Хүн бүрийн заавал нуух ёстой 7 зүйл

Хүн бүрт өөр өөрийн гэх нууц бий. Тэрхүү нууц оршин байсны эцэст л амьдрал үргэлжилж, өдөр хоног урсан оддог юм. Мэдээж бид ойр дотны хүмүүс, найз нөхөддөө бүх зүйлсээ ярихыг хүсдэг боловч хэлж болохгүй зүйлс гэж тусдаа байх аж. Та дор дурдах зүйлсийг өөрийн амьдралдаа нууцалснаар ирээдүйд гарч болох асуудлаас урьдчилан сэргийлж байгаа гэсэн үг юм. Ингээд хамтдаа хүн бүрийн заавал нуух ёстой зүйлстэй танилцъя. 

Хүн бүрийн заавал нуух ёстой 7 зүйл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хийхээсээ өмнө бүү ярь

Мэдээж хүн бүрт өөр өөрийн гэх зорилго, тэмүүлэл байгаа нь гарцаагүй. Гэхдээ үүнийгээ таарсан хүн болгонд дуулгаж, ярих нь дэмий үйлдэл. Учир нь юу ч хийж бүтээгээгүй байгаа атлаа том зүйлсийг ярьж, үйлдлээрээ биш үгээрээ амжилтыг бүтээх нь таны үнэлэмжийг бууруулж, бүтээмжийг үгүй хийдэг. Иймд та олон юм ярих биш шууд л хийж бүтээж, өөрийн авьяас чадвараа гайхуулаарай. Үүнээс гадна бодож санаж явдаг бүхнээ дотроо тээж, бага багаар амжилт өөд тэмүүлэх хэрэгтэй. 

Хийхээсээ өмнө бүү ярь

2 Буяны ажил

Бусдад тус нэмэр болж, буян үйлдэнэ гэдэг бахархаж баршгүй хэрэг. Гэхдээ байгуулсан багахан гавьяа, тус хүргэсэн жоохон ач тусаа хүн бүрт гайхуулан тунхаглах нь ичгэвтэр билээ. Сүүлийн үед нэг нэгэндээ тус нэмэр болох залуус олширч байгаа ч үүнийгээ гайхуулан цахим сүлжээгээр нэг цацах нь ердөө л хэдэн лайк, нэр хүндийн төлөө хийсэн сайн үйл мэт харагдах хандлагатай байдаг. Иймд та үнэхээр л тухайн хүнд тус больё гэж зорин тус буяны ажлыг хийсэн бол хүн бүрт дуулгаж, магтуулах гэж хичээх хэрэггүй. Таны хийсэн сайн үйлийг та биш бусад хүмүүс ярьж, түгээн дэлгэрүүлэх нь илүүтэй хүндлэл хүлээж, алдар гавьяаг тань сайшаах боломжыг олгох болно. 

Буяны ажил

3 Амьдралын хэвшил

Хүн бүрт өөр өөрийн гэх амьдралын хэвшил байдаг. Гэхдээ үүнийг хүмүүст дэлгэж, хуваалцах нь тийм ч гайхалтай санаа биш байж мэднэ. Ялангуяа хоолны дэглэм, өглөө хэр их унтдаг, сексийн таашаал гэхчлэн зүйлсийг бусдад дэлгэхээс татгалзаж, дотроо хадгалж яваарай. Энэ нь дараа гарч болзошгүй төвөгтэй асуудал, хэл амнаас таныг аварч хамгаалан, амар амгалан байдалд үлдээх юм. Хэрэв та ам алдаад хэллээ гэж бодоход таны хувийн амьдралын тухай нууц энд тэндгүй задарч явах нь тийм ч таатай санагдахгүй болов уу? 

