Таалагдсан хүнээ хэрхэн өөрийн болгох вэ?

Гудамж талбай, сургууль соёл, ажил төрөл, зоогийн газар, дэлгүүр гээд бид хаа нэгтээ, ямар нэгэн ажлаар явж байх үедээ хараа булаам сайхан нэгэнд дурлаж, сэтгэл алдрах нь бий. Хайр дурлал гэдэг ямар ч шалтгаангүйгээр гэнэт л бидний зүрх сэтгэлд бий болж эхэлдэг шүү дээ. Тэгвэл танд маш их таалагдаж, сэтгэл доторх хайрын шувууг тань нисгэх гээд байгаа хүнийг хэрхэн өөрийн болгох вэ?

Таалагдсан хүнээ хэрхэн өөрийн болгох вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хүн бүрийн хувьд хамгийн том бэрхшээл болсон асуултанд хариулт болохуйц зөвлөгөөг бид та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ. Өвлийн хүйтэн улирал дуусах тийшээ хандаж, хаврын урь хаяанд ирчихээд байгаа энэ цаг үед ганц бие яваа хүмүүс удахгүй учрах хайраа догдлон хүлээж суугаа биз ээ. Тийм ч учраас энэхүү мэдээллээ цагаа олсон болов уу гэж бодож байна.

 

1 Цоо ширтэх

Мэдээж хэрэг харцаа огтхон ч салгалгүй цоо ширтэх талаар хэлээгүй юм шүү. Тэр танд ямар нэгэн байдлаар үнэхээр их таалагдаж байгаа бол, та түүн рүү өөрийг нь сонирхож байна гэдгээ илэрхийлсэн харцаар удаан гэгч нь хараарай. Эмэгтэй хүмүүс таалагдсан нэгэн рүүгээ нүдээрээ инээх юм уу, эсвэл харах үедээ нууцхан инээсэглэл тодруулах хэрэгтэй. Харин эрчүүд шийдэмгий харцаар харах нь тохиромжтой ажээ. 

Цоо ширтэх

2 Үсээ оролдох

Энэ бол эмэгтэйчүүдийн таалагдаж буй эр хүнээ өөрийн болгохдоо ашигладаг хамгийн шалгарсан арга гэж хэлэхэд төдийлөн буруудахгүй болов уу. Тэр тусмаа үсээ оролдохдоо нууцхан ичингүйрэх юм уу, аль эсвэл уруулаа зөөлөн хазах нь ямар ч эр хүний анхаарлыг өөр дээрээ татах үндэс болдог байна.

Үсээ оролдох

3 Инээмсэглэх

Инээхэд учир бий. Мөн инээдийг дотор нь чанга дуу гарган инээх, инээмсэглэл тодруулах, мишээх зэргээр ангилж болно. Харин таалагдсан хүнээ өөрийн болгоход дээрх төрлүүдээс чин сэтгэлийн гайхалтай инээмсэглэл тодруулах хамгийн ихээр тохирно. Та магадгүй өөрийгөө "Би сайхан инээмсэглэдэггүй шүү дээ" хэмээн дутуу үнэлж байж болох юм. Гэвч энэ хорвоо дээрх хүн бүрт бусдыг татах сайхан инээмсэглэл байдаг гэдгийг бүү мартаарай.

Инээмсэглэх

4 Харц тулгарах

Таалагдсан хүнтэйгээ ямар нэгэн байдлаар харц тулгарвал нүдээ түүний нүднээс салгасны хэрэггүй бөгөөд энэ тохиолдолд цоо ширтэх ёстойг санаарай. Ихэвчлэн эмэгтэй хүн нүд рүү нь цоо ширтэх үед ичингүйрдэг бөгөөд энэ нь эрчүүдийн хувьд алдаж болохгүй сайхан боломж байдаг билээ. Хэрвээ тэр ичингүйрч, таны харцнаас бултаж байгаа бол, яг одоо түүнтэй очиж ярилцаарай. 

Харц тулгарах

5 Мөрөнд хүрэх

Эмэгтэй ч бай, эрэгтэй ч бай аль алиных нь хувьд мөрөнд нь хэн нэгэн хүрэхэд таатай мэдрэмж төрдөг байна. Гэхдээ ингэж хүрэхэд учир бий. Эмэгтэйчүүдийн хувьд эр хүний мөрөнд хүрэхдээ долоовор болон дунд хуруугаараа хүрч, ойролцоогоор 3-5 см орчим анх хүрсэн газраасаа хажуу /зүүн, баруун аль нь ч байсан болно/ тийш хуруугаараа удаан гэгч нь мөрийг нь илбээрэй. Харин эрчүүд бүсгүйчүүдийн мөрөнд хүрэхдээ гараараа мөрнөөс нь зөөлөн барьж, өөртөө ойртуулан тэврэх хэрэгтэй ажээ.

Мөрөнд хүрэх

6 Хүрэх

Хүний биед хүрнэ гэдэг хувийн орон зай руу нь нэвтэрч буй хэрэг гэж ойлгож болох учраас маш болгоомжтой, хянуур байхад буруудахгүй. Түүнчлэн таалагдсан хүнийхээ биед хүрч болох хэд хэдэн цэгүүд байдаг байна. Үүнд:

  • Мөр
  • Гар
  • Үс

Хүрэх

7 Үл тээнэгэлзэх

Хэрвээ хэн нэгэн таныг өөрт нь таалагдаж буйг илэрхийлсэн ямар нэгэн үйлдэл гаргаж байгаа бол, шууд эсэргүүцсэний хэрэггүй. Гэвч мэдээж хэрэг тэр танд таалагдахгүй байгаа бол, татгалзах эрх танд байгаа шүү дээ. Мөн та хостой бол энэ тохиолдолд асуудлыг тэр дор нь шийддэг байх хэрэгтэй. Харин эсрэгээрээ тэр ч гэсэн танд таалагдаж байвал түүний үйл хөдлөлд хариу үйлдэл заавал үзүүлээрэй.

Үл тээнэгэлзэх

8 Хамтдаа хооллох

Романтик оройн зоогонд дургүй эмэгтэй хүн гэж үгүй болов уу. Гэхдээ бидний танд дуулгах гэж буй энэхүү арга нь романтик оройн зоог барих тухай биш юм. Харин таалагдсан хүнийхээ хажууд очиж, хамтдаа хооллож болох эсэхийг асуух тухай бөгөөд та түүнээс эелдгээр асуух ёстой гэдгээ бүү мартаарай. Ихэнх тохиолдолд энэ үйлдлийг эрчүүд хийвэл илүү тохиромжтой ажээ.

Хамтдаа хооллох

Дээрх үйлдлүүдийг хийлээ гээд танд таалагдсан хүн тэр дорхноо таныx болчихгүй нь ойлгомжтой. Гэвч эдгээр үйлдлүүдийг хийснээр та түүнийг өөрийн болгох эхний алхмаа амжилттай хийчихлээ гэж ойлгож болох юм. "Сайхан хайр гэж байдаг юм. Олдвол түүнийг бүү алдаарай." гэж үг байдгийн талаар таны хайр дурлалд аз жаргалын дээдийг хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()