Амьдаараа булшлагдсан хүмүүсийн сэртхийлгэм түүх

Үхэх, төрөх хоёр нь хэдийгээр амьдралын зөрчиж болшгүй жам ёсуудын нэг ч гэлээ, зарим хүмүүс үхэх хугацаанаасаа хамаагүй эрт золгүй тохиолоор булшлагдсан байх юм. Зарим нэг нь шинэхэн төрсөн үрээ үхэг гээд зориудаар булшлан, тэр нь азтай тохиолоор аврагдаж амь гардаг ажээ. Үүнээс харахад, зарим хүмүүсийг хариуцлагатай, нинжин сэтгэлтэй байхыг харуулж байна. Ийнхүү бид та бүхэндээ амьдаараа булшлагдсан хүмүүсийн сэтгэл сэртхийлгэм, аймшигт түүхийг хүргэе.

Амьдаараа булшлагдсан хүмүүсийн сэртхийлгэм түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Пиломеле Жонетре (Philomele Jonetre)

Пиломеле Жонетре хэмээх 24 настай Франц эмэгтэй, булчин задрах өвчний улмаас хэсэг хугацаанд ухаангүй байж шокын байдалтай байжээ. Улмаар түүнийг эмнэлгээс нас барсан хэмээн оношилж, амьдаар нь булшилсан байна. Тэрээр газар дор 1 цагийн турш байсан бөгөөд, амь тэмцэн ухсаар эсэн мэнд гарчээ. Хөрс сийрэг, авсны тагийг бүрэн таглаагүй байсан нь түүнийг аварсан юм. Улмаар гэртээ ирж хаалга тогшиход хүн бүхэн гайхаж, алмайрсан бөгөөд бүгд л түүнийг сүнс, сүүдэр босоод ирлээ хэмээн айсан гэдэг. Бүсгүйн зүрхний хэм маш сул, аяар байсанд, эмч нар ийнхүү андуурахад хүрчээ. 

Пиломеле Жонетре (Philomele Jonetre)

2 Ферраз Де Васконселосоос ирсэн залуу

Ферраз Де Васконселос  тосгонд амьдардаг Сан Пауло (Sao Paulo) хэмээх бүсгүй 2013 онд гүн цочролд оржээ. Тэрээр эцэг эхийнхээ хөдөөлүүлсэн газрыг эргэхээр ирэхэд нэгэн залуу булшнаасаа амь тэмцэн гарахаар зүтгэж байсан гэдэг. Түүнийг толгой, гар хөрсний гадаргуу дээр гарсан ч, бие нь булаатай байсан аж. Бүсгүй түргэн дуудаж, залууд анхны тусламж үзүүлснээр залуу аврагджээ.

3 Бяцхан охин

Лу Сяоцзюнь (Lu Xiayun), хэмээх нэгэн бүсгүй, БНХАУ-ын Донгдонг мужид амаржжээ. Тэрээр тариачин айлд өссөн учир, орчин үеийн анагаах ухааны хөгжил, эмчилгээг төдийлөн мэддэггүй байв. Бүсгүй өөрийгөө дөнгөж 4 сартай жирэмсэн хэмээн бодож байсан ч, хүүхэд хэдийн хугацаагаа гүйцээсэн байна. Ингээд бүсгүй амаржиж охинтой болсон боловч, хүн бүр түүнийг амьгүй хүүхэд төрүүллээ хэмээн бодсон гэдэг. Үүнийг дуулсан бүсгүйн нөхөр эхнэрийн хамтаар эмч дуудахаар явсан хойно, охины эх бяцхан охиныг хэдийн хөдөөлүүлжээ. Эмч нар ирээд охиныг сураглатал бүсгүйн эх, булсан газраа заан өгчээ. Охиныг шорооноос ухан гаргаж үзэхэд зүрхний хэм сулхан сонсогдож, биеийн темперетур нь хөрж, бие нь хөхөрсөн байсан гэдэг. Гэсэн ч бяцхан нярайд яаралтай арга хэмжээ авсны эцэст амь насыг нь аварчээ.

Бяцхан охин

4 Mайк Минэй (Mike Meaney)

Бидний танилцуулах энэхүү эр үнэхээр хачирхалтай түүхтэй юм. Тэрээр Ирланд гаралтай бөгөөд бартендер хийдэг байжээ. Хөөрхий залуу газарт 61 хоногийн турш булагдаж амь тэмцэн өнгөрүүлсэн бөгөөд үүгээрээ дэлхийн рекорд эвдэхийг хүсчээ. Гэвч сүүлд амьсгал тэмцэж, ухаан балартаж, үхэхийн наана аврал эрж золоор аврагдсан байна. Тэрээр өнгөрсөн бүхий л хугацаанд нүүрэндээ нарны шил зүүж, шингэн ууж амьдарсан гэдэг.

5 Энтони Бриттон (Antony Britton)

Тэрээр 2 метрийн гүн нүх ухаж, үүндээ гараа гавлан, ороод шороогоор булуулсан аж. Ингэхдээ зогсож байсан бөгөөд ямар нэгэн авс ашиглаагүй аж. 9 минутын дараа гэхэд залуу газар байсан хэвээр... Удалгүй түргэн тусламжын багийнхан түүнийг татаж гаргахад залуу бараг л үхэх дөхсөн байв. Тэрээр үүгээрээ газар амьсгалж болох эсэх, хэрэв газарт булагдвал хэр удаан амьд байх боломжтойг биеэр туршиж үзсэн гэдэг. Мэдээж газар доор ямар ч амьсгалах аргагүй бөгөөд залуу энэхүү туршилтыг хийх хүртлээ 14 сар бэлтгэгдсэн юм. Ямартай ч түүний адал явдал, амь өрссөн зүйлс дуусаагүй байгаа ажээ.

