Хятадын єнгє єнгийн мэлхийнvvд

2011-07-15, 03:15
18,307
Хятадын тvм буман иргэдийн дундах хэсэг бvлэг хачирхалтай сэтгэлгээтэй нєхдvvд ахиад л олны амыг ангайлгаж, амьд биеийг олсон амьтдаар даажигнаж, зовоох аргаа олжээ. Эхлээд тэд алтан загасанд шивээс хийж, загас яст мэлхийнvvдэд зориулсан гав бvтээж байсан бол одоо зугаацах аргаа арай єєрчилж, намгийн бяцхан мэлхийнvvдийг хиймэл будгаар солонгоруулан будаж эхэлсэн байна. Одоо тус улсад ногоон єнгєтэй мэлхий  бараг “байгалийн амьтан биш” болж, олон тєрлийн єнгєєр будсан мэлхийнvvд “хаданд гарч”, “мооданд орж” байгаа аж. Ингээд бvгдээрээ байгаль эхийн эсрэг хятадуудын ээлжилт нулималттай танилцацгаая. Тэд мєнгєний тєлєє ээжийнхээ сvнсийг ч худалдахад бэлэн улс ажээ.
Хятадын єнгє єнгийн мэлхийнvvд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Хятадын зэрлэг амьд амьтад, байгалийг хамгаалах нийгэмлэгvvдийн удаа дараалсан анхааруулга, сэрэмжлvvлгийг ч vл хайхран, “мэлхийг будагчид” ажилдаа улам ханцуй шамлан зvтгэсээр байгаа ажээ. Хєєрхий мэлхийнvvдийг будаад зогсохгvй, арьсанд нь маш хvчтэй химийн бодис шахаж, цаанаасаа янз бvрийн єнгєтэй болж хувиргах санааг хэн нэгэн “сод ухаантан” дизайнер нь сэдсэн байна.




Химийн бодисоор єєрчлєгдсєн єнгєтэй мэлхийний арьс 4-5 жил урьдын хэвэндээ ордоггvй байна. Ийм олон єнгийн мэлхийнvvдийг гэртээ тэжээх нь олон хvнд таалагдаж байгаа тул Хятадын зах зээл дээр єнєєдєр ийм солонгын єнгєтэй мэлхийнvvд эрэлт хэрэгцээ ихтэй байгаа аж. Харамсалтай нь эдгээр хvмvvсийн маш цєєн хэд нь л ингэж химийн аргаар мэлхийний арьсыг хувиргах нь энэ тєрлийн амьтдын цаашдын vржилд сєрєгєєр нєлєєлж, vvнээс vvдсэн байгалийн тэнцвэргvй байдлыг єдєєх єндєр магадлалтай гэдгийг ойлгож байгаа юм. Мэргэжилтнvvдийн хэлснээр єнгє єнгийн мэлхийний зах зээлийн золиосонд одоогийн байдлаар 1000 мэлхий єртєєд байгаа ажээ.





Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()