СААК БАРИМТ

Гранд – Каньон дахь мышьякийн найрлагатай “Хулуун усан сан”

Аризонагийн гүн хавцлын ёроолд үзэсгэлэнт Колорадо гол урсдаг. Тэрхүү голоор маш олон жуулчид завиар зугаалдаг бөгөөд замд нь таардаг нүдэндээ итгэхийн аргагүй аварга том хулууг санагдуулам усан санг хараад, өөрийн эрхгүй дуу алддаг байна. Голоор завьтай явахад энэхүү байгалийн ер бусын бүтээл нь 342 километрийн зайд байрладаг ажээ.

Гранд – Каньон дахь мышьякийн найрлагатай “Хулуун усан сан” Хадгалах
2012-06-07, 20:24

Одос үхэр тэжээгч Ричард

“Зэрлэг үхэр тарнидагч” хэмээх хочтой Ричард Брижес, түүний эхнэр Шерон нар Техаст хоёр одос үхэх тэжээдэг байна. Хоёр үхэр нь тус тусын нэртэй. Нэгийг нь "Зэрлэг хошигнол" 800 килограмм жинтэй, харин нөгөөг нь "Сум" гэдэг бөгөөд 300 киллограмм жинтэй хоёр зэрлэг үхэрнүүдтэй гэртээ хамт амьдардаг. Ингээд энэ гэр бүл яагаад ийм аюултай амьтан тэжээх болсон тухай бяцхан түүхтэй танилцацгаая. 

Одос үхэр тэжээгч Ричард Хадгалах
2012-06-06, 22:18

30 сая долларын үнэтэй бикини

Та урьд нь 30 000 000 долларын үнэтэй бикини харж байсан уу? Хэрэв үгүй бол загвар өмсөгч Лидия Херстийн өмсөж танилцуулсан бриллиантан шигтгээтэй алтан бикинигийн зургуудыг хүлээн авна уу. Үнэхээр хараа булааж, шунал хөдөлгөмөөр сайхан дотуур хувцас байгааг нь үгүйсгэхийн аргагүй. Гэвч үүнтэй наран шарлагын газраар явж болохгүй л болов уу. Ямартай ч чамин тансагийн дээд гэж үүнийг л хэлдэг байх.

30 сая долларын үнэтэй бикини Хадгалах
2012-06-05, 23:17

2 тэрбум долларын үнэтэй байранд яаж амьдардаг вэ?

Эсвэл хэт баян, эсвэл хэт ядуу л хүн гэж байдаг, дундаж орлоготой иргэн гэж байдаггүй. Энэ тодорхойлолт орчин үеийн Энэтхэгчүүдийг санагдуулна. Бид хөл нүцгэн, гуниг дүүрсэн нүдтэй ядуу энэтхэгчүүдийг сайн мэднэ. Тэгвэл хэт баян гэдэг ангилалд нь багтдаг энэтхэгчүүдийн талаар бараг л мэдэхгүй. Тэгвэл Энэтхэгийн тэрбумтангууд яаж амьдардгийг одоо танд харуулах гэж байна. Энэ бол Энэтхэгийн бизнесмэн Мукеш Амбани-гийн 2 тэрбум долларын байр юм.

2 тэрбум долларын үнэтэй байранд яаж амьдардаг вэ? Хадгалах
2012-06-03, 18:07

Жинхэнэ Халк

Ногоон үлэмж биет – Халк – ын кино болон комикс номны улаан фен нэгэн залуу өөрийнхөө гадаад төрхийг өөрчлөхөөр шийджээ. Үүний тулд тэрээр биеэ ногоон өнгөөр будуулж, хайртай баатартайгаа төстэй гадаад төрхтэй болсон байна. Харин биеэ угааж, жинхэнэ төрхөндөө эргэж орох гэтэл асуудал үүсчээ. Учир нь будаг нь арилаагүй байна. Тиймээс мань залуу будагны үйлчилгээг нь арилтал хэд хоног ногоон хэвээрээ үлдэхээс өөр аргагүй болжээ.

Жинхэнэ Халк Хадгалах
2012-06-03, 17:52

Орон орны алдартай гудамжны хоолнууд

Эрүүл мэндэд сайн, амин дэм ихтэй хоол хүнсийг тогтмол давтамжтайгаар бага багаар идэж байх ёстой гэдгийг одоо хүн бүр мэддэг болсон. Гэвч заримдаа аманд ороод, жаргалыг мэдрүүлмээр дэндүү сайхан амттай зүйлийг идмээр санагддаг боловч маш амттай зүйл биед хөнөөлтэй байх нь элбэг. Тэр тусмаа алхаж явах зуураа гудамжнаас юм авч идэх тун сайхан. Ингээд та бүхэнд орон орны алдартай гудамжны хоолнуудыг танилцуулж байна.

Орон орны алдартай гудамжны хоолнууд Хадгалах
2012-06-02, 20:38

Хүний нулимснаас гаргаж авсан давс

Асгартлаа уйлмаар санагдах, гунигтай үе бидний амьдралд олон тохиолддог. Тэгвэл хагацал, гуниг, хорсол цөхрөлийн нулимс хатсаны дараа бидэнд юу үлддэг билээ? Мэдээж сэтгэл онгойж, урагш алхах итгэл найдвар бий болдог. Гэхдээ нулимсаа хий дэмий урсгах биш, ямар нэгэн хэрэгтэй зүйл болгон хувиргах санаа танд таалагдаж байна уу? Тэгвэл Лондонгийн нэгэн дэлгүүр ер бусын бүтээгдэхүүн гаргадаг ажээ. Тэр бол хүний нулимсаар хийсэн Давс юм.

