"Харри Поттер"-ын туслах дүрийн жүжигчид 20 жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Хүүхэд залуусыг байлдан дагуулсан Харри Поттерын адал явдлууд анх дэлгэцнээ цацагдаад бараг 20 жил өнгөрсөн байна. Киноны хачин жигтэй ч гэж болох үйл явдлуудаас нь айх зүйл байхгүй гэдгийг хайр хүргэм дүрүүдээс нь харахад илт байдаг билээ. Тийм ч учраас энэхүү шилдэг бүтээлийг дахин дурсаж, туслах дүрүүдэд тоглосон чадварлаг жүжигчид өдгөө хэрхэн өөрчлөгдсөн болохыг харуулахаар бэлдлээ. 

"Харри Поттер"-ын туслах дүрийн жүжигчид 20 жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Молли Уизлигийн дүрд Жули Уолтерс

Харригийн дотны найз Рон Уизлигийн ээж цувралын хамгийн дутуу үнэлэгдсэн дүрүүдийн нэг юм. Хүний сэтгэлийг татах чадвартай жүжигчин Жули Уолтерсын бүтээсэн энэхүү дүр Харри Поттерын эцэг эхийг нас барсны дараа түүний ээжийг орлосон цор ганц нэгэн байж болох юм.

Молли Уизлигийн дүрд Жули Уолтерс

2 Артур Уизлигийн дүрд Марк Уильямс

Артур Уизлиг бид яаж мартаж болох билээ. Шидтэнгүүдийн яамд ажилладаг хөгжилтэй аавын дүрийг Британийн хошин урлагийн жүжигчин Марк Уильямс бүтээсэн. 

Артур Уизлигийн дүрд Марк Уильямс

3 Флер Делакурын дүрд Клеманс Поэзи

Флер Делакуртай анх дөрөвдүгээр анги дээр "Гурван шидтэн"-ийнтэмцээнд оролцохоор Францаас ирэхэд нь бид танилцсан билээ. Францын жүжигчин Клеманс Поэзи өдгөө кино урлагийн карьераа үргэлжлүүлж байгаа юм.

Флер Делакурын дүрд Клеманс Поэзи

4 Виктор Крамын дүрд Станислав Ианески

Флер Делакурын адил Виктор Крам бол дээрх тэмцээний оролцогчдын нэг байсан билээ. Мөн та түүний Хермонигийн зүрх сэтгэлийг татах гэсэн бүтэлгүй оролдлогыг санаж байгаа байх. Энэхүү дүрийг Болгарын жүжигчин Станислав Ианевски бүтээжээ.

Виктор Крамын дүрд Станислав Ианески

5 Дин Томасын дүрд Альфред Енох

Эхний ангиас эхлээд бүх цувралын туршид Харритай нэг анги, Гриффиндор тэнхимийнхэн болох хүүхдүүд үе үе гардаг. Тэдний нэг нь Алфред Энохын тоглосон Дин Томасын дүр байв. Жүжигчин хагас Англи, хагас Бразил гаралтай бөгөөд өдгөө 10 гаруй кино, телевизийн нэвтрүүлгүүдэд тоглоод байгаа юм. 

Дин Томасын дүрд Альфред Енох

6 Симус Финниганы дүрд Девон Мюррей

Симус бол Харригийн бас нэгэн ангийн найз байсан бөгөөд Диний хамгийн сайн найз байсан тул тэд нэг өрөөнд хүртэл хамт амьдардаг байв. Түүний дүрд жүжигчин Девон Мюррей тогложээ.

Симус Финниганы дүрд Девон Мюррей

7 Олимп Максимын дүрд Фрэнсис Де Ла Тур

Хагридын сэтгэлийг татсан цорын ганц эмэгтэй Максимийн дүрийг жүжигчин Фрэнсис де ла Тур цэнхэр дэлгэцнээ авчирсан. Тэрээр Алиса гайхамшгийн оронд, сүүлд Netflix-ийн Энола Холмс дээр ажилласан билээ. 

