ТАНИН МЭДЭХҮЙ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хүүхдүүд аав ээждээ юу хэлэхийг хүсдэг вэ?

Хүүхэд гэдэг гэнэн цайлган, юу ч бичигдээгүй цав цагаахан цаастай адил. Тэд аливаа зүйлсийг бодолгүй хийж, дэггүй зандаа хөтлөгдөж, ээж аавыгаа уурлуулах нь элбэг байдаг. Гэхдээ тэдний хүүхэд нас хэдхэн жил үргэлжлээд л дуусч, хүнд хэцүү амьдрал, хөлгүй далайг туулах их аян замд морддог жамтай билээ. Харин энхрий бяцхан үрсэд ээж аавдаа хэлэхийг хүсдэг үг гэж байдаг бөгөөд энэ нь хүн бүхэнд нэгийг бодогдуулна гэдэгт итгэлтэй байна. 

Хүүхдүүд аав ээждээ юу хэлэхийг хүсдэг вэ? Хадгалах

Хэрвээ та эрэгтэй хүүхэдтэй бол, үүнийг заавал уншаарай!

Үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлнэ гэдэг эмэгтэйчүүдийн хувьд амаргүй зүйл байдаг билээ. Тэр тусмаа сахилгагүй, дэггүй эрэгтэй хүүхдийг өсгөнө гэдэг бүр ч хэцүү байх нь бий. Харин охидын хувьд ээжийнхээ үгнээс төдийлөн гардаггүй нь нууц биш юм. Тэгвэл бид нийт эхчүүддээ зориулан эрэгтэй хүүхдийг өсгөж, хүмүүжүүлэхэд тань туслах 24 үнэтэй зөвлөгөө болон санамжийг хүргэхээр бэлтгэлээ. 

Хэрвээ та эрэгтэй хүүхэдтэй бол, үүнийг заавал уншаарай! Хадгалах

Амжилттай хүмүүсийн унтахаасаа өмнө хийдэг 10 зуршил

Уулзаад ярилцахад цаанаасаа л таатай, зөв энергитэй хүмүүс гэж байдаг. Тэдний үйлдэл болгон нь амжилттай, үг болгон нь ухаалаг байдгийн учир нь ердөө л зөв дадал зуршил. Тэд орой унтахынхаа өмнө дараах зүйлсийг дандаа хийдэг ажээ. Та ч бас зорьсондоо хүрч, өөрийгөө элдэв буруу зүйлсээс холдуулж чадна.

Амжилттай хүмүүсийн унтахаасаа өмнө хийдэг 10 зуршил Хадгалах

Хэзээ ч үл тоож болохгүй 10 төрлийн зүүд

Олон зуун жилийн туршид бид зүүд, түүний утга учрыг сонирхож байсан. 19-р зуунд сэтгэл судлаач Карл Жунг (Carl Jung) үзэхдээ, "Зүүд нь тухайн хүний далд ухамсрыг харуулдаг бөгөөд давхар сүнсний ертөнцийн үүд хаалгыг нээж байдаг. Тиймээс ч таагүй зүүд бодит амьдрал дээр биеллээ олох нь бий" хэмээсэн аж. Мөн ийнхүү үргэлж таагүй зүүд зүүдлэх, зүүдэндээ ярих нь сэтгэцийн өөрчлөлт, тархины эмгэг байж болох юм. Иймд бид та бүхэндээ хэзээ ч үл тоож болохгүй 10 төрлийн зүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Хэзээ ч үл тоож болохгүй 10 төрлийн зүүд Хадгалах

Хуурамч үнэртэй усыг хэрхэн таних вэ?

Техник технологийн үсрэнгүй хөгжилтэй өнөө үед, аливаа брэндийн бараа бүтээгдэхүүнийг дуурайлган хуулбарлан хийнэ гэдэг хүүхдийн тоглоом мэт амархан болжээ. Чанартай, оригинал бараа худалдан авахыг хүсэгчдийн хувьд жинхэнэ барааг хуурамчаас нь ялгахад хүндрэлтэй байдаг. Иймд өнөөдөр та бүхэндээ бид бүгдийн өдөр тутмын хэрэглээ болсон оригинал үнэртэй усыг хэрхэн ялган, таних талаар хэрэгтэй мэдээллийг хүргэе.

Хуурамч үнэртэй усыг хэрхэн таних вэ? Хадгалах

Эдгээрийг хийхээ больсноор би эрх чөлөөг мэдэрсэн!

Өнгөрсөн амьдралаа өнгийж харахад миний хамгийн том дайсан бол төгс хүн болох эрмэлзэл байсан бололтой. Манай гэр бүлийнхэн намайг амжилтанд хүрэх ёстой хэмээн надад том итгэл найдвар төрүүлж хүмүүжүүлсэн учир би сургууль дээрээ хүртэл хэн нэгэнтэй өрсөлдөж, тэднээс дээгүүр гарахыг хүсдэг байсан.

