ТАНИН МЭДЭХҮЙ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Бид ээжийгээ яагаад хайрлах ёстой вэ?

Ээж хүнийг хайрлах, хүндлэх, шагнах шалтгаанууд дэндүү олон байдаг. Гэвч тэд хэзээ ч хийсэн ажлынхаа хэрээр үнэлэгдэж, хайрлагдаж чаддаггүй билээ. Тэдний хувьд үр хүүхдийнхээ эрүүл саруул, аз жаргалтай амьдарч байгааг нь харах л хамгийн том шагнал, бэлэг юм. Ийнхүү бид та бүхэндээ ээжүүдийн бидэнд хэзээ ч хэлэхгүй үгс болон ээжийгээ хайрлах шалтгаануудаас дуулгая!

Бид ээжийгээ яагаад хайрлах ёстой вэ? Хадгалах

Хайр гэж юу вэ? /товчхон/

Хайргэж таны хувьд юу вэ? Энэ агуу мэдрэмжийн талаарх таны бодол юу вэ. Хайр нь зvгээр л нэг мэдрэмж гэж vv. Энэ талаар тайлбарласан сонирхолтой мэдээлийг яг одоо хvргэх гэж байна. Энэ хайрыг маш олон талаас тайлбарласан байгаа. Магадгvй та энэ товчхон бєгєєд оновчтой хариултуудыг хараад хэн нэгэн таниас хэзээ нэгэн цагт Хайрын талаар асуувал хариулах зvйлтэй сууж байвал зvгээр шvv дээ. Гэхдээ та Хайрын талаарх єєрийн бодолоо хуваалцаарай.

Хайр гэж юу вэ? /товчхон/ Хадгалах

Хүн бүрт хэлж боломгүй 15 нууц

Хүн болгон эргэн тойрныхондоо таалагдаж, тэднийг байлдан дагуулахыг хүсдэг. Тэгвэл энэ нь таны бодсон шиг тийм хэцүү биш ажээ. Бид танд шинэхэн танилдаа таалагдах, хурал зөвлөгөөний үеэр маргаанаас зайлсхийх, хайртаасаа асуултынхаа хариуг бүрэн авч чадах гэх мэт зөвхөн хайртай дотны хүнтэйгээ хуваалцмаар, хүн бүрт хэлж боломгүй 15 нууц аргыг хүргэе. Та сурч аваад, хэрэгжүүлээрэй.

Хүн бүрт хэлж боломгүй 15 нууц Хадгалах

Эрчүүдийг соронзон мэт татдаг бүсгүйчүүдийн үйлдлүүд

Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн гэдэг, юутай ч зүйрлэшгүй эрхэм зүйл билээ. Гэвч зарим бүсгүйчүүд маань өөрт заяагдсан гоо үзэсгэлэнгээ дутуу үнэлж, сэтгэл гундуухан явах нь бий. Тэгвэл бид дээрх асуудлыг шийдвэрлэхэд туслах үүднээс, эмэгтэйчүүдийн амьдралдаа хэрэгжүүлбэл зохих чухал зөвлөгөөнүүдийг хүргэхээр бэлтгэлээ. Хэрвээ та эдгээр зөвлөгөөг хэрэгжүүлж чадвал, ямар ч эр хүн таниас харцаа буруулж чадахгүй юм.

Эрчүүдийг соронзон мэт татдаг бүсгүйчүүдийн үйлдлүүд Хадгалах

Баяжих эсэхээ биеийнхээ эдгээр хэсгүүдээр мэдээрэй!

Таны биен дээр байгаа мэнгэ ямар учиртай болохыг мэдэх үү? Хүний биен дээр зүгээр ч нэг мэнгэ үүсдэггүй бөгөөд бүгд ямар нэгэн утгыг илэрхийлж байдаг аж. Харин баяжих хувь төөрөгтэй хүн төрөхдөө л биен дээрээ онцгой тэмдгүүдтэй байдаг гэнэ. Тэгвэл бид та бүхэндээ баяжих тавилантай хүмүүс ямар онцгой шинж тэмдэгтэй байдаг болохыг танилцуулъя. 

Баяжих эсэхээ биеийнхээ эдгээр хэсгүүдээр мэдээрэй! Хадгалах

Бүсгүйчүүд эрчүүдээс юу нуудаг вэ?

Бурхны гараа гарган урласан бүсгүйчүүд нь эрчүүдийн өмнө ямагт дур булаам, ямар ч дутагдалгүй мэт төгс харагддаг билээ. Эрчүүд ч энэхүү төсөөллөөрөө тэднийг дүгнэж биширч явдаг юм. Гэхдээ тэдэнд ч мөн эрчүүдээс нууж, хаах, худал хэлэх зүйлс гэж байдаг аж. Ингээд та бүхэндээ бүсгүйчүүдийн эрчүүдээс нууж явдаг зүйлсийг танилцуулъя. 

