Мансуурсан цэргүүдийн түүх

2012-06-01, 03:22
21,737

“Хайрт аав, ээж, ах, эгч, дүүс минь. Би Польшид цэргийн алба хааж байна. Тиймээс намайг 2-4 өдөрт л ганц захиа бичдэг болох үед маань ойлгоно хэмээн найдаж байна. Харин энэ удаад бол ганцхан зорилгоор захидал бичлээ. Надруу первитин явуулаач гэж гуйж байна. Та бүхний хайртай Генрих” – энэ бол 1939 оны 11-р сарын 9-ний өдрийн захидал. Үүнийг Нобелийн шагналд нэр дэвшиж байсан Генрих Бёлл гэр бүлийнхэндээ бичжээ. 1939 онд вермахтын цэргүүдийг сэргэлэн цовоо байлгахын тулд вермитин, бензедрин, изофан зэрэг бодисуудыг өгдөг байсан бөгөөд дууссан үед нь тэд эцэг эхээсээ авдаг байсныг энэхүү захидал батлана. Эцэг эхчүүд нь Рейх-д чөлөөтэй зарагддаг байсан первитинийг ядах юмгүй олдог байв. Тэр битгий хэл “панцершоколад” гэдэг нэртэй шоколад шигийг хүртэл олж болохоор байжээ.

Мансуурсан цэргүүдийн түүх



www.caak.mn (5 фото)

Анх 1939 онд цэргийн эмч Отто Ранкын хяналтаар Германы 90 оюутанд первитин хэрэглүүлж үзжээ. Хэрэглэсэн оюутнууд бүгд сэтгэл санаа сайхан, цог золбоотой, зориг зүрхтэй болсон байна. Тиймээс уг бодисыг цаашид танкны жолооч болон байлдааны машины жолооч нарт Польшруу илгээлтээр явахаас нь өмнө уулгажээ. Туршилт мөн л амжилттай болсон тул сөнөөгч онгоцны нисгэгч нарт өгөх болсон байна. Ийнхүү немцүүдийн Европ дахь эзлэлтэд чухам первитин, бензедрин, изофан зэрэг бодисууд л тус болсон гэдэг. 1940 оны 4-р сард гэхэд л вермахтад “Кнолл” үйлдвэрийн 35 сая таблетк олгосон нь өдөрт хоёр ширхэгээр уух заавартай байжээ.


www.caak.mn (5 фото)

1939-1945 оны хооронд германы хэдэн зуун мянган цэргүүд нийт 200 сая ширхэг первитиний таблетк хэрэглэсэн байна. Ихэнхийг нь Польш, Франц, Голланд, Бельгийг эзлэх үеэр хэрэглэжээ.


www.caak.mn (5 фото)

1944 онд Заксенхаузен лагерийн шумбагчийн цэргүүдэд ер бусын D-IX таблеткийг хэрэглүүлж эхэлсэн байна. Найрлаганд нь 5 мг кокаин, 3 мг первитин, 5 мг оксикодон (өвчин намдаах) зэрэг багтдаг байв. Эдгээр бэлдмэлүүдэд нь цэргүүдийг сэтгэлзүйн хувьд жавхаалаг болгоод зогсохгүй бие бялдрын өндөр хөгжилтэй болоход нь нөлөөлдөг байжээ. D-IX эмийн ачаар шумбагч онгоцны багийнхан 4 хоногоор нойргүй явж чаддаг байв.

Хамгийн сонирхолтой нь жавхаажуулагч бэлдмэл хийдэг мэргэжилтнүүд нь хожим АНУ-руу гарч, Солонгос болон Вьетнамын дайчдад зориулсан бэлдмэл хийж эхэлжээ. Мэдээж найрлаганд нь первитин ордог байсан. 1966 – 1969 онуудад гэхэд АНУ-н амри 225 сая ширхэг декстроамфетамин болон первитиний таблетк уусан байна. АНУ-ын цэргүүд 1973 оноос хойш ийм төрлийн бэлдмэл хэрэглэхээ албан ёсоор больжээ.


www.caak.mn (5 фото)


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()