"Ухаалаг утасны эрин удахгүй өндөрлөх үү?" - Харилцаа холбооны дараагийн үеийн тухай

2021-12-18, 16:43
4,779

Үүрэн холбооны Qualcomm компанийн ерөнхийлөгч Кристиано Амон ухаалаг утасны хөгжил дээд цэгтээ хүрэх тун дөхөж байгааг онцлон тэмдэглэж, 5G сүлжээ дэлхий нийтийн хэрэглээ болсноор ухаалаг утасны хэрэглээ хумигдаж, AR буюу сайжруулсан бодит байдлыг харуулах нүдний шилний хэрэглээ нэмэгдэнэ гэж үзэж буйгаа дурджээ.

"Ухаалаг утасны эрин удахгүй өндөрлөх үү?" - Харилцаа холбооны дараагийн үеийн тухай
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хэдийн бидний хэрэглээ болоод буй VR буюу виртуал бодит байдал аажмаар AR технологид зайгаа тавьж өгч байна. Технологийн салбарын тэргүүлэх компаниуд болох Apple, Microsoft, Google болон тэдний хамтрагчид, өрсөлдөгчид AR технологид суурилсан бүтээгдэхүүнийхээ загвар бүтээгдэхүүнийг гарган туршилт хийж эхлээд буй юм.

Кристиано Амоны хувьд өмнө нь 2019 онд Business Insider хэвлэлд өгсөн ярилцлагадаа хоёр жилийн дотор л дэлхий ертөнцийн технологийн хэрэглээ асар их өөрчлөгдөнө гэж бодож байгаагаа ярьж байсан юм. Түүнчлэн тэрээр өнөөгийн технологийн хөгжилд дутагдаж буй гол зүйл бол VR болон AR технологийг хөдөлгөөнт байдлаар хэрэглэх боломжгүй байгаа явдал хэмээн дүгнээд ойрын ирээдүйд өнөөгийн ухаалаг утасны үүргийг ухаалаг нүдний шил бүрэн гүйцэтгэх боломжтой болно гэж итгэдэг гэдгээ дурдаж байв.

Өөрөөр хэлбэл 20-р зууны алдарт зохиолчдын зөгнөн бичиж байсан шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолууд дээрх техник технологийн ололт амжилтууд биелэх цаг хаяанд ирээд буй юм. AR технологи бүхий ухаалаг нүдний шил нь үүлэн үйлчилгээн дээр суурилж бүх үйлдлийг гүйцэтгэх бөгөөд 5G сүлжээний тусламжтайгаар цагийн хоцрогдолгүй асар хурдан үйлдэл хийх боломжийг хэрэглэгчдэд өгнө хэмээн таамаглаж байгаа аж.

Гэхдээ цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг царцсан, AR технологид хөгжүүлэлт хийх олон зүйл байгаа гэх мэт шалтгаанаар дараагийн хоёроос гурван жилд ухаалаг утасны хэрэглээ өндөр хэвээр байх биз ээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()