СААК БАРИМТ

Сум нэвтэрдэггvй шилний цаадах асар их мєнгє

Канадад хэдэн сарын ємнє маш євєрмєц сурталчилгааны ажил єрнєж, энэ талаар мэдээллийг нь бид та бvхэнд хvргэж байсан билээ. Хэрэв та санахгvй байгаа бол Канадын нэгэн банкны хэрэгжvvлсэн, автобусны буудал болгон дээр тавьсан дотроо 40 000 доллартай шилэн хоргоны талаар санаж байна уу? Тэр чинь шvv дээ.  Хамгийн гайхалтай нь маш сайн хамгаалалттай шилэн хоргонд байгаа учраас ч тэр vv, эсвэл Канадын ард тvмний ёс  суртахууны тєвшин маш єндєр болохоор ч тэр vv, тэндэхийн энэхvv рекламны аян маш амжилттай хэрэгжсээр л байгаа аж. Тэгвэл манай Хойд Хєршийнхєн энэ арга барилаас санаа авч, хэрэгжvvлсэн биш бєєн шаталтанд оржээ. Энэ талаар сонирхолтой нийтлэлийг та хvлээн авна уу.
Сум нэвтэрдэггvй шилний цаадах асар их мєнгє Хадгалах
2011-07-30, 18:02

Норвегийн алан хядагчийг энэ шоронд хорино

7 дугаар сарын 22-ны баасан гаригт алан хядагч Андерс Брейвикийн vйлдсэн цуврал алан хядах vйл ажиллагаанаас ємнє Норвеги улс дэлхийн хамгийн аюулгvй бєгєєд амьдралын єндєр тvвшинтэй орон хэмээн тооцогдож байв. Энэ улсад жижиг гэмт хэрэг бараг гардаггvй, хvн амины хэрэг гарах нь маш ховор. Ийм учраас Норвегт гэмт хэрэгтнvvдэд маш зєєлєн ханддаг байна. Тэгвэл саяхан болсон аймшигт хэргийг vйлдсэн Норвегийн алан хядагч Андерс Брейвикийг люкс ангилалын гэмээр гоёмсог шоронд хорихоор болжээ. Ингээд тvvний хоригдох шоронтой танилцацгаая.
Норвегийн алан хядагчийг энэ шоронд хорино Хадгалах
2011-07-29, 23:43

Vнсэлт юунд хэрэгтэй вэ

Сонин хачин зvйлс хаа сайгvй л болж байдаг. АНУлсын Хьюстон хотын иргэн Натали Ириш зураг зурахдаа vнсэж зурдаг нэгэн сонирхолтой тєрлийг нээжээ.  Тэрбээр уруулын будаг ашиглан зурдаг бєгєєд, бусад эмэгтэйчvvдийг бодвол гоо сайхны дэлгvvрээр илvv олон удаа орж гардаг гэж хэлж болно. Натали ихэнхдээ алдартнуудын хєрєг зураг зурдаг бєгєєд тvvнийгээ худалдаалан мєнгє олдог ажээ. Ингээд бvгдээрээ Натали Ириш гэх гоц авъястай бvсгvйн vнсэж зурсан зургуудыг сонирхоцгооё.
Vнсэлт юунд хэрэгтэй вэ Хадгалах
2011-07-27, 21:02

Зураг дээрхи толбоны нууц

Уншигч та бvхний ємнє зураач Эшерийн “Хэвлэлийн галерей” нэртэй нэгэн ер бусын зургийн нууцын тайллыг хvргэхээр бэлтгэлээ. Энэхvv зурагны голд байгаа цоорхойг та харж байгаа биз дээ? Эшер энэхvv зургийг хэзээ ч дуусгаж чадахгvйгээ хэлээд, уг цоорхойг vлдээхээр шийдсэн тухайгаа бичжээ. Урлаг судлаачид болон сонирхогчид тvvний зурагны уг цоорхойны талаар тєрєл бvрийн таамаг дэвшvvлж, зарим нэг нь vvнийг “хар нvх” хэмээж, зарим нь инь янийг тэмдэглэсэн байдал гэж, зарим нь давалгаа болон хэлтэрхийний нэгдэл гэх зэргээр таамаглаж байв. Харин энэ зурагны нууцыг эцэст нь математикч, проффессор Ленстра нь 2000 онд нээсэн байна.
Зураг дээрхи толбоны нууц Хадгалах
2011-07-27, 00:06

