Өнөө үеийн алдартай зохиолчид бүх цаг үеийн шилдэг 10 номыг тодруулжээ

Америкийн "The News & Observer" сонины тоймч Ж.Педер Зейн өнөөгийн Англи, Америкийн нэрт 125 зохиолчтой холбогдож тэднээс шилдэг зохиол болон зохиолчдын талаар санал асуулга авсан аж. Үүний үр дүнд тэрбээр бүх цаг үеийн шилдэг бүтээлүүд болон тэдгээрийн зохиолчдын жагсаалтыг эмхэтгэн "Шилдэг 10: Зохиолчдын хамгийн дуртай бүтээлүүд" хэмээх номыг гаргасан байна.

Өнөө үеийн алдартай зохиолчид бүх цаг үеийн шилдэг 10 номыг тодруулжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Педер Зейн зохиолчдод нийт 544 ном болон тэдгээрийн зохиолчдын жагсаалт өгч тус бүрийг 1-ээс 10 хүртэлх оноогоор үнэлэхийг хүсчээ. Энэ аргын дагуу тэрбээр шилдэг 125 зохиол болон зохиолч нарыг тодруулсан байна.

Бүх цаг үеийн хамгийн агуу уран зохиол яг юу болох талаар хүн бүр өөр өөрийн гэсэн бодолтой байдаг. Гэхдээ мэргэжлийн хүмүүс арай бодит санал гаргах нь дамжиггүй юм. Ингэж орчин үеийн зохиолчид ямар бүтээлийг хамгийн агуу хэмээн үнэлснийг сонирхоцгооё.

 

1 20-р зууны шилдэг бүтээлүүд

  1. "Лолита" Владимир Набоков
  2. "Агуу Гэтсби" Ф.Скотт Фицжералд
  3. "Алдагдсан цагийн эрэлд" Марсель Пруст
  4. "Үлисс" Жеймс Жойс
  5. "Дублинчууд" Жеймс Жойс
  6. "100 жилийн ганцаардал" Габриел Гарсиа Маркес
  7. "Чимээ ба хилэн" Уильям Фолкнер
  8. "Гэрэлт цамхаг руу" Виржиниа Вүүлф
  9. "Бүрэн туужууд" Фланнери О'Коннор
  10. "Цайвар гал" Владимир Набоков

20-р зууны шилдэг бүтээлүүд

2 19-р зууны шилдэг бүтээлүүд

  1. "Анна Каренина" Лев Толстой
  2. “Хатагтай Бовари” Гюстав Флобер
  3. "Дайн ба энх" Лев Толстой
  4. "Хаклберри Финийн адал явдал" Марк Твен
  5. "Өгүүллэгүүд" А.П.Чехов
  6. "Мидлемарч" Жорж Элиот
  7. "Моби Дик" Херман Мелвилл
  8. "Их хүлээлт" Чарльз Диккенс
  9. "Гэм зэм" Федор Достоевский
  10. "Эмма" Жейн Остин

19-р зууны шилдэг бүтээлүүд

3 Хамгийн олон бүтээл нь жагсаалтанд орсон зохиолч нар

  1. Уильям Шекспир - 11
  2. Уильям Фолкнер - 6
  3. Хенри Жеймс - 6
  4. Жейн Остин - 5
  5. Чарльз Диккенс - 5
  6. Федор Достоевский - 5
  7. Эрнест Хемингуэй - 5
  8. Франц Кафка - 5
  9. (Тэнцсэн) Жеймс Жойс, Томас Манн, Владимир Набоков, Марк Твен, Виржиниа Вүүлф - тус бүр 4

Хамгийн олон бүтээл нь жагсаалтанд орсон зохиолч нар

4 Бүтээлүүд нь хамгийн их оноо авсан зохиол нар

  1. Лео Толстой - 327
  2. Уильям Шекспир - 293
  3. Жеймс Жойс - 194
  4. Владимир Набоков - 190
  5. Федор Достоевский - 177
  6. Уильям Фолкнер - 173
  7. Чарльз Диккенс - 168
  8. Антон Чехов - 165
  9. Гюстав Флобер - 163
  10. Жейн Остин - 161

Бүтээлүүд нь хамгийн их оноо авсан зохиол нар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()