ТАНИН МЭДЭХҮЙ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Эмэгтэйчүүд биднээс юу нуудаг вэ?

Эрчүүд бүгд л эмэгтэй хүнийг ойлгох хэцүү, яг л цоожтой авдар мэт байдаг гэхчлэн ярьдаг. Гэхдээ залуу та түүнийг ойлгох гэж хичээж, цаг заваа зарцуулж байсан удаатай юу? Мэдээж эрэгтэй, эмэгтэй хүмүүс гадаад төрх байдал, дотоод үзэл бодол нь өөр хоорондоо адилгүй байдаг. Тиймдээ ч ойлголцоход багахан асуудалтай байж мэднэ. Иймд та бүхэндээ эмэгтэйчүүдийн тухай заавал мэдэж байх ёстой зүйлсийг танилцуулахаар бэлтгэсэн юм. Энэ нь тэднийг ойлгоход илүү дөхөм болгож өгнө гэдэгт итгэлтэй байна.  

Эмэгтэйчүүд биднээс юу нуудаг вэ? Хадгалах

Хуурамч цүнхийг таних хялбар аргууд

Өдгөө хүмүүс хувилж болох бүхий л зүйлсийг хувилж, дууриалган хийж, амьдралаа залгуулж байна. Тиймээс ч өдөр өнгөрөх тусам жинхэнэ бүтээгдэхүүнийг хуурамчаас нь ялгахад үнэхээр бэрх болжээ. Ийнхүү та бүхэндээ брэндийн цүнхийг хуурамчаас нь хэрхэн ялгах тухай  хэрэгтэй мэдээллийг хүргэе. 

Хуурамч цүнхийг таних хялбар аргууд Хадгалах

Сэтгэл хөдлөлөөр хандаж болохгүй 10 чухал шийдвэр

Хэсэгхэн зуурын сэтгэл хөдлөлөөс үүдэж, хэнэггүй гаргасан шийдвэр нь таныг насан туршид харамсуулж, хэзээ ч засч чадамгүй алдааг гаргуулах нь бий. Ялангуяа хэт баярлаж, хэт бухимдсан үедээ гаргах шийдвэрүүд ихэвчлэн буруу байдаг төдийгүй бодолгүй хийх үйлдлүүд нь таныг эцэс сүүлд нь насаараа харамсахад хүргэж мэднэ. Тиймээс өнөөдөр бид алдаа гаргаж үүндээ харамсах хүн бага ч атугай цөөрөөсэй гэх үүднээс сэтгэл хөдлөлөөр хандаж болохгүй чухал шийдвэрүүдийг танилцуулж байна. 

Сэтгэл хөдлөлөөр хандаж болохгүй 10 чухал шийдвэр Хадгалах

Гарын үсгээ хэрхэн зурдгаар тань шинжье

Хүний бичгийн хэв, гарын үсгээ хэрхэн зурж байгаа байдалд нь маш их мэдээлэл агуулагдаж байдаг. Энэхүү мэдээллээс та хүнийг хэрхэн гарын үсгээр нь таньж болохыг мэдэж аваарай. 

Гарын үсгээ хэрхэн зурдгаар тань шинжье Хадгалах

“Шизофрени” өвчний үед илэрдэг түгээмэл 8 шинж тэмдэг

Шизофрени буюу “солиорох” өвчнөөр өвдсөн хүн өөрийгөө энэ өвчин туссан гэдгийг ч мэддэггүй бөгөөд бүрэн эмчлэгддэггүй тул, бүх цаг үеийн хамгийн хүнд өвчнүүдийн нэг юм. Хэдийгээр энэ өвчин нь эмчлэгддэггүй ч гэсэн эрт оношлогдож, эмчийн хяналтанд орсноор тогтоон барих боломжтой. Шизофрени туссан эсэхийг эмч л оношлох боловч, доор дурдсан шинж тэмдгүүд илэрвэл тус өвчнөөр өвчилсөн байх магадлал маш өндөр байдаг байна.

“Шизофрени” өвчний үед илэрдэг түгээмэл 8 шинж тэмдэг Хадгалах

Оюун ухаанаа хэрхэн хөгжүүлэх вэ?

Хүн бүрийн толгойд одоо байгаагаасаа илүү ухаалаг болох юмсан гэх бодол нууцхан оршиж байдаг билээ. Харин гагцхүү яаж, ямар аргаар ухаалаг болох боломжтой эсэхийг тэр бүр мэдээд байдаггүй. Сүүлийн үед хүмүүс ихэвчлэн гадаад гоо сайхандаа түлхүү анхаарах болсон бөгөөд төдий чинээ дотоод гоо сайхнаа орхигдуулах болсон билээ. Тэгвэл танд бидний бэлтгэсэн дараах мэдээлэл оюун ухаанаа хөгжүүлж, мэдлэгийн цар хүрээгээ тэлэхэд тань туслах болно. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, оюун ухааны фитнесээр хичээллэхийн давуу талуудыг мэдэж авцгаая.