Амьдралын хэвшил

4 Эр зоригоо гайхуулах

Магадгүй та мундаг зоригтой, дорой нэгнийг хамгаалж, даварсан нэгнийг хашрааж явдаг шударга, шулуун нэгэн байж болно. Гэхдээ тэрхүү хүч чадал, эр зоригоо үг хэлээр ярьж гайхуулах биш шаардлагатай нөхцөлд үйлдлээр үзүүлэх хэрэгтэй. Би хүчтэй, зоригтой хэмээн омогшин огшиж явах нь таныг гаднаа хүчтэй ч дотроо хоосон хөндий, магтаалд дуртай, өөрийгөө хэт хөөргөсөн амьтан байна гэх буруу ойлголтыг төрүүлж ч мэднэ. Тиймээс өөрийн гавьяаг бусдад бүү дуулга. Тэд таниас биш бусдаас сонссон тохиолдолд илүүтэй бахархаж, магтан сайшаадаг юм. 

Эр зоригоо гайхуулах

5 Үхэл, амьдрал, ертөнцийн талаарх бодол

Яг адил үзэл бодолтой, ертөнцийг нэг өнцгөөр хардаг хүмүүс гэж хаана ч үгүй. Таны үзэл бодол бусадтай нийцэх тал дээр асуудалтай гэсэн үг юм. Иймд та үхэл амьдралтай холбоотой, хүн бүрийн өөрөөр хардаг асуудлын тухай ам нээж, дотоод ертөнцөө уутлах гээд хэрэггүй. Хүн нууцлаг байх тусам бусдын анхаарлыг татаж, мэдэх хүслийг нь бадрааж өгдөг гэдгийг та мэдэх үү? Иймд бүх зүйлсээ бусдад дэлгэхээс аль болох татгалзаж байгаарай. 

Үхэл, амьдрал, ертөнцийн талаарх бодол

6 Гэр бүлийн асуудал

Гэр бүл ямар ч асуудалгүй үргэлж аз жаргалаар бялхаж байна гэдэг бүтэшгүй зүйл. Сайнтай муутай хорвоод бага ч атугай маргалдаан гарч, гэр бүлийн уур амьсгал хөрөх нь бий. Гэхдээ та энэ бүхнийг найз нөхөд, ажлын хамтрагчиддаа дэлгэх хэрэггүй. Учир нь гэр бүлийнхэн хоорондоо учраа олж, нэгнээ уучилж, муу муухай дурсамжаа мартах бол сөрөг зүйлс дуулсан гадны хүмүүс зөвхөн тэр алдаагаар насан туршдаа таны гэр бүлийг дүгнэж явдаг юм. 

Гэр бүлийн асуудал

7 Бусдаас сонссон худал үгс

Бусдын амнаас дамжсаар ирсэн худал үгсийг цааш ярьж, улам түгээн дэлгэрүүлэх нь хамгийн ичгэвтэр хэрэг. Та өөрийн баттай сайн мэдэхгүй зүйлсийн тухай ярьж, таамаг, цуурхал төдий зүйлийг үнэн мэт болгох нь нэр хүндийг тань үгүй хийх эрсдэлтэй. Үүнээс гадна та бусдын нэр төрийг ч мөн уландаа гишгэж, ухаант хүнээс гарамгүй мунхаг үйлдэл хийж байна гэсэн үг. Иймд та амнаасаа унах үг бүрийг бодож, ярих зүйл, ярьж болохгүй зүйлсийг ялгаж салгадаг байх хэрэгтэй билээ. 

Бусдаас сонссон худал үгс

Ингээд харахаар хичнээн дотно найз байлаа ч гэсэн ярьж болох зүйл, болохгүй зүйл гэж байх юм. Та зовлон шаналалаа бусдад дэлгэлээ гээд 50 хувь нь санаа зовсон царай гаргана, үлдсэн 50 хувь нь зовлонгоор тань жаргал хийнэ гэдэг хатуу боловч үнэн үг байдаг. Тиймээс та хэлж байгаа үгсээ тунгаан бодож, хэлэх нь зүйтэй эсэхийг сайтар тунгаан бодож байгаарай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()