2 сая ам.долларын цүнхний цуглуулгатай бүсгүй

Сингапурын 42 настай, Жейми Чуа (Jamie Chua) гэх бүсгүй олон жилийн турш өөрийн хамгийн дуртай брэнд болох "Hermès"-ийн цүнхийг цуглуулж байгаа гэнэ. Түүний цүнхний цуглуулга одоо 2 сая ам.доллароор үнэлэгдэж байгаа бөгөөд тэрбээр үүнээс гадна туфль цуглуулах дуртай гэнэ. Ингээд Сингапур бүсгүйн цүнхний цуглуулгыг хамтдаа сонирхоцгооё.

2 сая ам.долларын цүнхний цуглуулгатай бүсгүй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Түүний хамгийн анх худалдаж авсан цэнхэр өнгөтэй "Hermès"-ийн цүнх нь 23 мянган долларын үнэтэй "Birkin" байсан юм. Харин одоо Жейми 200 гаруй цүнхний цуглуулгаа дэлхий даяар гайхуулж байна.

Өмнө нь Жейми Чуа онгоцны үйлчлэгчээр ажилладаг байжээ. Тэрбээр нэгэн нислэгийнхээ үеэр ирээдүйн нөхөр болох Индонезийн саятан Нурдиан Куакатай танилцсан аж.  Улмаар хуримынхаа дараа бүсгүй цүнхний цуглуулгатай болохоор шийдсэн байна. Одоо түүний цуглуулгад 2 сая ам.долларын үнэ бүхий цүнхнүүд бий. Гэхдээ энэ тоо бодит үнийн дүн биш байх магадлалтай. Учир нь зарим ховор цүнх нь 50 мянган ам.долларт хүрэх гэнэ.

2011 онд хосууд салах үед Жейми нөхрөөсөө сар бүр 240 мянган долларын тэтгэмж өгч байхыг шаарджээ. Жейми нь 21 настай хүү, 17 настай охинтой аж. Бүсгүй аль хэдийн 40 нас хүрсэн ч хүүхдүүдийнхээ эгч нь юм шиг л харагддаг. Жейми гоо үзэсгэлэндээ их анхаарал хандуулж сард 10 мянган долларыг зөвхөн гоо сайхандаа зарцуулдаг гэнэ шүү.

Тэрбээр 15 жилийн өмнөөс брэндийн цүнх цуглуулах хоббитой болжээ. Ялангуяа бүсгүйн анх худалдаж авч байсан "Hermès"-ийн цүнхнүүд нь маш эвтэйхэн байсан учир тэрбээр энэ брэндийн цүнхнүүдийг түлхүү цуглуулах болсон аж.

Жейми "Харин одоо "Birkin" болон "Kelly"-ийн загварын цүнхнүүд миний амьдралын хэв маягт илүү тохирч байна. Надад шаардлагатай бүхий л зүйл нэг цүнхэнд багтдаг” хэмээн хэлж байжээ.

Жеймигийн бас нэгэн сонирхол бол туфль цуглуулах юм.

Тэрбээр энэ талаараа “Хэрвээ тухайн туфль надад таарч, эвтэйхэн санагдаж байвал би бүх өнгөнөөс нь худалдаж авдаг.” гэж хэлсэн байна.

Жейми өөрийн цуглуулгын зургийг инстаграм хуудаснаа нийтэлдэг бөгөөд одоогийн байдлаар тэрбээр 670 мянган дагагчтай гэнэ. Мөн бүсгүй гайхалтай зургуудыг дарахын тулд үргэлж 2 туслахынхаа хамтаар гадуур явдаг гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()