Норвегийн алан хядагчийг энэ шоронд хорино

2011-07-29, 23:43
28,713
7 дугаар сарын 22-ны баасан гаригт алан хядагч Андерс Брейвикийн vйлдсэн цуврал алан хядах vйл ажиллагаанаас ємнє Норвеги улс дэлхийн хамгийн аюулгvй бєгєєд амьдралын єндєр тvвшинтэй орон хэмээн тооцогдож байв. Энэ улсад жижиг гэмт хэрэг бараг гардаггvй, хvн амины хэрэг гарах нь маш ховор. Ийм учраас Норвегт гэмт хэрэгтнvvдэд маш зєєлєн ханддаг байна. Тэгвэл саяхан болсон аймшигт хэргийг vйлдсэн Норвегийн алан хядагч Андерс Брейвикийг люкс ангилалын гэмээр гоёмсог шоронд хорихоор болжээ. Ингээд тvvний хоригдох шоронтой танилцацгаая.
Норвегийн алан хядагчийг энэ шоронд хорино
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Норвегт гэмт хэрэг єсєхєд дараах хоёр шалтгаан байдаг хэмээн vздэг. Vvнд: Нийгэмд шудрага бус байдал байна хэмээх мэдрэмж ба сайн хvмvvжил дутмаг байгаа байдал. Энэ хоёр дутагдлыг даван туулахын тулд шvvх, эрх зvйн хvрээнд тєдийгvй торгууль, шийтгэл, шоронгийн системд аль байдаг бололцоогоороо оролдсоор иржээ. Норвегийн шvvх Блез Паскалийн vеэс дэвшvvлсэн "Хvнийг амьдралын жинхэнэ vнэн зєв зам руу аядуу зєєлєн байдлаар тvvний асуудлын ээдрээг хvндэтгэлтэйгээр ойлгож чадсанаар гаргаж чадна" гэсэн агуу зарчмыг амьдралд хэрэгжvvлэхийг шаарддаг. Ийм учраас арал дээр амарч байсан 68 залуучуудыг хvйтэн сэтгэлээр буудаж, Осло дахь парламентын ордны дэргэд бємбєг тэслэсэн Андерс Брейвикийг тохилог зочид буудал гэж андуурмаар шоронд хорихоор шийдвэрлэж байна.




Андерс Брейвикийн хоригдох Норвегийн чанга дэглэмтэй Halden шоронг V Харальд хаан дэлхийд хамгийн энэрэнгvй шоронг барих санаа сэдэж єнгєрсєн жил байгуулж дуусжээ. Энэ шорон Осло хотоос холгvй орших бєгєєд 252 хvнийг хорих багтаамжтай. Хоригдогч бvр тусдаа єрєєтэй. Єрєє нь ваннтай. Яг л 3 одтой зочид буудал шиг. Єрєє бvрт хавтгай нимгэн дэлгэцтэй телевизор болон жижиг хєргєгчтэй. Зарим хоригдлуудад DVD тоглуулагч болон Интернетэд тодорхой хугацаагаар нэвтрэх эрх олгодог. 12 хvний дунд зочны нэг том єрєє оногддог.




Шоронгийн дийлэнх харгалзагчид нь эмэгтэйчvvд. Эмэгтэйчvvд хоригдлуудын тvрэмгий авирыг сааруулж багасгадаг хэмээн шоронгийн удирдлага vзэж байна. Хоригдлууд болон харгалзагчид хамт хооллодог. Хамт спортын тоглоом тоглодог. Halden шоронд єєр зугаацах зvйл олон бий. Тvvний нэг нь гал тогооны єрєєнд тогооч нараас хоол хэрхэн хийх зєвєлгєє авах гэх мэт. Шоронд хєгжмийн жижиг студи ажилладаг. Хоригдол бvрийн унтлагын єрєєний дэргэд эргэлтээр ирсэн ар гэрийнхэнтэйгээ хэсэг хугацаа хамт єнгєрєєх байр бий.




Halden шоронг барьсан дизайнерууд болон тєсєл зохиогчид бетонон блокон хийцээс татгалзаж модон хийцийг єргєнєєр сонгон барьжээ. Тэдний vзэж байгаагаар ийм байшин эргэн тойрныхоо ой модтой илvv зохицох аж. Vvнээс гадна хоёр давхар тоосгон байшингуудыг Норвегийн нэртэй зураачийн зургийг чулуугаар шигтгэн чимж урлажээ. Энэ байшинг юунд зориулсан болохыг зєвхєн модны цаагуур далдлан барьсан 6 метр єндєр бvхий хашаа л харуулдаг.




Андерс Брейвик Норвегийн засгийн газрын барилгын дэргэд тэсрэлт зохион байгуулж Утойа арал дээр болж байсан залуучуудын чуулга уулзалтанд оролцогсдыг буудсан гэдгээ хvлээн зєвшєєрсєн бєгєєд єєрийгєє гэм буруугvй хэмээн тооцож байна. Тэрбээр єєрийн хийсэн хэргээ "аймшигтай боловч зайлшгvй vйлдэл байсан" хэмээн нэрлэжээ. Гэмт этгээд єєрийн хийсэн алан хядах vйл ажиллагаагаа гэмт хэрэг хэмээн хvлээн зєвшєєрєхгvй байгаагаа тайлбарлахдаа: Нийгэмд "дохио" єгч "Европыг аврах" гэсэн юм гэж тайлбарлаж байна.




