Ийм залууг хэзээ ч битгий алдаарай

Таныг ямар ч үед байгаагаар тань хайрлаж, халамжилж, гоо үзэсгэлэнгээр чинь нэг л амьдрах насандаа өөрийгөө чимж, юу ч болж, ямар ч зүйл тохиолдож байсан хайр сэтгэлдээ үнэнч байх, мэдлэг боловсролтой, сайхан залуутай учрахыг хүсдэггүй эмэгтэй хүн гэж бараг үгүй биз ээ. Харин энэ төрлийн залуустай учирсан ч, хайрлаж чадалгүй түүнийгээ өөр нэгэнд алдах нь цөөнгүй. Бидний бэлтгэсэн мэдээлэл танд учирсан л бол хэзээ ч алдаж болохгүй залуугийн гайхалтай зан чанаруудыг өгүүлэх болно. 

Ийм залууг хэзээ ч битгий алдаарай
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Тусч, энэрэнгүй

Тэр бусадтай харьцуулахад дэндүү сайхан сэтгэлтэй бөгөөд тусламж хэрэгтэй хэнд ч болов туслахыг хичээдэг. Энэ зан чанар нь ч гэсэн танд маш ихээр таалагдах нь дамжиггүй юм. Бусдад туслаж байгаа хүн таны төлөө бол юуг ч хийхээс буцахгүй гэдгийг эрх биш та ухамсарлаж байгаа болов уу. Тэгээд ч бусдад туслаж, гараа сунгадаг хүнд дургүй хүн гэж байхгүй биз ээ. Тэд ихэвчлэн олны дунд бусдаар хүрээлүүлж, нэр хүнд өндөртэй хүмүүс байх нь бий.

Тусч, энэрэнгүй

2 Өөртөө итгэлтэй

Хийж байгаа болон хэлж буй зүйлээс нь харахад л түүнийг өөртөө хэр их итгэлтэй залуу болохыг харж болно. Өөрөөр хэлбэл тэр хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ эзэн болж чаддаг нэгэн юм. Энэ төрлийн хүмүүс амьдрал, гэр бүлээ авч явах чадвартай байх бөгөөд ямар бүсгүй ийм залуугаас харцаа буруулж, сул дорой, доожоогүй нэгнийг сонгох билээ. 

Өөртөө итгэлтэй

3 Боловсон

Эмэгтэй хүнийг хүндэлж, хайрлаж чаддаг байх нь эрчүүдийн бүсгүйчүүдийн харцыг булаах хамгийн чухал зан чанар гээд хэлчихэд төдийлөн буруудахгүй болов уу. Эмэгтэй хүн бол нэг ёсондоо цэцэг шиг ариухан, эмзэг хүмүүс байдаг учраас тэднийг услаж, арчилж, хамгийн сайхнаар цэцэглүүлэх хэн нэгэн хэрэгтэй болохоос биш тасдаж, дэлбээг нь гэмтээх хүн огтхон ч хэрэггүй юм. Түүнээс гадна дан ганц хайртай бүсгүйгээ гэлтгүй бусадтай соёлтой, боловсон харьцаж буй эр хүнийг харсан ямар ч хүн үнэлэх нь гарцаагүй билээ.

Боловсон

4 Онгироо биш

"Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн" гэх сайхан үг байдаг шүү дээ. Гэвч ихэнх эрчүүдийн хувьд онгироо, сагсуу байх нь бий. Гол нь тэдгээр залуусын үг, үйлдэл хоёр нь бодит амьдрал дээр байнга зөрж байдаг аж. Жинхэнэ эр хүний хувьд бусдад онгирч, томрохоос илүүтэйгээр аль болох даруу, төлөв байхыг эрхэмлэдэг бөгөөд энэ нь ч тэднийг чимдэг байна. 

