11 мянган долларыг цайны мөнгө болгон өгчээ

2015-01-08, 06:14
25,082
Нэгэн эр эхнэрийнхээ хамт 330 долларын оройн зоог барьжээ. Тэрээр өөрт нь үйлчилсэн зөөгчид 1000 долларын цайны мөнгө үлдээсэн байна. Дараа нь тэд хэсэг хугацаанд ресторанд түр саатсан бөгөөд энэ удаад 70 долларын уух зүйл захиалсан аж. Ингээд дахин талархал болгож 10 мянган долларыг зөөгчид үлдээсэн байна.
11 мянган долларыг цайны мөнгө болгон өгчээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


“Instagram” хуудас нь "Tips for Jesus" бөгөөд тэрээр Аризона мужийн ресторанд ийнхүү нийт 11,000 долларын цайны мөнгө үлдээсэн байна.

www.caak.mn

Италийн Crudo ресторанд энэ зүйл бас тохиолдсон гэнэ. Зөөгч Клинт Спотлсон ресторанаа хаах гээд ширээгээ арчиж байх үед нэгэн хосууд орж ирсэн байна. Тэд 330 долларын үнэтэй оройн хоол захиалсан бөгөөд явахдаа 1000 долларын цайны мөнгө үлдээж явсан болох нь тогтоогджээ. Харин дараа нь дахин хэсэг хугацаанд 90 долларын үнэтэй согтууруулах ундаа авч уугаад 10 мянган долларын цайны мөнгийг өгсөн байжээ.

www.caak.mn

Цайны мөнгийг коктейль өгсөн зөөгч болон өөр нэгэн зөөгч мөн барментайгаа 3-уулаа хувааж авсан байна. Үүнээс гадна гал тогооны ажилчидад ч мөн хүртээсэн байна.

www.caak.mn

Харин цайны мөнгө өгсөн сайхан сэтгэлтэй залуу өөрийгөө ихэд нууцалсан ч тэрээр рестораны ажилчидтай хэсэг хугацаанд ярилцсан байна.

www.caak.mn

"Tips for Jesus" аккаунтын түүх 2013 оноос эхэлсэн бөгөөд анхны зураг 9 сарын 8-нд гарсан аж. Энэ нь Мичиган  мужийн "Bar Louie" хэмээх баранд 90 доллараар үйлчлүүлж харин цайны мөнгөнд нь 3000 доллар үлдээсэн явдал байсан юм. Тэр нууцлаг эр ихэнхидээ 2000-7000 долларын цайны мөнгийг үлдээж гардаг байна.

www.caak.mn

"Christian Post" сонингийнхон уг цайны мөнгийг PayPal-ын ерөнхий захирал Жек Селби өгч байгаа болов уу хэмээн таамаглаж байгаа гэнэ.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()