Бүсгүйчүүд эрчүүдээс юу нуудаг вэ? Хадгалах

Уруулын хэлбэрээр тань сонжъё

Хүн бүрийн уруулын хэлбэр хэмжээ нь харилцан адилгүй. Тиймдээ ч тухайн хүний уруулын хэмжээ, хэлбэрээр нь зан чанар, дотоод хүнийх нь талаар бага ч болов мэдээллийг авч болдог ажээ. Иймд та бүхэндээ уруулын хэлбэрийн тухай маш сонирхолтой сонжоог хүргэж байна. Өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ яагаад шинжээд үзэж болохгүй гэж?

Уруулын хэлбэрээр тань сонжъё Хадгалах

Таалагдсан хүнээ хэрхэн өөрийн болгох вэ?

Гудамж талбай, сургууль соёл, ажил төрөл, зоогийн газар, дэлгүүр гээд бид хаа нэгтээ, ямар нэгэн ажлаар явж байх үедээ хараа булаам сайхан нэгэнд дурлаж, сэтгэл алдрах нь бий. Хайр дурлал гэдэг ямар ч шалтгаангүйгээр гэнэт л бидний зүрх сэтгэлд бий болж эхэлдэг шүү дээ. Тэгвэл танд маш их таалагдаж, сэтгэл доторх хайрын шувууг тань нисгэх гээд байгаа хүнийг хэрхэн өөрийн болгох вэ?

Таалагдсан хүнээ хэрхэн өөрийн болгох вэ? Хадгалах

Чигчий хурууны уртаараа өөрийгөө шинжээрэй!

Өнөө үед болсон, болоогүй сонжоо, зурхай ихээхэн бий болжээ. Үнэн, худал нь мэдэгдэхгүй тэдгээр сонжоо, зурхай хүмүүсийг бүр төөрөгдүүлж орхидог нь нууц биш. Иймд та бүхэндээ хамгийн энгийн агаад баталгаатай сонжоог хүргэхээр шийдлээ. Ердөө чигчий хуруугаар өөрийн болон бусдын зан чанарыг тодорхойлж болох юм. 

Чигчий хурууны уртаараа өөрийгөө шинжээрэй! Хадгалах

Эцэг эхчүүдийн хүүхдүүддээ хэлж ойлгуулах ёстой үнэ цэнэтэй сургааль

Залуу халуун насан дээр бүхий л зүйлс боломжтой мэт хэт бардам загнаж, амьдралд алдах нь бишгүй. Тэр бүрийд ачлалт ээж аавуудын маань үнэтэй сургааль бидэнд ухаарал хайрлаж, алдаагаа засах боломжийг олгодог. Мөн өсгөж, хүмүүжүүлэх явцдаа аль болох ихийг зааварлан, зөвлөхийг хүсдэг билээ. Тиймээс ч бид та бүхэндээ эцэг эхчүүдийн сургадаг үнэ цэнэтэй сургаалийн нэгээхэн хэсгээс хүргэж байна.

Эцэг эхчүүдийн хүүхдүүддээ хэлж ойлгуулах ёстой үнэ цэнэтэй сургааль Хадгалах

Жинхэнэ эр хүнд байх ёстой 10 зан чанар

Өнөө цагт жинхэнэ эр хүн ховорджээ гэж олон бүсгүйчүүд ярих болжээ. Гэхдээ тэрхүү жинхэнэ эр яг ямар байх ёстойг тодорхойлсон заалт байхгүй бөгөөд хүн хүний үнэлэмж өөр тул яг таг дүгнэлт хийх боломжгүй юм. Хэдийгээр жинхэнэ эр хүн гэж яг хэнийг хэлэхийг тодорхойлж чадахгүй ч нас биед хүрсэн, төлөвшсөн эр гэж ямар хүнийг хэлэхийг тодорхойлж бол болно. Хэрэв эр хүнд эдгээр чанарууд бүрдсэн байвал бүсгүйчүүдийн хүсэмжилдэг тэрхүү жинхэнэ эр хүний шалгуурт тэнцэх боломж тун өндөр ажээ.

Жинхэнэ эр хүнд байх ёстой 10 зан чанар Хадгалах

Харилцаагаа дуусгах цаг болсныг илтгэх шинж тэмдгүүд

Хүн бүр өөрийнхөө хувь заяаны эзэн байдаг. Хэн нэгэнтэй хамтдаа байх, аль эсвэл тусдаа байхыг зөвхөн та л шийднэ. Гэвч бидэнд заримдаа болохгүй гэдгийг нь мэдсээр байж, тэвчиж амьдрах шаардлага гардаг. Тиймээс ч бид та бүхэндээ хосуудын харилцаагаа аварч үлдэх, эсвэл дуусгах цаг ирснийг илтгэх 9 шинж тэмдгийг танилцуулж байна. Та эдгээр шинжүүдээс өөрийгөө болон хайртыгаа нэг шинжээд үзээрэй!

Харилцаагаа дуусгах цаг болсныг илтгэх шинж тэмдгүүд Хадгалах