Онгироо биш

5 Халамжтай

Дурлалт хосуудын хувьд хамгийн чухал зүйл бол бие биенийгээ хайрлаж, халамжлах явдал билээ. Тэр тусмаа дээр дурдсанчлан охид, бүсгүйчүүд маань эрчүүдээс илүү их хайр халамжийг хүсч байдаг билээ. Хэрвээ тэр зөвхөн таны төлөө юуг ч хийхээс буцахгүйгээр барахгүй, өөрт байгаа бүхнээ зориулж байвал та түүнийг хэрхэвч тавьж явуулж болохгүй аж. Учир нь ямар ч эрэгтэй хүний хувьд чин сэтгэлээсээ хайрладаг бүсгүйнхээ төлөө л хийж чадах бүхний зориулдаг байна. 

Халамжтай

6 Жижиг асуудлыг тоодоггүй

Амьдралд жижиг, том гэлтгүй олон асуудлууд өдөр тутам л тохиолдож байдаг шүү дээ. Харин тухайн асуудлуудад хэрхэн ач холбогдол өгч байгаагаар нь эр хүнийг тодорхойлж болох юм. Том асуудлуудыг нухацтайгаар хүлээж авч, сайтар бодолхийлж шийдвэр гаргах бөгөөд жижиг асуудлууд бүрт оролцож, толгойгоо өвтгөөд байдаггүй эрчүүд амьдралын ухаантай, алсын хараатай байдаг байна. Жижиг сажиг асуудлуудад оролцож, байнга хэл ам хийж явдаг эрчүүдэд дурлах шалтгаан байхгүй нь лавтай. 

Жижиг асуудлыг тоодоггүй

7 Юу хийхээ мэддэг

Амьдрал, гэр бүлээ эр хүн л нуруун дээрээ авч явах учраас эрчүүдийн үүрэг хариуцлага эмэгтэйчүүдийг бодоход харьцангуй их байх нь бий. Амьдралд таамаглаагүй, төсөөлөөгүй зүйлс гэнэт л болдог шүү дээ. Тэр үед саад бэрхшээлээс хурдан хугацаанд гарах, оновчтой шийдвэр гаргах чадвартай байх хэрэгтэй юм. Хэрвээ таны хайрт чинь энэ төрлийн чадварыг эзэмшсэн нэгэн бол түүн шиг түшигтэй хүн амьдралд дахин учрах нь юу л бол...

Юу хийхээ мэддэг

8 Тэвчээртэй

Энэ төрлийн залуус аливаа зүйлийн үр дүнг үзэх гэж сэтгэл хөдлөлдөө автаж, яардаггүйгээс гадна аливаа чухал шийдвэр гаргахдаа өнөө маргаашаа бодож биш, алсыг харж шийдвэр гаргадаг байна. Түүнээс гадна хайртай бүсгүйнхээ үзэл бодол, санал сэтгэгдлийг сонсохдоо хүлээцтэй сонсож, аль болох түүнийг ойлгохыг хичээдэг байна. Энэ нь ч эмэгтэйчүүдэд ихээхэн таалагддаг юмсанж.

Тэвчээртэй

9 Цэвэрч

Ихэнх эрчүүдийн хувьд таалагдсан бүсгүйгээ өөрийн болгох хүртлээ байдгаараа гоёж, цэвэр цэмцгэр байдлыг дээд зэргээр эрхэмлэдэг байснаа сүүлрүүгээ нэг гэрт орж, дэр нэгтгэснийхээ дараа өөртөө анхаарал тавихаа больж, зарим үед ариун цэврээ сахихгүй байх нь бий. Харин тэр таны араас гүйж байхдаа өөртөө яаж анхаарал тавьдаг байсан шиг ээ одоог хэр нь ач холбогдол өгч байгаа бол энэ нь нэг талаасаа таныг хүндэтгэж байгаагийн шинж ажээ. 