Хоолны байлдаан буюу улс тєрчдийн эсрэг тэмцэл

Єнгєрсєн Мягмар гарагт буюу 7 сарын 19-ний єдєр Их Британид болсон, News of the World сонины талаарх парламентын хэлэлцvvлгийн vеэр медиа-магнат Руперт Мердокийн нvvрлvv сахлын хєєсєєр дvvргэсэн таваг шиджээ. Ингэсэн хvн нь энэ vедээ “харамч саятан” хэмээн орилсон байна. Таваг Мердокийн яг гурвынх нь дунд тасхийтэл буусан боловч, ямар нэгэн гэмтэл бэртэл учруулаагvй аж. Энэ бол нэр хvндтэй улс тєрчдийн амьдралд тохиолдож л байдаг зvйл билээ. Єєрєєр хэлбэл дэлхийн бараг бvх улс тєрчид ямар нэгэн байдлаар халдлагад єртдєг гэвэл худлаа ярьсан болохгvй байх. Улс тєрч болгон буудуулж, гутал, тавагтай сахлын хєєс нvvрлvvгээ шидvvлдэггvй хэдий ч, ихэнх нь єндєг, бялуу єєрлvvгээ хэн нэгэн vзэн ядсан этгээдээс нvvлгvvлж л байдаг шvv дээ. Ингээд бvгдээрээ дээрхтэй адил хэд хэдэн тохиолдлуудын дvр зурагтай танилцацгаая.
Хоолны байлдаан буюу улс тєрчдийн эсрэг тэмцэл Хадгалах
2011-07-24, 03:57

Өөртөө мэс засал хийж байсан тохиолдлууд

Энэ удаа хvн бvхний санаанд багтамгvй гайхалтай баримтыг танилцуулах гэж байна. Энэ бол єєрєє єєртєє мэс засал хийсэн тухай юм. Єєртєє мэс засал хийнэ гэдэг бол онцгой хэцvv vед єєрийн эрхтэнд мэс ажилбар хийхийг хэлдэг. Ингээд «аргагvй эрхэнд эмч болж» єєртєє мэс засал хийж байсан мэргэжлийн болон мэргэжлийн бус хvмvvсийн 10 тохиолдолтой танилцацгаая. Та ч гэсэн ийм хvнд бэрх сонголт хийх vед ямар нэг эрхтэнээ тасалж, амь насаа аварч чадах биз ээ. Гэхдээ л санаанд багтахгvй юм.
Өөртөө мэс засал хийж байсан тохиолдлууд Хадгалах
2011-07-22, 20:29

Японы наран шарлагын газрууд бусдаас юугаараа ялгаатай вэ?

Нэгэн залуу Японы далайн эргийн наран шарлагын газруудаар энэ зун зугаалжээ. Далайд гарцгvй газрын хvмvvс болохоороо бид Номхон далай юмуу Атлантикийн далайн орнуудад хvмvvс нь далайн эрэг дээр яаж биеэ шарж, яаж амардгийг нарийн сайн мэдэхгvй юм. Ямартай ч Их Наран Улсын далайн эргийн амрагчдийг ажихад хэд хэдэн онцлог зvйл шууд нvдэнд тусах ажээ. Эдгээрийн талаар одоо бvгдээрээ баримттай, зурагтай, юутай хийтэй нь ярилцацгаая.
Японы наран шарлагын газрууд бусдаас юугаараа ялгаатай вэ? Хадгалах
2011-07-22, 02:47

Биен дээрээ 26 кг зєгий шавуулсан эр

“Хэн хамгийн олон тооны зєгийг биен дээрээ байлгах вэ?” – сэдэвт тэмцээнийг саяхан Хятадад зохион байгуулжээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр ердєє ганцхан цаг л vргэлжилсэн энэхvv тэмцээнд хоёрхон хvн оролцсон байна. Тэмцээний ялагчаар Хубэй мужийн фермер, 42 настай Ван Далинь гэгч тодорчээ. Тэрээр биен дээрээ нэгэн зэрэг 26 кг –тай тэнцэхvйц хэмжээний зєгийг суулгасан байна. Энэ vед цэцгэнд тоос хvртээгч “хорт жадтай баатрууд” Ван Далиний биен дээр битvv суусан аж. Харин тvvний єрсєлдєгч нь ойролцоогоо 23 кг зєгийгєєр биеэ бvрхсэн 20 настай зєгийн аж ахуйч-Лю Кунцян байсан байна. Ингээд бvгдээрээ ємнє зvгт зохиогдсон нэгэн сонирхолтой арга хэмжээний ялагчийн дvр зурагтай танилцацгаая.
Биен дээрээ 26 кг зєгий шавуулсан эр Хадгалах
2011-07-20, 20:12

