Залуу насанд гаргаж болох хамгийн том алдаа юу вэ?

Хүн бүхий л амьдралынхаа туршид олон удаа алдаж онодог. Үүнд эмзэглэх зүйл огт байхгүй, учир нь энэ хүний амьдралыг амттай болгодог юм. Магадгүй таны алдаа, зөв гаргасан шийдвэрээс илүү их байж болно. Гэхдээ энэ бүхэнд таны буруу гэж байхгүй бөгөөд амжилтад хүрэхийн тулд нэг удаа ч болов олны өмнө алдаа гаргаж, шаварт унах хэрэгтэй байдаг. Хэдийгээр хүн бүр алдаа гаргадаг ч амьдралдаа дараах алдааг давтахгүй байхыг  хичээгээрэй.

Залуу насанд гаргаж болох хамгийн том алдаа юу вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өөрийнхөө дургүй ажлыг удаан хугацааны турш хийх

Залуу насанд хүн эрч хүчээр дүүрэн байдаг учир та нэр хүнд олохын төлөө өөрийн хүч хөдөлмөрийг зарцуулах хэрэгтэй болно. Залуу, эрч хүчтэй хэн нэгнийг ихэнхдээ “Чиний насан дээр л ажил хийдэг юм, тиймээс ажиллаад л байх хэрэгтэй” гэж хэлдэг. Гэхдээ энэ нь таныг дургүй ажлаа хий гэсэн үг биш бөгөөд хэрвээ таны ажил танд таалагдахгүй байвал ажлаа шууд орхих хэрэгтэй. Тухайн ажил өндөр цалинтай, ашигтай байсан ч хийх дургүй, эсвэл таныг зовоож байгаа ажлыг хийх хэрэггүй. Энэ төрлийн ажлыг хийснээр та амжилтад хүрч чадахгүйгээр зогсохгүй, сэтгэл санааны гүн хямралд ч орох болно. Ингээд 20 жилийн дараа та амьдралаа хэрэггүй зүйлд зарцуулсан болохоо ухаарна. Та рок од болохгүй байсан ч өөрийн сонирхолтой, дуртай ажлыг хийснээр тодорхой нэгэн амжилтад хүрэх боломжтой. Харин дургүй ажлаа хийх үед танд ажиллах хүсэл байхгүй болох бөгөөд танд өсөн дэвжихийн төлөө ажиллах хүсэл ч төрөхгүй. Мөнгө хэрэгтэй байсан ч энэ нь тус болохгүй.

Тиймээс залуу насан дээрээ өөрийнхөө дуртай ажлыг хийгээрэй. Мэдээж, танд таарсан төгс, амархан ажил гэж байхгүй.  Өөрийн хийж чадах, сонирхолтой ажлыг олохын тулд дургүй ажил дээрээ түр хугацаанд ойролцоогоор 5 жил ажиллахад л хангалттай. Учир нь мөнгө олохын тулд бид амьдралынхаа 70-80 хувийг зарцуулдаг. Ажил нь танд орлогыг авчрахаас гадна аз жаргалыг мэдрүүлэх хэрэгтэй гэдгийг санаарай. Залуу насаа хий дэмий зүйлд бүү үрээрэй.

Өөрийнхөө дургүй ажлыг удаан хугацааны турш хийх

2 Буруу хооллох

Та өөрийнхөө идэж буй зүйлийн илрэл гэсэн үг байдаг билээ. Гэхдээ эрчүүд энэ тал дээр төдийлөн анхаарал хандуулдаггүй бол бүсгүйчүүд зөв хооллолтыг баримтлахыг хичээж дэглэм барьдаг. Эрчүүд эрүүл хооллохын оронд фитнесст явдаг хэдий ч энэ нь зөв хооллолтгүйгээр ямар ч үр дүнгүй болохыг дасгалжуулагч багш нар сайн ойлгуулах хэрэгтэй. Эрүүл амьдралын үндэс нь –дасгал хөдөлгөөн, сайн унтаж амрах, зөв хооллолт байдаг. Та хэр их буруу хооллоно төдий чинээ таны эрүүл мэнд, залуу нас хамт үрэгдэнэ гэдгийг санаарай.

Бид цагаан хоолтон болох хэрэгтэй гэж зөвлөхгүй ч өөрийн идэж буй зүйлд бага ч болов анхаарал хандуулах нь зүйтэй.

Буруу хооллох

3 Харилцаа холбоогоо таслах

Бид арван жил тэр бүү хэл их сургуульдаа маш олон найз нөхөдтэй болдог билээ. Харин их сургуулиа төгссөнийхөө дараа илүү их ачаалалтай, завгүй болж, гэр бүл, үр хүүхэд, ажил хөдөлмөр гээд л өмнөх бүх найз нөхдөө мартаж орхидог. Харин ажлын талбар дээр гараад цөөн хэдэн ажлын хамтрагчтай болдог ч тэдэнтэй төдийлөн дотносох хүсэлгүй болчихдог юм. Улмаар гуниглаж, ганцаардлыг мэдэрдэг. Сэтгэл доторхоо уудлах найзгүй байх нь ямар онцгүй зүйл гээч. Хуучин найз нөхөд рүүгээ яагаад залгаж болохгүй гэж? Тэд тань руу залгах гээд тань шиг эмээж байж болох юм. 

Ганц хоёр үг чин сэтгэлээсээ солилцох ч найзгүй болохгүйн тулд эртнээс ажил амьдралаа зохицуулж сурах хэрэгтэй. Хүн хөгшрөхөөр залуу насандаа найз нөхөд, үр хүүхдүүдтэйгээ өнгрүүлсэн сайхан мөчүүдийг л дурсаж суудаг юм. Гэтэл бодоод бодоод таны санаанд буух ч найзгүй болчихвол ямар гунигтай вэ?

Харилцаа холбоогоо таслах

4 Эхнэр авах гэж яарах

Гэрлэлт гэдэг зөвхөн дотно харилцаа биш бөгөөд хоёр бие болон үр хүүхдийнхээ төлөө хамтдаа ажиллах шаардлагатай зүйл юм. Гэвч заримдаа хүмүүс үүнийг ойлгодоггүй. Тиймээс ч эрт гэр бүл болох гэж яардаг. Үүний үр дүнд залуу гэр бүлийн 50 хувь нь салдаг гэсэн судалгаа бий.

Бага багаар хайр сэтгэл унтарч зөвхөн ахуйн ажил үлдэх үед та гэр бүлийнхээ хүнийг өөр өнцгөөс харж эхэлдэг. Ингээд зарим гэр бүл салж, харин зарим нь өөртөө таалагдахгүй байгаа зүйлийг тэвчсээр, өөрсдийгөө зовоодог юм. Орчин үед Өрнөдийн орнуудад залуу гэр бүл салалт, хүсээгүй жирэмслэлт нь нийгэмд их хэмжээгээр тохиолдох болсон. Гэтэл энэ байдал Азийн улсуудад ч мөн ажиглагдах болжээ.

Тухайн хүнээ өөрийн хүн мөн эсэхийг мэдэхийн тулд цаг хугацаа хэрэгтэй. Хэрвээ та энэ хүний хажууд өөртөө итгэлгүй, аз жаргалтай байж чадахгүй байгаа бол өөрийнхөө болон бусдын амьдралыг сүйрүүлэх хэрэггүй.

Эхнэр авах гэж яарах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()