Цэвэрч

10 Аз жаргалын мэдрүүлэгч

Байсхийгээд л сэтгэлийг чинь догдлуулж, баярын нулимс унагах залууг тавьж явуулж байгаа бол та өөрийгөө эрүүл саруул ухаантай байгаа эсэхээ шалгаж үзэхэд гэмгүй юм. Учир нь хэр баргийн залуус хайртыгаа байнга шахуу баярлуулаад байдаггүй бөгөөд таны инээмсэглэхийг харах нь түүний хувьд энэ хорвоо ертөнц дээрх хамгийн их жаргал учраас романтик залуус хайртдаа гэнэтийн сьюрпризүүдийг барьдаг байна.

Аз жаргалын мэдрүүлэгч

11 Хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйтэй учирсандаа баярладаг

Тэр таныг цаг ямагт ямар үзэсгэлэнтэй болохыг чинь хэлж, ийм сайхан бүсгүйтэй учирсандаа өөрийгөө үнэхээр их азтай гэж бодож явдаг болохоо илэрхийлдэг бол тэр танд үнэхээр их хайртай бөгөөд хэн нэгэнд алдахвий гэхээс сэтгэл дотроо нууцхан эмээж явдаг гэсэн үг аж. Байгаагаар тань бүх эд, эсийг чинь хайрлаж, өхөөрдөж байгаа эр хүнийг танд хайргүй юм байна гэж яаж хэлэх билээ.

Хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйтэй учирсандаа баярладаг

12 Нүдээрээ хайртай гэдгээ хэлдэг

Түүний нүднээс таныг гэсэн сэтгэл, хайр халамж, хүсэмжилж буй харцыг мэдэх боломжтой бөгөөд харц хэзээ ч худал хэлдэггүй гэж хүртэл хүмүүс ярьдаг шүү дээ. Хайртай залуугийнхаа харцнаас дүрэлзэм, буцлам хайрыг олж харж, мэдэрч байгаа бол түүнийг үргэлж хажуудаа байлгах нь нэг л амьдрах насандаа хэзээ ч харамсахгүй зөв сонголт хийж буйн үндэс юм.

Нүдээрээ хайртай гэдгээ хэлдэг

13 Урлагийн мэдрэмжтэй

Энэ төрлийн залуучууд аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг, хүний сэтгэлийг яаж хөдөлгөж, догдлуулахаа мэддэгээс гадна алсын харах чадвартай, өргөн хүрээнд сэтгэж чаддаг, хошин шогийн мэдрэмжтэй байдаг аж. Хэрвээ таны хайрт чинь энэ төрлийн залуу бол та өөрийгөө азтайд тооцох хэрэгтэй бөгөөд уйдах завгүй, инээд хөөр, баяр жаргалаар халгиж, цалгиж амьдрах нь ээ.

Урлагийн мэдрэмжтэй

14 Сэтгэл булаам

Тэр магадгүй энэ дэлхий дээрх хамгийн царайлаг, хамгийн сайхан залуу биш байж болох юм. Гэвч түүнийг харах бүрт сэтгэл чинь догдолж, өөрийн эрхгүй инээмсэглэл чинь тодорч байвал тэр таны хувьд сэтгэлийг чинь булаасан ханхүү яах аргагүй мөн юм. Хүн гэдэг амьтан сэтгэлийн амьтан учраас тэр таны сэтгэл зүрхэнд байрласан бол маргахын аргагүй таны хувьд эрхэм, чухал хүн бөгөөд энэ амьдралыг хамтдаа туулахаар илгээгдсэн заяаны хань чинь юм шүү.

Сэтгэл булаам

15 Романтик

Хосуудын харилцааг илүү чимж, адал явдалтай, сонирхол татам болгодог зүйл бол романтик санаанууд билээ. Түүндээ өөрийгөө хэр их хайртай гэдгээ бие сэтгэлээрээ мэдрүүлэхээс гадна романтик санаануудаар бэлэг барьж, илэрхийлэх хэрэгтэй аж. Хэрвээ тэр таныг романтик оройн зоогт урьж, гэнэтийн бэлгүүдийг ар араас нь бэлэглэж, сэтгэлийг чинь догдлуулдаг бол та яах аргагүй мундаг залууг өөрийн болгожээ.

Романтик

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()