Хорвоо ертөнцийн таныг гайхашруулах баримтууд

Эрт үед хүмүүс хорвоогийн сонин хачин, элдэв нууцыг тайлж бусдад хүргэхийн тулд асар их цаг хугацаа зарцуулдаг байсан бол өнөө цагт интернэтийн тусламжтай нүд ирмэхийн зуур мэдээллээ хуваалцдаг болжээ. Танд  өнөөдөр сонирхуулахаар бид хорвоогийн сонин хачин баримтуудыг бэлтгэлээ. Ингээд таны мэдлэгийн хүрээг тэлэх сонирхолтой мэдээллийг хүлээн авцгаая. 

Хорвоо ертөнцийн таныг гайхашруулах баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Манай дэлхий дээрх хамгийн том амьд организм нь АНУ-ын Цэнхэр уулс (Blue Mountains) дунд ургадаг мөөг юм. Тус мөөгний их бие газар доогуур 3.8 км-ийн урт зайд үргэлжилдэг ажээ.

2

Дэлхийн II дайны үед Польшийн цэргүүд Войтэк (Wojtek) нэртэй хүрэн баавгайг эгнээндээ элсүүлсэн бөгөөд энэ аварга амьтан дайны төгсгөл гэхэд бага түрүүч цол хүртсэн байна. Войтэк баавгай архи ууж тамхи татдаг байжээ. 

3

Манай сүүн замд 100 тэрбум од байдаг бол манай гариг дээр гурван их наяд мод бий.

4

Дэлхийн ван нарыг нэг тойрохын тулд 248 жил зарцуулдаг. 

5

Япон улсад зурагт ном хэвлэхэд ариун цэврийн цаас үйлдвэрлэхээс ч илүү цаас шаардагддаг.

6

Испанийн төрийн дуулал нь үггүй, зүгээр л ая байдаг.

7

Цэвэр зөгийн бал огт мууддаггүй. Та 3000 жил болсон зөгийн балыг ч идэж болно.  

8

Цөгөрцөг бол асар хурдан хөдөлгөөнтэй амьтан. Хэрвээ энэ амьтан усан доор сарвуугаа хөдөлгөх юм бол тэр хэсгийн ус гялбаж харагддаг ажээ. 

9

Хүний бие мэдээ алдсан байсан ч шар үс нь босдог.

10

Зурагт үзэж байхад мэдрэгддэг долгион нь их тэсрэлтийн дараа үүссэн цацрагийн нөлөө юм. 

11

АНУ-ын Мэрилэнд мужийн албан ёсны спорт нь хүлэгт баатрын тэмцээн юм. 

12

Хүн амьсгалах үедээ хамрын нэг нүх нь нөгөөсөө илүү агаар сордог. Хоёр нүх энэ үүргээ 15 минут тутамд сольдог байна. 

13

Хэрвээ дэлхий дээрх бүх хүнийг нэг атом гэж тооцоод нийлүүлбэл нэг алимны дайтай болно.

14

Пирамидыг барьж байх тэр үед арслан заанууд устаагүй байжээ. 

15

Шатрын тоглолтын боломжит хувилбарын тоо орчлон ертөнц дээрх атомоос ч олон байдаг. 

16

Газрын гүн дэх бүх алтаар дэлхийг хучвал манай гариг 50 метрийн зузаантай бүрхүүлтэй болно гэсэн үг.  

17

Нэг хүний цусыг бүрэн шимж дуусгахын тулд 1.2 сая шумуул шаардагдана. 

18

Нарны цөм дэх фотон гадаргуу дээр гарч ирэхийн тулд 40 мянган жил зарцуулдаг ч дэлхий дээр ирэхийн тулд наймхан минут шаарддаг. 

19

0.5 мм-ийн хэмжээтэй бичил биетүүд хаана ч, тэр ч бүү хэл сансарт ч амьдрах чадвартай байдаг.  

20

Хайлуулж болох бүх төрлийн зүйлээс шил гаргаж авч болно. Хамгийн гол нь молекулууд нь хуучин хэвэндээ орохоос өмнө царцаах хэрэгтэй. 

21

Египет, Сумер, Хятад, Маяа зэрэг орнууд өөр хэнээс ч санаа авалгүй, өөрсдийн бичиг үсгээ зохиосон.  Харин түүнээс хойш бусад орнууд тэднээс санаа авсан ажээ.  

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()