6 Бяцхан охин

Хоёр бүсгүй 2015 оны 11-р сард Калифорни мужын Комптон хотын дугуйн замаар зугаалж явжээ. Гэтэл тэдний явсан замын ойролцоо хүүхэд уйлах чимээ гарсан байна. Тэд гайхан, балмагдаж, сайтар сонсвол тус чимээ газар доороос гарч байсан гэнэ. Бүсгүйчүүд тэр дор нь цагдаа дуудан, шалгаж үзэхэд бяцхан охиныг амьдаар нь газар дор булсан байв. Цагдаа нар 2 настай охиныг эмнэлэгт хүргэн, ээжийг нь олж хүний амь хороохыг завдсан хэмээж шоронд хийсэн аж. Өдгөө охин эрүүл саруул байгаа боловч хэрэв өнөөх 2 бүсгүй энэхүү бяцхан охиныг олоогүй бол хэмээн бодох төдийд эрхгүй айдас төрнө.

7 Том Гейрин (Tom Guerin)

Санамсаргүй байдлаар 3 настай Том гэх хүү амьдаараа авсанд орсон юм. Ирландын их өлсгөлөнгийн үед маш олон хүн насан эцэслэж, тэднийг оршуулж байсан тул оршуулгын газрын ажилчид хүмүүсийг үхсэн амьдыг нь гүйцэт шалгалгүй оршуулж байснаас энэхүү асуудал үүсчээ. Тэд ухаан нь балартсан хүүг олж, тэр дор нь газар ухаж, авсанд хийн оршуулсан байна. Харин тухайн оршуулгыг үйлдсэн хүмүүс 2 хоногын дараа бусдаас сураг дуулж, хүүг амьд гэдгийг мэдсэн бөгөөд яаравчлан ирж хүүг гаргахад тэрээр үхэхийн даваан дээр байсан гэдэг.

Том Гейрин (Tom Guerin)

8 Хятад хүүхэд

2015 оны 5-р сард нэгэн бүсгүй ногоо түүхээр явсан бөгөөд газар дороос хүүхдийн уйлах чимээ сонсож, балмагдан цочирджээ. Тэрээр цагдаа дуудаж, хүүг гарган, эмнэлэгт аваачсан байна. Цагдаа нар чухам ямар учраас нялх хүүхэд амьдаараа авсанд орсон болохыг судлаад тун ч аймшигтай зүйлийг олж мэдсэн байна. Нярай хүүхэд төрөхдөө уруул нь сэтэрхий байсан тул эцэг эх нь өсгөхөөс татгалзаж, оршуулгын газар аваачиж тавьсан аж. Харин тус хүүг эмээ өвөө нь газар ухан булж, оршуулсан аж. Цагдаа нар үнэн учрыг олж мэдэн, эцэг эх, эмээ өвөөг нь буруутган, хорьсон юм. Ямартай ч бяцхан хүү хүйтэн авсанд 8 хоносон бөгөөд азаар газраас хэдхэн см-ын дор байсан тул агаар авч, борооны усаар ундаалж, амь гарсан байжээ. Хүүгийн бие хурдан сайжирсан бөгөөд өдгөө эрүүл саруул өсч торниж байгаа юм.

Хятад хүүхэд

9 Наталья Пастернак

(Natalya Pasternak) Наталья гэх бүсгүй нэгэн өдөр ой модоор нохойгоо салхилуулж яваад баавгайтай тааралдсан байна. Баавгай түүний хоёр хөлийг тас хазахад бүсгүй үхэдхийн унасан аж. Үүнийг харсан баавгай түүнийг үхсэн хэмээн бодож, үүрэндээ аваачсан бөгөөд дараа идэхээр хадгалж, нүхэнд хийжээ. Бүсгүй яахаа мэдэхгүй ингээд л араатны хоол болдог юм байж хэмээн бодож, шөнийг өнгөрүүлсэн байна. Гэтэл анчид тус баавгайг агнах гэж яваад бүсгүйг олж, баавгайг алан, өрөвдөлт бүсгүйн амийг аварчээ.

Наталья Пастернак

10 Эззи Данбар (Essie Dunbar)

Өмнөд Каролинад амьдардаг Эззи Данбар гэх 30 настай бүсгүй 1915 онд хүнд хэлбэрийн эпилепсийн таталт өгдөг өвчтэй болж, эмч нар түүнийг удахгүй бөгөөд оршуулгын ёслолд бэлд хэмээн гэрийнхэнд нь дуулгасан юм. Тиймдээ ч түүний эгч, оршуулгын ёслолд бэлтгэсэн төдийгүй нэгэн өдөр бүсгүй ухаан нь балартсан, сэрэхгүй байхыг үзээд үхсэн хэмээн ойлгож оршуулжээ. Ингэхдээ нүхэнд авсыг хийхээсээ өмнө дүүгийнхээ царайг эцсийн удаа харах гэж эгч нь авсыг онгойлгоход дүү нь инээчихсэн хэвтэж байв. Бүсгүй балмагдаж, өөрийгөө солиорлоо гэж бодсон ч түүний дүү үнэхээр амьд байсан юм. Эззи үхэх нь бүү хэл урт удаан амьдарч 1962 онд нас барсан байдаг билээ.

Эззи Данбар (Essie Dunbar)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()