Оюун ухаанаа хэрхэн хөгжүүлэх вэ? Хадгалах

Ганц бие болон гэрлэсэн бүсгүйчүүдийн ялгаа

Ялангуяа бүсгүйчүүдийн хувьд, гэрлэлтийн дараа тэдний амьдрал эрс өөрчлөгддөг гэхэд болно. Үр хүүхэдтэй болж, үүрэг хариуцлага нэмэгдэн, гэрийн ажил, аар саархан зүйлсийг хийсээр өдрийг талыг завгүй өнгөрүүлдэг. Ганц бие байхад, чухал санагддаг байсан зүйлсүүд утгагүй болж, шинэ сонирхол, адал явдлаар дүүрэн амьдардаг гэхэд болно. Ийнхүү та бүхэндээ ганц бие, болон гэрлэсэн бүсгүйчүүдийн ялгааг танилцуулъя.

Ганц бие болон гэрлэсэн бүсгүйчүүдийн ялгаа Хадгалах

Хүн бүрийн заавал нуух ёстой 7 зүйл

Хүн бүрт өөр өөрийн гэх нууц бий. Тэрхүү нууц оршин байсны эцэст л амьдрал үргэлжилж, өдөр хоног урсан оддог юм. Мэдээж бид ойр дотны хүмүүс, найз нөхөддөө бүх зүйлсээ ярихыг хүсдэг боловч хэлж болохгүй зүйлс гэж тусдаа байх аж. Та дор дурдах зүйлсийг өөрийн амьдралдаа нууцалснаар ирээдүйд гарч болох асуудлаас урьдчилан сэргийлж байгаа гэсэн үг юм. Ингээд хамтдаа хүн бүрийн заавал нуух ёстой зүйлстэй танилцъя. 

Хүн бүрийн заавал нуух ёстой 7 зүйл Хадгалах

Гуч гарсан бүсгүйчүүд ямар байх ёстой вэ?

"Эмэгтэй хүмүүс 20-30 насны хооронд өөрийгөө олж, хэн байх ёстой вэ?" гэдгээ тодорхойлдог байна. Ерөнхийдөө эмэгтэй хүний амьдрал 30 наснаас эхэлж, цоо шинээр бүхнийг бий болгодог билээ. Бид өнөөдөр нийт бүсгүйчүүддээ зориулан 30 нас хүрээд юу хийж, амьдралдаа хэрхэн өөрчлөлт оруулах ёстой болохыг дуулгахаар бэлтгэсэн юм.

Гуч гарсан бүсгүйчүүд ямар байх ёстой вэ? Хадгалах

Хүмүүсийн хашаанаас олдсон итгэмээргүй зүйлс

Гаднынхны хувьд бяцхан хүүхдүүд хашаандаа найзуудтайгаа тоглон, усаар байлдаж, харин өсвөр насандаа эцэг эхийнхээ эзгүйд шоу зохиож, нас ахиад ирмэгц кофе уунгаа үр ач, хүүхдүүдийнхээ жаргалтай байхыг харан, өнгөрснөө дурсан суудаг байна. Гэвч хашаан дотор зөвхөн инээд хөөр цалгиж, аз жаргалтай мөчүүд тохиодоггүй бөгөөд хүний санаанд ч оромгүй хачин жигтэй, сэтгэл түгшээж, бие арзайлгасан олон зүйл айлуудын хашаанаас олддог аж. Тэгвэл хамтдаа айлуудын хашаанаас олдсон хамгийн итгэмээргүй 15 зүйлсийг үзэж сонирхоцгооё.

Хүмүүсийн хашаанаас олдсон итгэмээргүй зүйлс Хадгалах

Үнэртэй усаа хэрхэн зөв сонгох вэ?

Өөрт тохирсон, аятайхан үнэртэнг худалдаж авна гэдэг нэг бодлын “дайн” юм. Яагаад вэ гэж үү? Учир нь хурц, зөөлөн, төрөл бүрийн үнэртэй сүрчгүүдийг үнэрлэсээр хамар цоргиж, толгой эргэсээр сүүлдээ бүр үнэрээ ч ялгахаа байдаг шүү дээ. Ямар сайндаа л сонголт сайтай томоохон дэлгүүрүүдэд бүхэл үрийн кофе хүртэл байдаг. Энэ нь аливаа үнэрийг ахин шинээр ялгах боломжийг бидэнд "олгож" байгаа хэрэг юм. Ингээд та бүхэндээ сүрчигний төрөл болоод үнэрээ хэр удаан барих, орц найрлагаараа ямар ялгаатай зэргийг танилцуулж байна.

Үнэртэй усаа хэрхэн зөв сонгох вэ? Хадгалах

Алганыхаа хээгээр ямар хүн болохоо сонжоорой!

Эрт дээр үеэс хүний хувь заяа алгандаа байдаг хэмээн үзэж, хүн бүр алганы хээгээ уншуулж, ирээдүйгээ мэдэхийг хүссээр иржээ. Энэ нь таны ажил үйлс, хайр дурлал, ирээдүй ямар байхыг дүрслэн үзүүлж, олон зүйлсийг хэлж өгөх толь болдог байна. Иймд бид та бүхэндээ алганыхаа хээгээр ямар хүн болохоо сонжих боломжийг олгох үүднээс энэхүү сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Алганыхаа хээгээр ямар хүн болохоо сонжоорой! Хадгалах