Хүний нулимснаас гаргаж авсан давс Хадгалах
2012-06-02, 19:43

Татвар эмсийн хүрээлэл буюу Гарем

Гарем бол тансаг эд агуурсан дунд бэлгийн сэрлийг хэрцгий гэмээр аясаар өдөөдөг түгжигдмэл ертөнцийн дүр төрх юм. Сэргэн мандлын үеийн венецийн жуулчин Оттавиано Бон нь "гарем"-ыг дүрслэхдээ: «Эмэгтэйчүүд байгаа газартаа сүмд байрладаг эмэгтэй лам шиг байдаг». Мөн тэнд: «Бүсгүйчүүд өмнөх холбоо сүлбээгээ ор тас мартаж, орд харшд үүрд шигддэг. Шинэ нэртэй ч болдог»… гэнэ. Ингээд гармемын талаар сонирхолтой баримтыг дэлгэе.

Татвар эмсийн хүрээлэл буюу Гарем Хадгалах
2012-06-02, 19:30

Гоо сайхныг илтгэх 11 баримт

Бидний амьдралын олон зүйл гадаад зүс царайнаас хамаардаг. Хүмүүсийг юу тэгтэл нь үзэсгэлэнтэй харагдуулдаг вэ? Эмэгтэй хүн ямар эрийг илүү сонирхдог вэ? Энэ тухай сонирхолтой баримтыг та бүхэндээ орчуулан хүргэж байна. Жишээ нь, Нүүрний зүүн тал илүү үзэсгэлэнтэй байдаг, Царайлаг хүмүүсийн IQ өндөр, Хүмүүс ханиа эрж хайхдаа эцэг эхтэйгээ адилхан царайтай хүмүүсийг илүү сонирхдог гэх мэт олон зүйлсийн талаар энэ нийтлэлд бичсэн байгаа.

Гоо сайхныг илтгэх 11 баримт Хадгалах
2012-06-01, 04:03

Мансуурсан цэргүүдийн түүх

“Хайрт аав, ээж, ах, эгч, дүүс минь. Би Польшид цэргийн алба хааж байна. Тиймээс намайг 2-4 өдөрт л ганц захиа бичдэг болох үед маань ойлгоно хэмээн найдаж байна. Харин энэ удаад бол ганцхан зорилгоор захидал бичлээ. Надруу первитин явуулаач гэж гуйж байна. Та бүхний хайртай Генрих” – энэ бол 1939 оны 11-р сарын 9-ний өдрийн захидал. Үүнийг Нобелийн шагналд нэр дэвшиж байсан Генрих Бёлл гэр бүлийнхэндээ бичжээ. 1939 онд вермахтын цэргүүдийг сэргэлэн цовоо байлгахын тулд вермитин, бензедрин, изофан зэрэг бодисуудыг өгдөг байсан бөгөөд дууссан үед нь тэд эцэг эхээсээ авдаг байсныг энэхүү захидал батлана. Эцэг эхчүүд нь Рейх-д чөлөөтэй зарагддаг байсан первитинийг ядах юмгүй олдог байв. Тэр битгий хэл “панцершоколад” гэдэг нэртэй шоколад шигийг хүртэл олж болохоор байжээ.

Мансуурсан цэргүүдийн түүх Хадгалах
2012-06-01, 03:22

Рапс цэцэглэх цагаар

Цэцэглэж буй рапс буюу талбайн байцааны дүр төрх бол хараад ханамгүй, заавал зургийг нь авч, дүрс бичлэгийн камерт үлдээмээр үзэсгэлэнтэй. Тийм ч учраас жил бүрийн гуравдугаар сарын дундуур Хятадын дорнод хэсэгт орших рапс тариалдаг Хуангшан хотруу дэлхийн мянга мянган гэрэл зурагчид, жуулчид очиж, рапс цэцэглэх үеийн дүр зургийг хальсанд буулгадаг байна. Та ч гэсэн ийм үзэгдлийг харж амжаагүй бол одоо эндээс олж үзээрэй.

Рапс цэцэглэх цагаар Хадгалах
2012-06-01, 02:57

100 гоо сайхны мэс засалд орсон эмэгтэй Алисия Дюваль

“Хэтэрхий олон удаа мэс засалд орсноос болоод миний гэдэс, зүүн хөх, баруун суга юу ч мэдэрдэггүй. Гэхдээ би гадаад төрхөндөө сэтгэл хангалуун бус хэвээр. Тиймээс мэс заслын орон дээр ахин хэвтэхгүй гэх баталгаа надад байхгүй.” –гэж Их Британий загвар өмсөгч Алисия Дюваль ярьж байна. Ингээд наснаасаа хэд дахин олон удаа гоо сайхны мэс засалд орсон эмэгтэйгийн талаар мэдээллийг хүлээн авна уу. Ганцаараа байхдаа үзэхгүй бол задгай энгэртэй зургууд хэд хэд байгаа болохыг сануулмаар байна.

100 гоо сайхны мэс засалд орсон эмэгтэй Алисия Дюваль Хадгалах
2012-05-30, 22:15