Шvvх Брейвикийг 8 долоо хоногоор баривчилжээ. Vvний хагасыг ганцаарчлан хорих єрєєнд єнгєрvvлэх аж. Тvvний 7 дугаар сарын 22-нд хийсэн алан хядах vйл ажиллагааны vеэр 76 хvн vхэж, 92 хvн шархалдсан байна. Одоогийн мэдээллээр тvvнд 21 жилийн ял тєлєвлєєд байгаа юм байна.




















Видео.


Андерс Брейвикийн гарт хєнєєгдсєн хvмvvс




Нэмэлт мэдээлэл

Андерс Брейвик байцаалтын явцад мэдэгдэхдээ, “Харгис, гэхдээ гарцаагvй шаардлагатай” хэмээн тодорхойлж, ОХУ-ын Ерєнхий сайд Владимир Путинийг хvндэлдэг гэв. Гэмт хэрэгтэн єєрийгєє христийн шаш ны зvтгэлтэн, консерватив vзэлтэй тєдийгvй мусульман шашинтнуудын эсрэг тэмцэгч хэмээн тооцдог аж.
Мєн “Нийгмийг єєрчлєх хэрэгтэй, ингэхийн тулд хувьсгал зайлшгvй хийх ёстой” гэж хэлсэн байна. Андерс Брейвик аллага vйлдэхдээ хохирогчдын айн, євдєж хашгирах дууг сонсохгvйн тулд “Бєгжний эзэн” киноны аяыг чихэвчээр сонсож байсан нь тогтоогджээ.
“Хэрвээ аллагын vеэр зvрх минь чичирсэн тохиолдолд би iPod-ийнхоо дууг хамгийн чанга дээр нь тавих болно” гэж Андерс Брейвик “2083: Европын тусгаар тогтнолын тунхаг бичиг” хэмээн интернэтээр тараасан номдоо дурьдсан байж.

Тэрээр єєрийн vйлдсэн хэргийг “Энэ бол маш аймшигтай ч заавал хийх ёстой байсан “баатарлаг vйлс” гэж vзсэн тєдийгvй Норвегийн гадаадынханд хандах хэт либерал бодлогыг єєрчлvvлэхийн тулд ингэж цочроох шаардлагатай байсан юм vзэж байна. Аллага vйлдэхээс хэдэн цагийн ємнє тэрээр интернетэд “2083-Европын тусгаар тогнолын тунхаглал” гэгчийг байрлуулан бєгєєд 1518 хуудас бvхий бичиг баримтад сэжиглэн Европыг олон vндэстний vзэл суртлаас чєлєєлєх vечилсэн тєлєвлєгєєгєє дурдсан байв.

Аллага болсоны дараа...




Хэвлэлийнхэн Утоя арлын цуст яргаллын тухай видео бичлэгийг олны хvртээл болгожээ. Тvvн дээр цагдаагийн хувцастай Андерс Беринг Брейвик гар буугаар шархадсан хvмvvсийг гvйцээн хєнєєж байгаа нь тод харагдаж байв. Ус руу vсрэн ороход араас нь нэхэн хєєж шvршсээр байсан цуст аллага 1,5 цаг vргэлжилжээ. Сэтгvvлчид тvvнийг гэмт хэрэг vйлдэж байхад нь нисдэг тэргээр дээрээс нь авсан байна. Энэхvv аймшигт хэргийн улмаас 97 хvн амь vрэгдсэн юм. Эмнэлэгт 100 гаруй хvн эмчлvvлж байгаа бєгєєд тvvнээс 20 хvний бие маш муу байгаа аж. Брейвик энэхvv ажиллагаандаа есєн жил гаруй бэлдэж, нийт 300 мянган евро зарцуулжээ.

Тэрээр харуулын ажилтанд цагдаагийн ажилтны хуурамч бичиг баримт vзvvлэн Осло хотод дэлбэрэлт болсны дараа арал дээр аюулгvй байдлын хангалт ямар байгааг vзэх гэж ирсэн хэмээн ороод хvмvvсийг нааш ир хэмээн уриалан дуудаж бєєгнvvлж байгаад гал нээж эхэлжээ. Аймшигт явдлын талаар гэрчvvд “Тэр яг фашистуудын тухай киноноос бууж ирсэн юм шиг харагдаж байсан. Маш тайван хэнэггvйгээр хамгийн сайхан хvvхнvvд рvv эхэлж буудаж эхэлсэн” хэмээн ярьжээ. Алуурчин хэзээ ч цэргийн алба хааж байгаагvй бєгєєд автомат, гар бууны зєвшєєрлийг буга агнах зорилгоор хуулийн дагуу авсан байжээ. Иймэрхvv тєрлийн гэмт хэрэг vйлдсэн хvмvvс голдуу амиа егvvтгэдэг бол тэрээр єєрийнхєє хийсэн хэргийг миний зєв гэж vзэж байгаа тєдийгvй шvvх хурлыг олны ємнє нээлттэй явуулахыг шаардаад цэргийн дvрэмт хувцастай байх хvсэлт тавиад байгаа юм байна.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()