Таны шээс ойр ойрхон хүрээд байна уу? Тэгвэл ийм учиртай...

Өдөр бүрийн завгүй амьдралдаа баригдаж, өөрийнхөө эрүүл мэндийг хойш тавих хэрэггүй. Эрүүл мэнд бол хамгийн чухал амьдралын хөдөлгүүр гэдгийг мартаж болохгүй. Зөв хооллолт, дасгал хөдөлгөөн биднийг урт наслаж, эрүүл байхад тус болдог ч, гадны бусад нөлөө байдгийг ч мөн санах хэрэгтэй. Энэ мэдээлэлдээ эмэгтэйчүүдийн аарцагны ясан доторх эрхтнүүдийн гэмтэл, тэдгээрийн сөрөг нөлөөний тухай бичихээр бэлдлээ.

Таны шээс ойр ойрхон хүрээд байна уу? Тэгвэл ийм учиртай...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Үргэлж өөртөө анхаарч байгаарай

Бидний биеийн зарим эрхтэн ноцтой өвдөтлөө ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй. Хүний бие гэдэг нэгэн бүхэл "механизм" л гэсэн үг. Нэг газар өвдөхөд, үүссэн шалтгаан нь өөр газарт байж болдог. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүд доороосоо даарахад, давсаг султай болох, бөөрний өвчтэй болох зэрэг өвчинд нэрвэгддэг. 

Үргэлж өөртөө анхаарч байгаарай

2 Эдгээр шинж тэмдгүүд илэрвэл эмчид хандаарай

Хэрэв танд доорх шинж тэмдгүүдээс аль нэг нь, эсвэл бүгд илэрч байвал яаралтай эмчид хандаарай.

  • Таныг хүчтэй ханиалгах болон инээхэд бага зэрэг шээс ялгарах
  • Хэвлийн доод хэсэг хүнд оргиж, дүүрэн мэдрэмж төрөх (зовиур 24 цагаас дээш хугацаанд үргэлжилбэл)
  • Та хэвлийн доод хэсэгтээ, эсвэл хярзангын орчимд байнгын зовиурлах (6 сараас дээш хугацаатай өвдсөн бол)
  • Бие зассны дараа таны цавь орчмын хэсэгт хавдаж, төмбийх 
  • Танд үргэлж бие засах гэж байгаа мэт мэдрэмж төрж, бие зассны дараа ч ахин 00-ийн өрөө явмаар санагдах 

Эдгээр шинж тэмдгүүд илэрвэл эмчид хандаарай

3 Зүгээр болно хэмээн найдаж, бүү хойш тавь

Хүний бие зовиурлана гэдэг ямар нэг таагүй зүйл биед тохиолдсоны шинж юм. Оршилд хэлсэнчлэн, хүний биеийн нэг эрхтэн өвдөхөд, бусаддаа заавал нөлөөлж байдаг. Өөрийн биеийг сайн арчилж чадвал, өтөл насанд бусдын гарт орохгүй. Ялангуяа залуу охид, бүсгүйчүүд ирээдүйд эрүүл үр удмаа үлдээх учир, өөрийн биеийг сайн тордож, зовиурыг илэрсэн эрт үед нь эмчид хандаж заншихыг зөвлөе. 

Зүгээр болно хэмээн найдаж, бүү хойш тавь

Танд эрүүл энхийг хүсье!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()