Хийжүүлсэн ундаа таны шүдэнд хэрхэн нөлөөлдөг вэ?

Хийжүүлсэн ундаа бие организмд хэрхэн нөлөөлдгийг мэдэхгүй хүн тун ховор биз ээ. Тэгвэл хийжүүлсэн ундаанд агуулагддаг "сод" буюу "нүүрсхүчлийн натри" нь шүдэнд хэрхэн нөлөөлдгийг төдийлөн сайн мэдэхгүй болов уу. Иймд  бид та бүхнийхээ эрүүл мэндэд зориулан чухал мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Хийжүүлсэн ундаа таны шүдэнд хэрхэн нөлөөлдөг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Шүдэнд хэрхэн нөлөөлдөг вэ?

  • "Сод" агуулсан ундаанд "нүүрстөрөгчийн давхар исэл" агуулагддаг ч, энэ нь эрүүл мэндэд аюул учруулдаггүй. Харин найрлаганд нь агуулагдах их хэмжээний хий нь шүдний пааланг гэмтээж, улмаар халуун хүйтэн зүйлд хэт мэдрэмтгий болгохоос гадна, шүдийг өвчлүүлдэг байна. Тэр тусмаа балчир насны хүүхдийн сүүн шүдэнд илүүтэй сөргөөр нөлөөлдөг.
  • Хийжүүлсэн ундааны найрлаганд исгэлэн амт оруулдаг чихэр /сахар орлуулагч/, хүчил /нимбэг/ байдаг. Дээрх найрлагууд нь шүдэнд хортой бөгөөд пааланг гэмтээж, шүд цоороход хүргэдэг байна. 
  • Цай болон кофе нь шүдэнд ямар нэгэн хор хөнөөл учруулдаггүй. Цай, кофе уусны дараа шүд тодорхой хэмжээгээр харладаг хэдий ч, энэ нь шүдний пааланг гэмтээдэг гэсэн үг биш юм.
  • Шүдэнд хамгийн сайн нөлөө үзүүлдэг бүтээгдэхүүнүүд бол ус болон сүү юм. Учир нь эдгээрт шүдний пааланг бэхжүүлж, амны хөндийг өвчлүүлэхээс сэргийлдэг бүх төрлийн амин дэм, эрдэс бодис агуулагддаг.

Шүдэнд хэрхэн нөлөөлдөг вэ?

2 Юу хийх ёстой вэ?

Хийжүүлсэн ундаа уух дуртай бүхий л насны хүмүүс дараах энгийн зөвлөгөөг хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэснээр амны хөндийн эрүүл ахуй сайжирч, шүдний өвчлөлөөс таныг давхар хамгаалах болно. Үүнд:

  • Хийжүүлсэн ундааны оронд сахар болон хүчил бага агуулсан, ус, сүү болон 100 хувь органик шүүс уугаарай. Хүүхдүүддээ ч мөн уулгаж хэвшүүлээрэй.

Хэрвээ та хийжүүлсэн ундаанаас татгалзаж чадахгүй байгаа бол, дараах зөвлөгөөг хэрэгжүүлж, амны хөндийн эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөе. Үүнд:

  • Хийжүүлсэн ундаа уусныхаа дараа амаа усаар сайтар зайлаарай.
  • Фтортой оо-гоор шүдээ угаах хэрэгтэй бөгөөд ингэснээр шүд өвчлөхөөс сэргийлж, шүдний пааланг бэхжүүлнэ.
  • Хийжүүлсэн ундааг болж өгвөл соруулаар ууна уу.
  • Дангаар нь уулгүйгээр, хоолтой хамт хэрэглээрэй.
  • Хийжүүлсэн ундаа уумагцаа шүдээ угаах гэж яарсны хэрэггүй. Ингэснээр шүдийг өвчлүүлэх нь бий. Өөрөөр хэлбэл, хүчил шүдний пааланг гэмтээдэг байна.

Юу хийх ёстой вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()