Итгэмээргүй хямд үнээр iPhone-той боллоо гэж баярласан Тайланд залуугийн бүтэлгүйтэл

Онлайн дэлгүүрээр хэсэж байхдаа авахыг хүссэн бараагаа гайхмаар хямд үнээр худалдаалж байгааг харсан ямар ч хүн бусдаас өрсөж хурдхан өөрийн болгохыг хүсэх нь мэдээж билээ. Гэвч энэ мөчид хөнгөн хандаж үнэхээр болохгүйг дараах тохиолдол батлан харуулж байна. Цахим худалдааны арга ашиглан маш хямд үнээр Iphone утастай боллоо гэж баярласан Тайланд залуу бүх цаг үеийн томоохон бүтэлгүйтлийн эзэн болжээ. Баярласан хэрээ бархирна гэгчээр эрт баярлаж хоосон хоцорсон эрийн хүндхэн боловч хөгжилтэй явдлыг хүргэж байна.

Итгэмээргүй хямд үнээр iPhone-той боллоо гэж баярласан Тайланд залуугийн бүтэлгүйтэл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тайланд залуу онлайн дэлгүүрээс онцгой хямд үнээр iPhone олж аваад, тэр даруй худалдаж авахаар шийдсэн тухай Oriental Daily-д мэдээлжээ. Тэрбээр хүргэлтийн үнэ хэт өндөр байсанд бага зэрэг гайхсан ч ухаалаг утсыг хямд үнээр олж чадсандаа баярлаад илүү зүйл бодох ухаангүй байсан бололтой. 

Сэтгэл хөдлөлдөө автаж дэндүү яаравчилсан тэрээр барааны тайлбарыг дутуу уншсан болж таарсан аж.

Тайлбарыг бүрэн уншаагүйгээс үүдэж асуудал үүссэнийг худалдан авсан бараагаа гэртээ хүлээн авсан хойноо л мэдсэн байна. Ухаалаг утас гэж бодож хүлээсэн тэрхүү "бараа" нь асар том хайрцагтай хүнд зүйл байсан бөгөөд Iphone утасны дизайн бүхий ширээ байв. 

Ийнхүү тэрээр ширээгээ харах тоолондоо өөрийгөө шоолж, хөгжилтэй бүтэлгүйтэл өгүүлэх хөгтэй дурсамжтай болжээ. 

Дээрхтэй адил онлайн худалгаа хийгээд бүтэлгүйтсэн бусад хүмүүсийн хөгжилтэй зургуудаас хүргэж байна.

Дээрхтэй адил онлайн худалгаа хийгээд бүтэлгүйтсэн бусад хүмүүсийн хөгжилтэй зургуудаас хүргэж байна.

Гэрлийг 99.8 хувь нэвтрүүлдэггүй хөшиг

Биеийн хэмжээтэй дэр захиалсан нь

Арай томдуулжээ

Таносын бээлий эцэст нь ирэв

Хэвлэлийн алдаа юу?

Дээрхтэй төстэй явдал

Иодагийн хүүхэлдэй

Хэллоуины маск захиалсан нь

Харь гаригийн хүний дүрстэй шаар

Барын арьсан дэвсгэр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()