Бие давхар эхнэрийнхээ зовлонг өөрөө мэдэрч үзэхээр шийдсэн залуугийн хөгжилтэй адал явдал

Аавууд нялх хүүхдээ төрөхийг ээжүүдээс дутахааргүй хүлээж байдаг ч эх хүн шиг зовлон бэрхшээлийг туулж, туршлагатай болж амжилгүй зөвхөн хөндлөнгийн ажиглагч байсаар байдаг. Гэсэн ч зарим аавууд хүүхдээ мэндлэхийг зүгээр ч нэг тэвчээртэй сууж хүлээхийг хүсдэггүй гэдгийг нэгэн залуу жижиг боловч хөгжилтэй туршилтаар харуулахыг зорьжээ. Австралийн блог хөтлөгч Майтланд Ханли нэг өдрийн турш "жирэмсэн" болж, эхнэр Жессикагаа хүүхдээ хэрхэн тээдэг, түүнд ямар бэрхшээл тулгардгийг бага ч болов мэдрэхээр шийдсэн байна.

Бие давхар эхнэрийнхээ зовлонг өөрөө мэдэрч үзэхээр шийдсэн залуугийн хөгжилтэй адал явдал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Австралийн блоггер Майтланд Ханлигийн эхнэр Жессика саяхан бие давхар болжээ.

Майтланд, Жессика нар Брисбен хотод амьдардаг бөгөөд контент бүтээх чиглэлээр ажиллаж, нийтийн анхаарлыг татахын тулд олон сонирхолтой зүйлс хийдэг гэр бүл юм.

Австралийн блоггер Майтланд Ханлигийн эхнэр Жессика саяхан бие давхар болжээ.

Шинэ, сонирхолтой контент бүтээх боломжийг хэзээ ч алддаггүй адал явдалт хүний хувьд Австрали залуу жирэмсэн эмэгтэйчүүдийн нэгэн хүнд өдрийг туулах туршилт хийхээр шийджээ.

Ингээд тэрээр тарвасаар гэдэс хийж, цээжиндээ хоёр амтат гуа тогтоогоод хүнсний скочоор сайтар бэхэлжээ.

Ингээд тэрээр тарвасаар гэдэс хийж, цээжиндээ хоёр амтат гуа тогтоогоод хүнсний скочоор сайтар бэхэлжээ.

Удалгүй энэ нь энгийн мэт боловч хүндхэн сорилт болох нь тодорхой болов

Удалгүй энэ нь энгийн мэт боловч хүндхэн сорилт болох нь тодорхой болов

Майтландад орноосоо босоход ч амаргүй байсан нь харагдаж байна.

Майтландад орноосоо босоход ч амаргүй байсан нь харагдаж байна.

Тэрбээр биедээ тарвас тогтоож өдөржин явахдаа ихэнх зүйлс энгийн үеийнхээс хэд дахин хүндрэлтэй болдог гэдгийг мэдэрчээ.

Жирэмслэлт гэдэг нь зөвхөн илүүдэл жинтэй болох, хөдөлгөөний хязгаарлагдмал байдалд орох үзэгдэл биш бөгөөд бүхэл бүтэн шинэ амьдралыг бүтээж байгаагаараа гайхамшиг юм. Мөн төрөх үед эхийн бие бүхэлдээ өөрчлөгддөг байна.

 

Урагт зай гаргахын тулд эхийн дотор эрхтнүүд байрлалаа сольж, хоорондоо шахагддаг. Үүнээс гадна гормоны өөрчлөлт үүсдэг ба энэ нь жирэмсэн эхийг сэтгэл хөдлөлөөс болж зовж шаналахад хүргэхээс гадна бодисын солилцоог хурдасгаж эхийг байнга өлсгөж, өдөр тутамдаа их хэмжээгээр идэх зуршилтай болгодог гэнэ. Мөн дотор муухайрах, бөөлжих талаар мартаж болохгүй. Эдгээр нь мөсөн уулын зөвхөн оройн хэсэг нь юм.

Тэрбээр биедээ тарвас тогтоож өдөржин явахдаа ихэнх зүйлс энгийн үеийнхээс хэд дахин хүндрэлтэй болдог гэдгийг мэдэрчээ.

Усанд ороод ваннаас гарах нь хүртэл асуудалтай байсан гэнэ.

Усанд ороод ваннаас гарах нь хүртэл асуудалтай байсан гэнэ.

"Машин барих ямаршуу байна даа, залуу минь?"

"Машин барих ямаршуу байна даа, залуу минь?"

Гэхдээ л тэр пүүзээ өмсөж чадаж байна

Гэхдээ л тэр пүүзээ өмсөж чадаж байна

Туршилтын явцад тэрээр том гэдэс зарим нэгэн давуу талтай болохыг анзаарчээ.

Туршилтын явцад тэрээр том гэдэс зарим нэгэн давуу талтай болохыг анзаарчээ.

Блоггерийг цуврал бичлэгүүд маш амжилттай болсон бөгөөд залуугийн орноосоо өндийх гэж оролдож буй бичлэгийг л гэхэд 1.6 сая хүн үзсэн нь уг видеог TikTok онцлох контентоо болгоход хүргэжээ.

Майтландын эхнэр Айзен Кай нэртэй хөөрхөн хүү төрүүлсэн бөгөөд ийм хөгжилтэй эцэг эхтэй гэр бүлд хүүхэд нь хэзээ ч уйдахгүй гэдэгт итгэлтэй байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()