Өдөрт 6 литр кола уудаг бүсгүй

Английн Portsmouth хотын иргэн, 41 настай Кэти Осаливан (Kathy O’Sullivan) коланд донтоно гэдгийн бодит жишээ болжээ. Тэрээр нэг өдөрт л гэхэд 6 литр кола ууж хэвшсэн бөгөөд жилд 2000 фунтыг (монгол мөнгөөр 5 сая 600 мянга гаруй) кола авахад зарцуулдаг аж.
Өдөрт 6 литр кола уудаг бүсгүй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Өдөрт 6 литр кола ууна гэдэг нь 163 хоолны халбага сахар ууж байна гэсэн үг юм. Өдгөө 3 хүүхдийн ээж Кэти энэхүү хорт зуршлаасаа болж, чихрийн шижин болон цус багадалттай болжээ. Эмч нар түүнд кола уухаа зогсоохгүй бол удахгүй амь насаа алдах аюултайг хатуу сануулсан ч тэр ухамсраараа зогсож чадахгүй байгаа гэнэ. Гагцхүү ховсын эмчилгээ л түүнийг эмчилнэ гэж найдаж байна.



“Би кола уухаа болих гэж үзсэн. Гэвч колагүй өнжсөн эхний өдөр л хар хөлс цутгаж, хамаг бие салганаж эхэлсэн”.



“Донтолт гэдэг үнэхээр хэцүү юм. Би хэдийгээр буруу зуршлаасаа болж эрүүл мэндээ алдаж, амьдралаа сүйрүүлж байгаагаа мэдсэн ч ердөө больж чадахгүйгээ бодохоор маш хэцүү байдаг” хэмээн Кэти хэлжээ.



Тэрээр бүр 13 настай байхаасаа л кола ууж эхлэн, түүнээс хойш яг л хар тамхинд донтсон мэт эргэлт буцалтгүй оржээ. Кэти коланаас болж хэт цус багадалттай болсон төдийгүй жирэмсэн байхдаа хүртэл гараагүй тул бага хүү нь төрөлхийн нэг бөөргүй төржээ. Өмнө нь бүр гурван ч удаа цус сэлбүүлж байв.



Нэг литр коланд 400 калори илчлэг, 27 цайны халбага сахар агуулагддаг гэж тооцвол тэрээр нэг өдөрт л 2000 калори илчлэг авч, эрүүл хүний авах ёстой сахарын хэмжээнээс 6 дахин илүү сахар хэрэглэж байгаа юм.



Мөн гурван шүд нь үйрч унасан тул авахуулахаас өөр аргагүй болжээ. Заримдаа гар хөлөө ширээний буланд ч юмуу жаахан л цохиход наанадаж зөөлөн эд нь гэмтэх, цаашлаад бүр яс нь хугарсан удаа ч бий гэнэ. Энэ бол түүний яс бүрэн сийрэгжсэний илрэл.



Тэр хэвийн жинтэй. Гэхдээ хоолны дэглэм нь үнэхээр аймшигтай гэж хэлж болно. Учир нь коланд агуулагдах газнаас болоод тэр юу ч идээгүй хэрнээ үргэлж л цадсан мэт мэдрэмж төрдөг гэнэ. Заримдаа кола уумааргүй санагдах үе байдаг ч өөрийн эрхгүй сахар үгүйлэгдэж, чичирч эхэлдэг ажээ. Мөн байнга л ядарч, бие нь сульдаж, нозоорсон байдалтай байдгаа энэ их сахарын хэрэглээний хор уршиг хэмээн тайлбарлажээ.





Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()