. Тэдний гадаад төрх ижил төстэй байх ёстойн дээрээс үйл хөдлөл, нүүр царайны хувирал, зан авир зэрэг олон хүчин зүйлс шаардагддаг нь мэдээж юм. Тэгвэл нүдээ олсон шагнал гэдэг шиг дүрээ олсон жүжигчид байдаг ажээ.

Түүхэн кинонуудад дүрдээ хамгийн сайн тохирсон жүжигчид Хадгалах

Жүжигчид эротик кинонд тоглох үед тэдний эхнэр, нөхөр нь хэрхэн хүлээн авдаг вэ?

Таны хайртай хүн өөр хэн нэгнийг тэвэрч, үнсэж байгааг тэсвэрлэх боломжтой гэж үү? Харин жүжигчид их хэмжээний мөнгөний төлөө, аль эсвэл мэргэжлийн шаардлагаар дотно харилцааны хэсгийн зураг авалтанд оролцох шаардлага гардаг.  Тэгвэл алдартай жүжигчдийн гэр бүлийн хүмүүс хосынхоо секс зураг авалтанд хэрхэн ханддаг талаар сонирхоцгооё.

Жүжигчид эротик кинонд тоглох үед тэдний эхнэр, нөхөр нь хэрхэн хүлээн авдаг вэ? Хадгалах

2020 онд хамгийн тод гялалзсан 10 жүжигчин

"Knives Out" киноны дүрээрээ Куб-Испани гаралтай жүжигчин Ана Де Армас (Ana de Armas)-д IMDb үзүүлэлтээрээ 2020 оны шилдэг кино одоор шалгарсан байна. Ингээд дэлхий дахинд олон сорилтыг авчирсан 2020 оны кино урлагийн хамгийн шилдэг 10 жүжигчинд ямар хүмүүс багтсаныг хамтдаа сонирхоё. 

2020 онд хамгийн тод гялалзсан 10 жүжигчин Хадгалах

Хайр, дур хүслийн хүчийг мэдрүүлэх Итали зураачийн халуухан уран бүтээлүүд

Хайр, хүсэл тэмүүллийн орон болсон Италийн артист Фрида Кастелли (Frida Castelli)-ийн уран бүтээлүүд цахим ертөнцөд ширүүн шуурга дэгдээжээ. Тодруулбал, түүний зургууд амьдралын хатуу дэг журмыг баримтлагчдын уур хилэн, дургүйцлийг хүргэсэн бол постмодерн урлагийн шүтэн бишрэгчдээс сайшаал магтаал хүртсэн юм. Түүний ур чадварыг Рембрандт, Пикассогийн торгон мэдрэмжтэй адилтгаж байна. 

Хайр, дур хүслийн хүчийг мэдрүүлэх Итали зураачийн халуухан уран бүтээлүүд Хадгалах