Дэлхий дээрхи хамгийн сонирхолтой эмчилгээний аргууд

Хvн тєрєлхтєн хэдэн мянган жилийн тэртээгээс эрvvл энх аж тєрєхийн тулд анагаах ухааны тєрєл бvрийн аргачлал, эм танг зохион бvтээж, боловруулан, тодорхой нэгэн туйлын аргачлалыг олж нээхийн тулд мєнхийн эрэл хайгуулд хатсаар ирсэн билээ. Тиймээс хаа газарт тухайн нийгэм, байгалийн онцлог, уур амьсгалд нь яг тохирсон тєрєл бvрийн ер бусын эмчилгээний аргууд байдаг. Хэдийгээр єрнийн анагаах ухаан єндєрт хєгжиж, ариун цэвриун шаардлага хангасан эмнэлэг, орчин, єндєр боловсрол, туршлагатай нарийн мэргэжлийн эмч сувилагч нар, олон туршилт, лабораторийн шалгалтыг давсан эм тан гээд анагаах ухааны бvхэл бvтэн систем єнєєдєр бvрэлдэн тогтсон боловч дэлхий дээр орон орны уламжлалт гэж хэлж болохоор маш сонирхолтой эмчилгээний арга барилууд оршин тогтносоор байна. Тиймээс уншигч таны мэдлэгийн санд энэхvv мэдээллийг єргєн барихаар бэлтгэлээ.
Дэлхий дээрхи хамгийн сонирхолтой эмчилгээний аргууд Хадгалах
2011-07-18, 23:08

Хятадын єнгє єнгийн мэлхийнvvд

Хятадын тvм буман иргэдийн дундах хэсэг бvлэг хачирхалтай сэтгэлгээтэй нєхдvvд ахиад л олны амыг ангайлгаж, амьд биеийг олсон амьтдаар даажигнаж, зовоох аргаа олжээ. Эхлээд тэд алтан загасанд шивээс хийж, загас яст мэлхийнvvдэд зориулсан гав бvтээж байсан бол одоо зугаацах аргаа арай єєрчилж, намгийн бяцхан мэлхийнvvдийг хиймэл будгаар солонгоруулан будаж эхэлсэн байна. Одоо тус улсад ногоон єнгєтэй мэлхий  бараг “байгалийн амьтан биш” болж, олон тєрлийн єнгєєр будсан мэлхийнvvд “хаданд гарч”, “мооданд орж” байгаа аж. Ингээд бvгдээрээ байгаль эхийн эсрэг хятадуудын ээлжилт нулималттай танилцацгаая. Тэд мєнгєний тєлєє ээжийнхээ сvнсийг ч худалдахад бэлэн улс ажээ.
Хятадын єнгє єнгийн мэлхийнvvд Хадгалах
2011-07-15, 03:15

Юмсыг цуурайгаар баримжаалан харах чадвартай Бен Андервуд

Бенийг 3 настай байхад тэрбээр нvдний хорт хавдар болох ретинобластаар євдсєн нь шинжилгээгээр тодорхой болжээ. Тvvнд яаралтай мэс засал хийж 2 нvдийг нь зайлуулжээ. Энэ хорт хавдар хамгийн ховор тохиолдол. Эдvгээ анагаах ухаан ийм хэлбэрийн хавдрыг эрхтнийг нь зайлуулахгvйгээр эмчлэх боломжтой болсон аж. Бенийг бага байсан тэр vед боломж байсангvй. Ингээд бvгдээрээ Бен Андервуд гэх хараагvй хvvгийн яаж “Сонар харц” (юмсыг цуурайгаар баримжаалан “харах“) –ыг яаж бий болгосон талаар болон тэсвэр тэвчээр байвал юмсыг тєсєєлєлєєр ч харж болдог тухай єгvvлэх сонирхолтой нийтлэлтэйгээ танилцацгаая.

Юмсыг цуурайгаар баримжаалан харах чадвартай Бен Андервуд Хадгалах
2011-07-10, 22:21

Зурагаа авахуулж сурсан сармагчин

Индонезийн нэгэн сармагчин камерны ємнє пооз авч vнэн сурсан “нэгэн” гэдгээрээ алдаршжээ. Эдгээр зургууд дээр энэ сармагчны нvдэнд туссан дvрсийг нарийн ажиглавал тэрээр аялагч-гэрэл зурагчин Дэвид Слэйтераас хулгайлж авсан зургийн аппаратаар єєрийнхєє зургийг хэд хэдэн удаа авсан болох нь анзаарагдаж байгаа юм. Аппаратаа сармагчинд алдсан 46 настай аялагч эрийн єєрийнх нь хэлснээр тvvнийг Сулавеси ширэнгээр аялж байхад нь хэд хэдэн сармагчид ирж найзалсан байна. Ингээд бvгдээрээ ширэнгэн ойн ухаалаг сармагчинтэй учирсан нэгэн эрийн сонирхолтой тvvхийг хvvрнэх хєгжилтэй нийтлэлээ хvлээн авцгаая.
Зурагаа авахуулж сурсан сармагчин Хадгалах
2011-07-10, 01:21