Бүсгүйчүүд эрчүүдээс юу нуудаг вэ?

Бурхны гараа гарган урласан бүсгүйчүүд нь эрчүүдийн өмнө ямагт дур булаам, ямар ч дутагдалгүй мэт төгс харагддаг билээ. Эрчүүд ч энэхүү төсөөллөөрөө тэднийг дүгнэж биширч явдаг юм. Гэхдээ тэдэнд ч мөн эрчүүдээс нууж, хаах, худал хэлэх зүйлс гэж байдаг аж. Ингээд та бүхэндээ бүсгүйчүүдийн эрчүүдээс нууж явдаг зүйлсийг танилцуулъя. 

Бүсгүйчүүд эрчүүдээс юу нуудаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Нас

Эмэгтэй хүний насыг бүү асуу... Энэ үг ч үнэний ортой юм.  Ямар ч эмэгтэй өөрийнхөө нас сүүдрийг хэлэх дургүй бөгөөд ялангуяа нас ахих тусам тэд илүүтэй үүнийгээ нуух хандлагатай болдог аж. Мэдээж насаараа үүнийг нууж явахгүй нь ойлгомжтой боловч хэт дотно харилцаатай биш бол эрэгтэй хүнд насаа хэлэх бүсгүй хүн тун цөөхөн ажээ. 

Нас

2 Жин

Тэдний хувьд таргална, турна гэдэг мөнхийн зовлон байсаар ирсэн аж. Хэдхэн гр таргалах төдийд асар их шаналдаг тул хүн бүрт өөрсдийн жингээ тайлагнаад явна гэж үгүй. Харин туранхай, таарсан бие хаатай бүсгүйн тухайд гайхуулан хэлж болох ч ихэнх бүсгүйчүүд өөрсдийн жингээ худал хэлж, аль болох туранхай мэтээр ойлгуулах дуртай байна. Иймд залуу та найз бүсгүйнхээ хэлсэн жин дээр дор хаяж 2,3 кг нэмж ойлгох хэрэгтэй. 

Жин

3 Хоолны дуршил

Бүсгүйчүүд болзоонд явахдаа салат захиалж, өөрийгөө орой хоол иддэггүй гэхчлэн сайрхдаг билээ. Гэвч үнэн хэрэгтээ тэд гэртээ ирээд бүтэн аяга илчлэг, уураг ихтэй хоол идчихээд хэвтэж байдаг юм шүү. Харин та үүнийг хар муу талаас нь биш, өхөөрдөм, хөөрхөн гэх өнцгөөс хараарай. Тэд таргалалтаас ямагт эмээж явдаг бөгөөд турах гэж хоолны дэглэм барьж, дасгал хийх гэхчлэн ямагт өөрийгөө зовоож байдаг юм. 

Хоолны дуршил

4 Атаа, хорсол

Хэрэв тэр эмэгтэй хүн мөн л бол найзынхаа авсан ганган цүнх, гуталд атаархаж, шунал нь хөдлөх ёстой. Харин тэд үүнийгээ барагтай л бол эрчүүдэд хэлдэггүй бөгөөд өөрийг нь шуналтай нэгэн гээд ойлгочихвий гэхээс эмээж байдаг аж. Энэ нь тэдэнд бурхнаас заяасан төрөлх зан тул хэзээ ч өөрлөгдөн алга болохгүй төдийгүй атаархсан зүйлээ олж авч байж л санаа нь амрах байна шүү. 

Атаа, хорсол

5 Хобби

Тэд ихэвчлэн өөрийн хоббигоо ном унших, дасгал хийх, уран зураг сонирхох гэхчлэн өөрийг нь лаг, мундаг, дэгжин харагдуулах зүйлсийг хэлдэг. Гэвч тэдний зарим нь зүгээр л дуу сонсож, хэвтэх дуртай байдгийг та мэдэх үү? Төгс хүн гэж байхгүйтэй адил өөлөх зүйлгүй барби шиг эмэгтэй гэж орчлон дээр ганц ч үгүй юм. Тиймээс залуу та өндөг шиг өөгүй нэгнийг хайж яваа бол дэмий цагаа үрж байна гэдгийг дуулгая. 

Хобби

6 Ирээдүйн зорилго

Мөрөөдөл, зорилгогүй хүн гэж дэлхий дээр байхгүй биз. Хүн бүр л өөрийн амьдралаа гэрэл гэгээтэй, амжилт дүүрэн байгаагаар төсөөлж байдаг боловч ихэнх эмэгтэйчүүд үр хүүхдээ асарч тойлсоор хайран сайхан залуу нас, ажлын ур чадвар, авьяасаа хий дэмий үрэх нь бий. Тиймдээ ч тэд өөрсдийн эр нөхөртөө ирээдүйн зорилго, мөрөөдлийн талаар үг цухуйлгадаггүй бөгөөд үр хүүхэд, хань ижлээ амьдралынхаа аз жаргал, мөрөөдлөөс ч илүү үнэт эрдэнэ болгон амьдардаг юм. 

Ирээдүйн зорилго

7 Сул тал

Хүн бүхэнд давуу тал гэж байдгийн адил сул тал ч гэж байгаа. Харин эрхэмсэг ялдам бүсгүйчүүд өөрсдийн сул талаа дэлгэн харуулах тун ч дургүй бөгөөд бүхнийг чадна гэх бардам үзэл нь ийн болгодог аж. 