Эдгээрийг хийхээ больсноор би эрх чөлөөг мэдэрсэн! Хадгалах

Танд хайртай залуугийн 7 шинж

Хайр хэмээх зүйл нь энэ хорвоогийн хамгийн сайхан мэдрэмж юм. Хүнийг хайрлаж, хүнээр хайрлуулна гэдэг хүн бүрт олдох ховорхон боломжуудын нэг билээ. Яагаад ховор вэ гэж үү? Бид заримдаа хажуудаа байгаа хайрыг ч анзааралгүй, өөр хэн нэгнийг хүлээж хүсэмжилдэг. Иймд бид та бүхэндээ өөртөө хайртай залууг таних 7 шинжийг өгүүлье. Таны хайр яг одоо дэргэд чинь байгаа ч юм билүү?

Танд хайртай залуугийн 7 шинж Хадгалах

Энерги, эрч хүчийг үгүй хийдэг 10 хорт зуршил. Тэдгээрээс хэрхэн ангижрах вэ?

Заримдаа таны санаж, бодсон зүйлс бүтэхгүй, амьдрал нэг л болж өгөхгүй байгаа мэт мэдрэмж төрдөг үү? Учир шалтгааныг нь ойлгохыг хичээсэн ч чадахгүй байна уу? Тэгвэл энэ нь хорт муу зуршлуудтай холбоотой бөгөөд эдгээр нь энерги, эрч хүчийг үгүй хийдэг аж. Гэхдээ уг асуудлыг хялбар аргаар шийдвэрлэх боломжтой юм. Тиймээс өнөөдөр бид танд энерги, эрч хүчээр дүүрэн байх, Далай ламын айлдсан 10 үнэт зөвлөмжийг дуулгахаар бэлтгэлээ.

Энерги, эрч хүчийг үгүй хийдэг 10 хорт зуршил. Тэдгээрээс хэрхэн ангижрах вэ? Хадгалах

Бүсгүйчүүд эрчүүдийн юунд татагддаг вэ?

Бүсгүйчүүд эрчүүдийн юунд нь илүүтэй татагдаж, зүрхээ өгдөг юм бол? Та энэ талаар урьд нь бодож үзэж байв уу? Иймд нэгэн судалгааны багийнхан бүсгүйчүүдийг судалгаанд хамруулж эрчүүдийн яг чухам юу нь таалагддаг болохыг олж мэдсэн байна. Ингээд та бүхэндээ бүсгүйчүүд эрчүүдийн гадаад төрх болон ямар зан аашинд илүүтэй татагдан, дасаж дурладгийг сонирхуулъя.

Бүсгүйчүүд эрчүүдийн юунд татагддаг вэ? Хадгалах

Хятад ээжийн хатуу дэглэм охидод нь хэрхэн нөлөөлсөн бэ?

Хэдэн жилийн өмнө Хятад ээжтэй охид үнэхээр чанга цагийн хуваарьтайгаар өдөржин хичээлээ давтаж, хөгжмийн зэмсэгээр хичээллэн өдрийг өнгөрөөдөг тухай мэдээлэл тархаж байсан билээ. Тухайн үед ч охид жаахан байв. Харин тэдний ээжийг цахим ертөнцөөр “Бар ээж” хэмээн шүүмжлэн бичиж байжээ. Гэтэл тэдгээр охид өнөөдөр ямар мундаг бүсгүйчүүд болон төлөвшсөнийг уншигч та бүхэндээ харуулахаар доорх мэдээг бэлтгэлээ.

Хятад ээжийн хатуу дэглэм охидод нь хэрхэн нөлөөлсөн бэ? Хадгалах

Ийм залууг хэзээ ч битгий алдаарай

Таныг ямар ч үед байгаагаар тань хайрлаж, халамжилж, гоо үзэсгэлэнгээр чинь нэг л амьдрах насандаа өөрийгөө чимж, юу ч болж, ямар ч зүйл тохиолдож байсан хайр сэтгэлдээ үнэнч байх, мэдлэг боловсролтой, сайхан залуутай учрахыг хүсдэггүй эмэгтэй хүн гэж бараг үгүй биз ээ. Харин энэ төрлийн залуустай учирсан ч, хайрлаж чадалгүй түүнийгээ өөр нэгэнд алдах нь цөөнгүй. Бидний бэлтгэсэн мэдээлэл танд учирсан л бол хэзээ ч алдаж болохгүй залуугийн гайхалтай зан чанаруудыг өгүүлэх болно. 

Ийм залууг хэзээ ч битгий алдаарай Хадгалах

Эерэг хандлага бидний амьдралыг хэрхэн өөрчилдөг вэ?

Амьдралыг ямар өнцгөөс хэрхэн харж байгаагаас шалтгаалан, бидний сэтгэл санаа, үзэл бодол өөрчлөгддөг. Эерэг хандлагатай, өөдрөг хүмүүс аливааг үргэлж эерэгээр харж, түүнээсээ сургамж баяр баяслыг мэдэрч байдаг бол, гутранги үзэлтэй сөрөг бодолтой хүмүүс бүхнийг буруу талаас нь харж, дүгнэдэг. Ийнхүү бид та бүхэндээ, эерэг хандлага биднийг хэрхэн өөрчилдөг талаар хэрэгтэй мэдээллийг хүргэе.

Эерэг хандлага бидний амьдралыг хэрхэн өөрчилдөг вэ? Хадгалах