Олимп Максимын дүрд Фрэнсис Де Ла Тур

8 Профессор Спроутын дүрд Мириам Марголес

Хогвартсын ид шидийн сургуульд шидэт ургамлын хичээл заадаг, асуудал үүсвэл ярилцахад бэлэн байдаг, найрсаг хөгжилтэй Профессор Спроутын дүрийг жүжигчин Мириам Марголес бүтээсэн байна. Хөгжилтэй баримт дурдахад тэрээр цувралын эхний ангиудад Дамблдорын дүрийг бүтээсэн жүжигчин Ричард Харрисд дургүй гэдгээ шууд хэлж байжээ.

Профессор Спроутын дүрд Мириам Марголес

9 Профессор Трелонигийн дүрд Эмма Томсон

Сибилл Трелони бол Хогвартсын сургуулийн мэргэ төлгийн багш бөгөөд Харри Поттерын хувь заяаг зөгнөдөг гэдгээрээ чухал дүр юм. Хачирхалтай багшийн дүрийг Алтан бөмбөрцөг, Оскар зэрэг дэлхийн томоохон кино наадмуудын шагналт жүжигчин Эмма Томпсон бүтээсэн. Тэрээр алдартай жүжигчнээс гадна уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг идэвхтэй дуу хоолойгоо өргөдөг. 

Профессор Трелонигийн дүрд Эмма Томсон

10 Аластор Мүүдигийн дүрд Брендан Глисон

Харригийн Хогвартсад сурч байх хугацаандаа уулзсан бүх профессоруудаас Аластор Мүүди бол хамгийн хачин хүмүүсийн нэг байсан билээ. Түүний гадаад төрх, аймаар шилэн нүднээс эхлээд хандлага нь хүртэл ердийн байсангүй. Энэ жигтэй мөртлөө хүндэлмээр эрийн дүрд алдарт жүжигчин Брендан Глисон тоглосон байна. 

Аластор Мүүдигийн дүрд Брендан Глисон

11 Нарцисса Малфойн дүрд Хелен Макрори

Жүжигчин Хелен Макрори нь Харригийн сургуульд удаан хугацаанд дайсагналцаж байсан Драко Малфойн ээж Нарцисса Малфойгийн дүрд тоглосон аж. Хэдийгээр Нарциссагийн дүр дэлгэцэн дээр тийм ч их харагддаггүй ч гэсэн зөв цагтаа үзэгчдийн төсөөлшгүй үйлдлийг хийж киног улам сонирхолтой болгодог тул тун чухал дүр юм. 

Нарцисса Малфойн дүрд Хелен Макрори

12 Питер Петтигрюгийн дүрд Тимоти Спаллт

Рон Уизлигийн тэжээвэр амьтан болж олон жилийн турш жүжиглэсэн Питерийн дүрд жүжигчин Тимоти Спалл тоглосон. Тэрээр 1996 онд цусны хорт хавдартай болох нь тогтоогдсон ч кино, телевизийн карьераа үргэлжлүүлсээр байна. 

Питер Петтигрюгийн дүрд Тимоти Спаллт

13 Ремус Люпиний дүрд Девид Тевлис

Энэхүү киноны хамгийн мартагдашгүй дүр, хүндэлмээр профессоруудын нэг болох Ромус Люпиний дүрийг Девид Тевлис бүтээсэн.

Ремус Люпиний дүрд Девид Тевлис

14 Рита Скитерийн дүрд Миранда Ричардсон

Хачирхалтай, дуулиант хэрэг бүрийг судлахаар мөшгих Рита Скитер сурвалжлагчийг та бүхэн тод санаж байгаа байх. Түүний дүрийг Британийн нэрт жүжигчин Миранда Ричардсон бүтээсэн байна. 

Рита Скитерийн дүрд Миранда Ричардсон

15 Ксенофилиус Лавгүүдийн дүрд Рис Ифанс

Харри Поттерийн адал явдалд маш бага үүрэг гүйцэтгэсэн өөр нэг дүр бол Лунагийн аав Ксенофилиус Лавгүүд юм. Гэсэн ч энэ дүр дэлгэцэнд гарах богинохон хугацаандаа хүн бүрийн анхаарлыг татсан нууцлаг, сонин байж чадсан билээ. Уг дүрийг бүтээсэн жүжигчин Рис Ифанс Харри Поттерийн дараа  "Гайхамшигт Хүн-Аалз" кинонд тоглосон.

Ксенофилиус Лавгүүдийн дүрд Рис Ифанс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()