Сул тал

8 Сонирхол

Хэрэв эмэгтэй хүн хэн нэгэнд чин сэтгэлээсээ хайрлаж дурласан бол түүнийхээ төлөө юу ч хийхээс буцдаггүй гайхалтай чанартай юм. Тэд хайртай хүнтэйгээ хамт жаргалтай байхын тулд хүсэхгүй байсан ч хамт хөлбөмбөг үзэж, дуртай бүхэнд нь дурлахыг хичээнэ. Гэхдээ хүчээр бусад зүйлсд дурлана гэдэг хэцүү, боломжгүй зүйл боловч бүсгүйчүүд энэ тухайгаа хайртай залуудаа огтхон ч хэлэлгүй, сайхан, сонирхолтой байгаа дүр эсгэж явдаг юм. 

Сонирхол

9 Сарын тэмдэг

Сарын тэмдэг ирэхэд бүсгүйчүүдийн хувьд там шиг өдрүүд үргэлжилнэ. Харин тэд энэ тухайгаа, өвдөлт, стресс зэргээ болзож буй залуудаа огтхон ч хэлж, ам ангайдаггүй юм. Мэдээж ямар л бүсгүй "миний сарын тэмдэг ирсэн, бие өвдөөд, уур хүрээд байна" хэмээн ярьж явах билээ дээ. 

Сарын тэмдэг

10 Ээж болох

Эмэгтэй хүнд заяасан хамгийн гайхалтай бэлэг бол хүүхэд төрүүлж, эх хүн болох билээ. Гэхдээ тэд үнэн хэрэгтээ үүнээс эмээж, үнэхээр сайн ээж болж чадах болов уу гэхээс айж байдаг юм. Бүхэл бүтэн хүний амьдралыг хариуцаж, асар их өвдөлт мэдэрч, эрх чөлөөгөө боогдуулан байж хүүхэд төрүүлэх хэрэг байна уу? гэж бодож байгаагүй эмэгтэй хүн гэж үгүй бөгөөд үүнийгээ эр нөхөртөө хэлж байсан хүн ч гэж мөн л үгүй. Харин тэд хүүхэд төрүүлсэн даруйдаа өмнөх сөрөг бодлууд нь замхран алга болж, хорвоогийн хамгийн зоригтой, аз жаргалтай нэгэн болж хувирдаг аж. 

Ээж болох

11 Хайргүй болсон

Найз залуу, нөхөртөө хайргүй болж, сэтгэл нь хөрсөн хэдий ч ихэнх бүсгүйчүүд үүнийгээ хэлж чадалгүй явсаар насыг барах нь ч бий. Зарим нь үр хүүхдээ бодон, нөхрөө гэх сэтгэл үгүй болсон ч хамт амьдарсаар байдаг бол зарим нэг нь өөрт нь дэндүү хайртай хүнийг хаях зориг хүрэхгүй тул зүгээр л чимээгүйхэн, хайрлаж байгаад нь талархаж амьдардаг юм. 

Хайргүй болсон

12 Нүүр будах

Эрэгтэй хүмүүс нүүрээ бага буддаг, ерөнхийдөө натурал бүсгүйчүүдэд дуртай байдаг. Тиймдээ ч бүсгүйчүүд болзож буй залуудаа нүүр будаг, бэлэн болох гэж хэр уддаг талаар огт ам нээдэггүй бөгөөд үүнийгээ өнөөх залууд мэдэгдэхийг хүсдэггүй байна. 

Нүүр будах

13 Бэлгийн амьдрал

Тэд нөхөр, найз залуу нь орондоо муу байсан ч тэр талаар огт ам ангайдаггүй бөгөөд үнэхээр асуугаад байвал зүгээр л "супер, гоё байсан" гэж хариулдаг юм. Хэрэв үнэнийг хэлвэл энэ нь нөхөрт нь хичнээн хүнд тусахыг мэддэг тул тэд зүгээр л бусдын төлөө өөрийгөө зольж, сайхан байгаагүй ч сайхан байсан, хөгжилтэй байгаагүй ч хөгжилтэй байсан гэж хэлж чаддаг хүмүүс билээ. 

Бэлгийн амьдрал

14 Сексийн хүсэл

Бүсгүйчүүд өөрсдийн сексийн дур хүсэл, сонин содон зүйлсийг туршиж үзэх сонирхлоо ямагт нууж, хамтрагчийнхаа үгийг л дагаж байдаг аж. Учир нь тэд ариухан, гэнэн мэт харагдахыг хүсдэг тул зүгээр л чимээгүй байхыг илүүд үздэг юм. 

Сексийн хүсэл

15 Сексийн амьдрал

Эрчүүд өөрийнх нь хайртай бүсгүй урьд өмнө нь хэдэн, хэн гэдэг залуутай бэлгийн харьцаанд орж байсан талаар их сонирхож байдаг юм. Харин бүсгүйчүүд энэ тухай ам нээх тун ч дургүй бөгөөд барагтай л хэлнэ гэж үгүй. Хэрэв үнэхээр асуугаад хэлхээс өөр аргагүйд хүрвэл тоогоо багасгаж худал хэлэх нь ч бий. 

Сексийн амьдрал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()